antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 4 comments

Ноён уулын лицензийг шийдэх шүүх хурал болж байна

нийтлэсэн Admin

 olloo_mn_1455516029_gats

Ноён уулын лицензийн асуудалтай холбоотой шүүх хурал Нийслэлийн  захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, “Босоо хөх Монгол”, “Ноён уулаа аваръя” төрийн бус байгууллагын тэргүүн нар оролцож байгаа бол харииуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баярмагнай, Эрдэнэбулган нар, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Солонго, “Сентерра гоулд”-ын төлөөлөгчөөр н.Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцож байгаа юм.

Ер нь бол Ноён уулын лицензтэй холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд олны анхааралд байж ирсэн. Ноён уулыг ухах нь Монголчуудын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг олон жилийн туршид ярьж байгаа хүмүүс цөөнгүй. “Ногоон загалмай ” нийгэмлэгийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн  “Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50,000мг/кг хүрч байна.Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8,000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд. Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжид хүнцлийн хэмжээ 1З6 мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.

“Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд 2,820 мг/л буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2,2 мг-/л хүрэх үеэс хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг байна. Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг тунгаар хордуулахад л шууд үхэлд хүргэж байжээ. Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийнхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун “Сентерра Гоулд” компанийн гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсныг ТВ-9 телевизээр хэдэн жилийн өмнө харуулсан юм шүү дээ. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Энэ бол бид мэтийн мунхгуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг “мина” биш гэж үү. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ… Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө хоёр мг/л байхад л хортой гэж тогтоосон байдгийг дахин сануулъя. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын нуурын лаг шаварт агуулагдах хэмжээ нь 4,419 мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн ямар ч эрхтэн дархтанд арай л баймааргүй санагдах юм. Ойрын ганц нэг жишээ дурдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12,000 гаруй хүүхэд гэнэт хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 23, 2017 2:20:47 pm )

    Хэнд нь итгэх вэ Ноён уул хөдөлгөөнийхөн бороо гоулдоос маш их мөнгө нэхээд байгаа юум биш үү Жагсаал хөдөлгөөний цаана аймаар их мөнгөний асуудал байдаг гэсэн

    • дүрвэд (January 24, 2017 1:17:10 pm )

      маш их мөнгө тэр үнэн

  • Anonymous (January 23, 2017 6:16:14 pm )

    Hahaha manai ard irged iim teneg bolchoh gej odoo tegeed uls turjsuur baigad bugd yaduu bolhuu ern oorsdiigo boomilj uhdeg humuus baihu gazraa uhaj altaa gargaj amdrlaa deeshluuleh hergtei bid uur yahiin

  • Anonymous (January 23, 2017 6:18:08 pm )

    Zugeerl ajil hiij dollor ol bid gantshan uhdag uls bishee bugdel baiga yuman hudulguj baij aimdran yaarltai ehluulj dolloriig 2000 yadaj bolgo

antalya rent a car