antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 1 comment

“Ногоон”-ы ханш тогтворжих хүлээлт

нийтлэсэн Admin

amm0327

“Ногоон”-ы ханш төгрөгийн эсрэг чангарсан хэвээр. Энэ үзэгдэл 2013 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна.

Үр дүнд нь зах зээлд төгрөг хямдарч, ам.долларын эрэлт үүсэв. Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ханшийн төлөв чигээ тодорхойлж байна. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш нэг жилийн хугацаанд 24.4 хувиар огцом суларчээ. Энэ нь төгрөгийн хувьд тун таагүй мэдээ. Угтаа төгрөгийн цалинтай, төгрөгөөр худалдан авалт хийдэг хүн болгоны хувьд дээрх уналт хүндхэн тусаж буй нь мэдээж.

Эдийн засгийг дэмжих “вакцин” нь хөрөнгө оруулалт

Тодруулбал, жилийн өмнө 1996.77 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр даруй 500 орчим төгрөгөөр нэмэгдэн, 2490 төгрөгийн босгыг давж, огцом чангарсан байна. Монголын эдийн засагт төгрөг бус ам.доллар ноёлж байгаа нь энэ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байгаа нь манай улсын эдийн засаг улам доройтож буйн шинж. Үүнийг сөрөхөд эдийн засгийн тамир тэнхээ хүчин мөхөсдөх аж.

Засгийн газрын зүгээс энэ байдлыг зүгээр хараад суусангүй, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд цөөнгүй ажил хэрэгжүүлж байна. Тодруулбал, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд мега төслүүдийг хөдөлгөх алхмыг “Тавантолгой”-н хэлэлцээрээр эхлүүллээ. Хэлэлцээр ид үргэлжилж байна. Үүнээс гадна Олон улсын валютын санд хандаж байгаа. Эдгээр ажлын үр дүнд дунд хугацаанд ам.долларын ханш тогтворжиж, одоогийн түвшнээс ялимгүй буурна гэсэн таамгийг зарим эдийн засагч дэвшүүлж буй. Тэгэхээр ам.долларын ханшаас огцом өсөлт хүлээхэд эртдэх нь. Гэхдээ гадаад зээлийн эргэн төлөлт шахуу байгаа нь ам.долларын олдоц хомсдох, улмаар ханш чангарах бодит эрсдэлийн нэг хэвээр байна.

Төгрөгийн ханш уруудах хэрээр гадаад зах зээлээс худалдан авч буй бараа, бүтээгдэхүүний үнэ жамаараа өсөж байгаа. Ханш сулрахын нэг давуу тал нь бидний үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний олон улсын экспортын зах зээлд өрсөлдөх чадварт онцгой нөлөө үзүүлэх аж. Үүнээс өөр эерэг нөлөө гарах боломж тааруу юм.

Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш сулрах нь гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралт, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон төлбөрийн тэнцлээс үлэмж хамаарч ирсэн байдаг. “Оюутолгой”- н хөрөнгө оруулалт 2013 онд зогсож, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум болж буурсан нь ам.долларын ханш чангарахад нөлөөлсөн тохиолдол бий. Өнөөдрийн ам.долларын ханшийн огцом өсөлт, төгрөгийн газардалт нь эндээс эхтэй билээ.

Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2490 төгрөгийн босгыг хэдийнэ алхаад байна. Энэ нь импортын хэрэглээнд бүхнээ даатгасан монголчуудын хувьд үнийн өсөлтөөр эрс мэдрэгдэх болов. Тодруулбал, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.1 хувиар өссөн байна. Гэтэл өрхийн орлого тайлант сард үнийн өсөлтөөс илүү гарч чадсангүй. Үндэсний статистикийн хорооны мягмар гарагт танилцуулсан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс үүнийг харж болно. Харин ам.долларын ханшаар хэмжиж үзвэл өрхийн орлого хоёр дахин багасжээ. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурч буйн дохио.

Валютын ханшийн хямралд өвдөг сөхрөөд буй манай улсын эдийн засгийн “дархлаа”-г сайжруулах “вакцин” нь чухамдаа хөрөнгө оруулалт болоод байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь Монгол Улс бүсээ чангалахад хүргэсэн. Ийм үед валютын нөөцөө нэмэгдүүлэх сорилтын өмнө төв банк ирлээ. Гол найдвар нь алт болж байна. Манай улсын гадаад валютын албан нөөц импортын дөрвөн сарын хэрэгцээг хангах хэмжээнд буй. Энэ нь тоон дүнгээр 1.3 тэрбум ам.доллар.

Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ханшийн төлөв чигээ тодорхойлж байна

Валютын нөөц сарын өмнө ийн 25 хувиар нэмэгдэхэд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өссөн нь голлох нөлөө үзүүлж, нөөцөө зузаатгах боломжийг олгосон. Төв банк өнгөрсөн онд 738 сая ам.доллартай тэнцэх 18.3 тонн алт худалдаж авсан. Алтны тушаалт нэмэгдэх хэрээр цаашид валютын нөөц өсөх бололцоотой.

Үүнээс гадна зарим түүхий эдийн үнэ сэргэсэнтэй холбогдуулж экспортын орлого нэмэгдэх болсон нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлт эерэг гарахад нөлөөлөхөөр байгааг зарим эдийн засагч тодотгож байна. Өөрөөр хэлбэл, нүүрс, төмөр хүдэр, зэсийн баяжмалын үнэ цаашид өсөх нь чухал байгаа юм.

Энэ нь манай улсад орж ирэх валютын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч үнэ одоогийн түвшнээс уруудах тохиолдолд төсвийн орлого бүрдэх боломж багасна. Энэ нь ам.долларын ханш өсөхөд “гишгүүр” болж ирсэн.

  •  Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш нэг жилийн хугацаанд 24.4 хувиар огцом суларчээ.
  •  Гадаад зээлийн эргэн төлөлт шахуу байгаа нь ам.долларын олдоц хомсдох, улмаар ханш чангарах бодит эрсдэлийн нэг.
  •  “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов.

Ам.долларын ханш хөрөнгө оруулалттай үлэмж хамааралтай. Үүнийг Монголбанкнаас бэлтгэсэн “Ам.долларын ханшийн динамик” судалгаанд тэмдэглэжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 онд мөн л уруудаж, 1.7 тэрбум ам.долларт хүрсний зэрэгцээ “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт зогссон байдалтай байсан. Ингэж хөрөнгө оруулалт муудаж байгаа үед ам.долларын ханш чангардаг зүй тогтол бий болоод удаж байна.

Харин гаднаас томоохон хэмжээний дүнтэй хөрөнгө оруулалт татах, зээл авах үед ханш суларч байсан тохиолдол их. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах утгатай гарсан нь валютын ханшийн дарамтыг улам нэмэгдүүлсэн талтай.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (January 23, 2017 10:16:17 pm )

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ ТӨГРӨГИЙН ХАНШ УРЬД ӨМНӨ ҮЗЭГДЭЖ БАЙГААГҮЙГЭЭР УНАЖ, ДОЛЛАРЫН ХАНШ ТЭНГЭРТ ХАДСАН ХАР БАРААН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙНА. ҮҮНИЙ ГОЛ БУРУУТАН НЬ МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗОЛЖАРГАЛ ЮМ. 2012 ОНЫ СОНГУУЛИАР ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВСАН АРДЧИЛСАН НАМЫНХАН ТҮҮНД МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН ИХ АВДАРЫГ ХАРИУЦУУЛСАН НЬ МАШ ТОМ АЛДАА БОЛСОН БИЛЭЭ. АЛИВАА УЛС ОРНЫ ТӨВ БАНК ЯМАР НЭГ УЛС ТӨРИЙН НАМ, УЛС ТӨРЧДӨӨС ХАМААРАЛГҮЙ, ХАРААТ БУСААР АЖИЛЛАДАГ ОНЦЛОГТОЙ. ХЭРВЭЭ ИЙМ ЗАРЧМААР АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ МӨНГӨНИЙ БОДЛОГО АЛДАГДАЖ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ ЗАРДАЛ ӨСӨХӨӨС ЭХЛЭЭД ТҮМЭН ЗОВЛОН НҮҮРЛЭЖ, УЛС ОРОН ДАМПУУРДАГ. ТУН ЭНГИЙН АТЛАА ЭМЗЭГ, АДАРМААТАЙ, БАС ХАМГИЙН ЧУХАЛ ЭНЭ ЗАРЧМЫГ ЗОЛЖАРГАЛ ТУХАЙН ҮЕД МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДСЭЭР БАЙЖ НИЙТДЭЭ ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГ ДУР МЭДЭН ХЭВЛҮҮЛЭЭД, ТҮҮНИЙХЭЭ ГУРВАН ИХ НАЯД ГАРУЙГ НЬ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР, ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ, БАНКНЫ АЖИЛТНУУДЫН УРАМШУУЛАЛ, ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДЫН ТАНСАГ ЗОЧИД БУУДАЛ, ЗУГАА ЦЭНГЭЛИЙН ГАЗРУУДАД НАРГИЖ НААДАХАД ХАЙР НАЙРГҮЙ ЦАЦАЖ ХАЯСАН БАЙЛАА. ГУРВАН ИХ НАЯД ТӨГРӨГ ГЭДЭГ БОЛ МАШ ИХ МӨНГӨ. ТҮҮНИЙГ МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛОГДСОН 2012 ОНЫ НАМАР НАМЫНХ НЬ ДАРГА БАСХҮҮ АНД НАЙЗ АЛТАНХУЯГ НЬ БОНДЫН МӨНГӨ ОРУУЛЖ ИРЭЭД БАРАГ Л МОНГОЛЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН БАЯН ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХООД БАЙСАН БӨГӨӨД ТЭД НЭГ ӨДӨР УУЛЗАЖ ЯРИЛЦААД ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛ БАНК ХОЁР ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ГАРГААД МӨНГӨ НЭМЖ ХЭВЛҮҮЛЬЕ ХЭМЭЭН ТОХИРОЛЦСОН БАЙЛАА. ЭНЭ НЬ АМЕРИКААС АВСАН ЧИНГИС БОНД, ЯПОНООС АВСАН САМУРАЙ БОНДООС МӨНГӨ ЦОХИХЫН ХАЖУУГААР ШИНЭЭР ТӨГРӨГ ХЭВЛҮҮЛЭХ АРГААР МӨНГӨ ИДЭХ ГЭСЭН ХЭРЭГ БАЙВ. ИЙНХҮҮ ЗОЛЖАРГАЛ, ЕРӨНХИЙ САЙД АЛТАНХУЯГ ХОЁР ҮГСЭН ТОХИРСОНООР МОНГОЛ БАНКНААС ДАРУЙ ДОЛООН ИХ НАЯД ГАРУЙ ТӨГРӨГ ХЭВЛҮҮЛЖ, ГУРВАН ИХ НАЯД ГАРУЙ ТӨГРӨГ САЛХИНД ХИЙСЭХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨХ НЭРЭЭР 1,5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУД РУУ ЧУЛУУДСАН БАЙНА. ӨМНӨ НЬ УРЬДЧИЛГААНД 30 ХУВИЙГ ТӨЛӨӨД ЖИЛИЙН 14 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 100 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАЖ АВСАН ХҮН БАНКИНД САР БҮР 891 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙСНЫГ НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛГОСНООР САР БҮР 635 МЯНГЫГ ТӨЛДӨГ БОЛГОЖ БАГА ЗЭРЭГ ХӨНГӨЛСӨН УЧРААС ОЛОН НИЙТ МА ИХ ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВСАН БОЛОХООС БИШ ҮҮНИЙ ЦААНА ЯМАРХУУ ЛУЙВАР ЯВАГДАЖ БАЙГААГ АНЗААРСАНГҮЙ. ҮНЭНДЭЭ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ГОЛ АРГАЧЛАЛ НЬ НЬ ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫ ДАРАА АМЕРИКИЙН УДИРДАГЧИД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАА АЛБАН ХААГЧДЫГ ОРОН БАЙРТАЙ БОЛГОХЫН ТУЛД ХҮН БҮРД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭН ТҮҮНИЙГ НЬ БАНКНЫ БАРЬЦААНД АВЧ ЗЭЭЛИЙН ОРОН СУУЦААР ХАНГАСАН ТЕХНОЛОГИЙН ХУУЛБАР БАЙЛАА. ИЙМ БЭЛЭН ЖОР ХУУЛБАРЛАСАН ЗОЛЖАРГАЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭН ДЭЭР МОНГОЛ БАНКНААС ШИНЭЭР ХЭВЛҮҮЛСЭН ТӨГРӨГӨӨСӨӨ 1,5 ИХ НАЯДЫГ НЭМЭЭД НИЙТДЭЭ 2,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДАД 4 ХУВИЙН ХҮҮТЭЙГЭЭР ӨГЧ ЭХЛЭХЭД ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХАР БОР АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛАГДСАН МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ БУЮУ МИК ХЭМЭЭХ БАНК МАЯГИЙН БАЙГУУЛЛАГА ДУНДААС НЬ ХУВЬ ХҮРТЭЖ ЭХЭЛСЭН АЖ. ТОДРУУЛБАЛ АРИЛЖААНЫ БАНКУУД ИРГЭДИЙН НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨС АВАХ ХУВИА АВАН, БУЦААГААД МОНГОЛ БАНК РУУ ХИЙХ СХЕМЭЭР МӨНГӨ ХҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ. МИК НЬ ЭНДЭЭС ЖИЛД ДУНДЖААР ГУЧ ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛСОН БАЙНА. ГЭХДЭЭ МИК-ИЙН ДАНС РУУ БАЙР ХУДАЛДАН АВСАН ИРГЭДИЙН МӨНГӨНӨӨС ӨӨР ЮУ Ч ОРООГҮЙ АЖ. ТИЙМЭЭС МИК ГЭГЧ НЬ ҮНДСЭНДЭЭ ШИНЭЭР ОРОН ЭЗЭМШИГЧДИЙГ ШУЛДАГ ГАЗАР БОЛЖ ХУВИРЧЭЭ. ХЭРВЭЭ ЗОЛЖАРГАЛ ТӨГРӨГ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ТҮҮХЭНД ҮЗЭГДЭЭГҮЙГЭЭР ОГЦОМ ӨСГӨХӨД НӨЛӨӨЛСӨН ИЙМ ШУЛААНЫ БАЙГУУЛЛАГЫГ САНХҮҮЖҮҮЛЭЛГҮЙ ШУУД ТАТАН БУУЛГААД АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ АРАЙ ӨӨРӨӨР ТОХИРОЛЦСОН БОЛ БАРИЛГЫН КОМПАНИУД ӨНӨӨГИЙНХ ШИГ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨГҮЙ БОЛЖ, ДӨЧ ОРЧИМ МЯНГАН АЙЛЫН БАЙР ХУДАЛДАН АВАГЧ БАЙХГҮЙ ГАЦААНД ОРЖ БАЛРАХГҮЙ БАЙСАН ЮМ. МӨН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ НАЙМ БИШ БҮР ТАВ ЗУРГААН ХУВЬ БОЛТОЛ БУУРУУЛАХ БОЛОМЖ Ч БАЙЖЭЭ. БАРЬСАН БАРИЛГА БАЙШИНГУУДАА БОРЛУУЛЖ ЧАДАХАА БОЛЬСОН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ДАМПУУРАЛ ОДОО АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ БАРАГ БҮХЭЛД НЬ ЗОГСООГООД БАЙНА. ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР НООС НООЛУУР, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА КОМПАНИУД РУУ ОРУУЛСАН МӨНГӨНИЙ ЭРГЭН ТӨЛӨЛТ Ч СУРАГГҮЙ БОЛСНООС ГАДНА ДЭЭР ТОВЧ ӨГҮҮЛСЭН ЗОЛЖАРГАЛЫН ӨӨРИЙНХӨӨ ХАМТРАГЧДАД ДУР МЭДЭН ОЛГОСОН УРАМШУУЛАЛ НЭРТЭЙ ОЛГОСОН ИХ МӨНГӨНИЙ АСУУДАЛ Ч БОСЧ ИРЖЭЭ. МӨН ГАДААДЫН ТАНСАГ ЗОЧИД БУУДЛУУДАД АМАРЧ ЦЭНГЭЖ, ОХИД БҮСГҮЙЧҮҮДТЭЙ НАРГИЖ ЦЭНГЭЖ ЯВАХДАА НЭГ ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЦАЦСАН АСУУДАЛ Ч СӨХӨГДӨЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙ ХЭВЛҮҮЛСЭН ДОЛООН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ҮЛДЭГДЭЛ БОЛОХ ДӨРВӨН ИХ НАЯД ТӨГРӨГ ӨДГӨӨ МОНГОЛ БАНКНЫ АГУУЛАХАД ХОГ АЯТАЙ Л ХЭВТЭЖ БАЙГАА АЖ. ЭДИЙН ЗАСГИЙН ЭЛДЭВ НЭР ТОМЬЁОГ ОГТ ДУРДАЛГҮЙ ЭНГИЙН ҮГЭЭР ХЭЛЭХЭД ЗОЛЖАРГАЛЫН ТАРЬСАН БАЛГААС БОЛЖ МОНГОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ МӨДДӨӨ ӨСӨХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ.

antalya rent a car