Сайхан сонсогдож байгаа биз. Газраас нь нефть олгойдож байдаг Булангийн орнуудад ийм үнэтэй байдаг юм гэнэ лээ.
Манай Тамсагт нефть олгойдож л байна лээ. Морин толгой гэх газрын тос сордог машинууд өдөр, шөнийг ялгалгүй тэнд ажиллаж байгааг бид мэддэг ч Монголын талд дусал ч газрын тос ногддоггүй юм. Говийн сав газруудад нефтийн хайгуул хийж, заримынх нь тогтоогдсон нөөц бий. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өргөн уудам газар нутагтай Монголын баруун хязгаараас эхлээд говь цөл, зүүн талын хязгаар хүртэл газрын тосны илэрц бий гэдэг. Тэгсэн атал 100 хувь импортлогч. Байгаа баялгаа өөрсдөө олборлох, боловсруулах үйлдвэр нэг ч үгүй.
Цөөн хэдэн импортлогч аж ахуйн нэгжүүдийн гарт төр, засаг нь баригдаж, амнаас нь гардаггүй байдлаар хориод жил явж ирэв. Магадгүй, бензиний үнэ буурчээ гэсэн мэдээг сонсож үзээгүй дэлхийн ганц ард түмэн бид ч байж мэднэ. Ийм арчаагүй байдлаар олон жил амьдарч байна. Яг үнэндээ, өнөөдөр монголчуудын амьдралаар хэн хэн тоглож байна вэ гэхээр шатахуун импортлогч хэдхэн бизнесмен. Төр тэдний өмнө гөлөг шиг л шарвалзана. Тиймдээ л ард түмний тусын тулд биш намыг нь, төрийг нь хахуульдсан хэдэн хүний үг тэдэнд лүндэн мэт болсон. Үгсэн хуйвалдах замаар импортлогчид саяхан шатахууны үнийг хүссэнээрээ нэмж орхив. Сүүлдээ улс төр болж таарав.
Сонгууль хүртэлх шоуны нэг нь энэ асуудал байх нь гарцаагүй. Төр нь хэдэн бизнесмений өмнө гөлөг болсон ийм л шогийн нийгэм, төртэй байгаадаа хүн бүхэн бухимдсан. Нэрэлхүү зангаа харин бид дийлдэггүй. Уг нь бол бензиний үнийг шалтгаангүй нэмсэний төлөө тэр компаниудын гадаа жагсаж, нефть боловсруулах үйлдвэр байгуул гэсэн шаардлагыг Засгийн газарт тавьж амьдралынхаа төлөө тэмцэл өрнүүлэх ёстой байх гүй юу. Түүнээс бус талхны үнэ нэмэгдлээ, цалин нэм гэдэг бол тэнэгүүдийн хийдэг алхам. Цалин нэмчихээр бараа, үйлчилгээний үнээ манайхан уралдаад л өсгөнө. Энэ бол гарцаагүй. Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ гэдэг бол чанарын бус нүд хуурсан нэмэх тэмдэгтэй тооноос цаашгүй юм.
Цалин нэмэгдээд л байдаг. Эсрэгээрээ ядуурал хүн амынх нь бараг тал хувьд хүрчихсэн байдаг. Энэ чинь төрийн бодлого болохгүй, тогтолцоо буруу байгаагийн учир биш гэж үү. Хамгийн гол нь жирийн иргэд бид наагуур сэтгэж, цаагуур нь цөөн хэдэн хүн хөлжиж байгааг нэг л ухаарч өгөхгүй байна. Сонгууль дөхсөн энэ өдр үүдэд монголчуудын суурь хэрэглээ болсон бензин шатахууны үнийг бууруулах, цаашид тогтвортой байлгах талаар төр, засаг, улстөрчид өөр өөрсдийн хуилбарыг санал болож байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн, “молекул” Б.Батбаяр нэг литр бензинийг 500 төгрөгөөр худалдан борлуулах боломжийн талаарх санал бодлоо сэтгүүлчидтэй хуваалцсан юм.
Б.БАТБАЯР: МИНИЙ ТООЦОО НАЙДВАРТАЙ
Хилийн үнэ гэж хаана ч байдаггүй гэнэ. Монголын импортлогчид ийм нэг ханшаар шатахуун оруулдаг. Оросууд хилийн үнэ гэгчдээ экспортынхоо татварыг шингээнэ. Манайхан импортлогч хэрнээ оросуудын өмнөөс тэд ний төлөх ёстой татварын болоод бусад зардлыг борлуулалтын үнэд шингээчихээр өнөөдрийн ханшаар нэг литр бензинийн өөрийн өрт өг нь 1200-1300 төгрөг болдог гэсэн. Хэрвээ импортлогчид экспортын татвар төлөхгүй, шударга зарчмаар ажиллавал нэг литр А92 бензинийн бүх зардал 1000 төгрөгт өлхөн багтана гэж олон жил бизнес хийж, тоо бодсон Б.Батбаяр ярьж байна. Монголчууд жил дээ 300 мянга орчим тонн А92 бензинийг нийтийн хэрэглээнд зарцуулдаг. Бүх зардлыг шингээхэд нэг литр бензиний өртөг 1000 төгрөгөөс хэтрэхгүй. Үүний 50 хувь буюу 500 төгрөгийг төсвөөс санхүүжүүлэхэд 150 тэрбум төгрөг шаардлагатай.
Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийн санхүүжилтэд жил дээ 800 тэрбум төгрөг зарцуулдаг Засгийн газарт шатахууны татаасанд 150 тэрбумыг өгөх нь тийм ч боломжгүй зүйл биш шүү дээ гэж тэрбээр хэлэв. Өөрийн нь дэвшүүлж буй энэ “бодлогыг” завхруулахгүй нь тулд импор тыг төр мэдэлдээ авч, жижиглэнгийн борлуулалтын эрхийг компаниудад тендерээр өгөх ёстой аж. Гэхдээ импортолсон шатахуун бүхний үнийг төр хянахгүй гэнэ. Монгол Улс жилдээ нэг сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Түүний 300 мянга орчим тонн нь А92 буюу өргөн хэрэглээнийх. 700 мянгаад тонныг нь уул уурхай, төмөр зам, нисэх гэх зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хэрэглэдэг. Тэдэнд зах зээлийн үнээр нь борлуулж, 300 мянгын татаасанд өгөх 150 тэрбум төгрөгөө олоод авчихна гэсэн тооцоог Б.Батбаяр хийж байгаа юм. Энэ бол бодитой тооцоо.
Мэргэжлийн хүн, байгууллагатай хамтарч хийсэн гэж тэрбээр ярьсан. Ингэхдээ Япон, БНСУ-ын жишээг дурдав. Энэ хоёр улс манайхтай адилхан газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадаас, Булангийн орнуудаас голдуу авна. Экспортлогч талтайгаа Засгийн газар, түү- ний төлөөний байгууллага гэрээгээ хийдэг аж. Газрын тосны үнэ савлагаатай байдаг учир жилийн дундаж гэж нэг ханш тогтоогоод Тогт вортой байдлын гэрээ мая гийн эд байгуулдаг болол той. Тэр үнээр нь Япон, БНСУ-ын компаниуд импорт лож, Засгийн газраас тогтоож өгсөн үнээс хэтрүүлэлгүй жижиглэнгийн борлуулалтыг нь хариуцдаг гэнэ. Өөрт байхгүй хэрэглээг зарим улс орон ингэж зохицуулж байна. Манай улсын хувьд энэ туршлагыг судалж үзэх хэрэгтэй. Тэгээд 1000 төгрөгийн үнэтэй А92 бензинийн үнийн талыг төрөөс санхүүжүүлэх зарчмаар литр тутмыг нь 500 төгрөгөөр борлуулах боломжтой.
Энэ бүх мэдээлэл хяналттай, ил тод байх хэрэгтэй. Сар болгон шатахууны импорт, борлуулалтын талаар иргэдэд мэ дээлэл өгдөг байх ёстой гэж УИХ-ын гишүүн Б.Батбаяр яриад энэ саналаа ойрын үед УИХ, Засгийн газарт албаны ёсоор танилцуулахаар болжээ. Тэрбээр мөн Нүүрс, устөрөгчийн тухай хуулийн төсөл санаачилсанаа өргөн мэдүүлэх гэж байгаа юм байна. Б.Батбаяр өөрийн тооцоо, судалгаанд тун итгэлтэй байна лээ. Таван зуун төгрөгөөр литр бензин авдаг болчихмоор л байна шүү.
Г. ЭНХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 06, 2012 7:55:23 pm )
za tegeed chi songuulias aa umn naad yariad bgaa 5oo tugrguu hiicheech tvgvvl chamaig yahb dahiad neg udaadaa songoodhildoo
-
Anonymous (February 06, 2012 10:37:59 pm )
ene chini harin turin tushee b.na tanig dahin songohod belen shuu
-
Anonymous (February 07, 2012 5:14:56 am )
Muu hudalch hoshnogo songuuliin har piar hiij bna odoo chamd huurtana aa hol uu hevtene lalar
-
Anonymous (February 07, 2012 6:07:12 am )
zuw ym yrdag xvv bna
-
Anonymous (February 07, 2012 6:08:17 am )
500 blgo uls xugjinu
-
Anonymous (February 07, 2012 4:48:09 pm )
daanch songuuli dohtson bolhoor unemshil torku bnoo.2 jiliin omno yrisan bolch…. Zategeed 5000 tog sarvaigaad 10 litr benzin avay gd zogsoj bh ym bnaldaa. yduu ard bidnii hodoodoor toglood bnaa gj bodogdoj bna. ydahdaa 1500 bolgochihoooo.
-
Anonymous (February 07, 2012 4:51:48 pm )
uran jirgee naadmiin terguun bairiig ogoyoo
7 Comments