antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2017 19 comments

Архи ууж, хүн зодсон гэх асуудалд холбогдож явсан Г.Төмөрбаатарт автобусны сэлбэг авах газар олдохоо байжээ

нийтлэсэн Admin

user9585

“Автобус 1” ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар гэж нөхөр өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн хуудаснаа зүсэн бүрийн мэдээлэлд нэр холбогдож бичигдэж ирсэн байдаг. Үнэхээр өөрөө элдэв асуудалгүй, хийгүй хүн бол хэвлэлийнхэн түүнийг бичээд байхгүй л дээ. Тэгэхээр нэрээ хичээж явах нь түүний хувьд зохистой болов уу. Сүүлд гэхэд Г.Төмөрбаатар албан тушаалаа ашиглан тендер будлиантуулсан нь баримтаар нотлогдсон талаарх мэдээлэл  olloo.mn сайтад нийтлэгдсэн байгаа юм. Г.Төмөрбаатар  нь Тендерийн хууль зөрчин, тендертэй автобусны сэлбэгийг “Ар жанчивлан” Рашаан сувилал ХХК гэсэн Төв аймгийн Эрдэнэ суманд рашаан сувилал эрхэлдэг ХХК-иас худалдан авахаар 42 сая төгрөг шилжүүлсэн юм байна. Тэгэхээр  тэрбээр рашаан сувилалын газраас автобусны сэлбэг худалдан авсан харагдаж байгаа юм.  Харин  нөгөөх Ар Жанчивлан рашаан сувилалын газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагг байдаг. Ямар үйл ажиллагаа явуулдаг газар болохыг нь иргэд андахгүй л дээ. Тэгэхээр Г.Төмөрбаатар дарга хаа байсан тэндээс очиж сэлбэг авсан нь яах аргагүй хэвлэлийнхний анхаарлыг татаад байгаа хэрэг л дээ.

16143025_387843684900151_6362955465738261214_n

Түүнчлэн Г.Төмөрбааатар “Автобус 1” ОНӨААТҮГ-т эрх дарх гээчийг утгаар нь эдэлж байгаа гэх мэдээллүүд байдгаас хүргэе. Г.Төмөрбаатар “Автобус 1 компанид дуртай хүнээ ажилд авдаг гэгддэг.  Д.Отгонсүрэн гэж эмэгтэйг  дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Д.Отгонсүрэнгийн дүү Д.Батдуламыг өөрийн нарийн бичгийн дарга, өмнө нь өөрийх нь туслахаар ажиллаж байсан Дуламсүрэнг Хүний нөөцийн даргаар  тус тус томилсон тухай нь shuum.mn сайт нийтлэсэн  байдаг. Түүнтэй холбоотой бүхий л мэдээлэл холбогдох хүмүүсийн нэр устайгаа байдаг гэдгийг тодотгоё.

Г.Төмөрбаатарын тухайд  2008 онд дүүргийн Засаг даргаар томилогдсон ч 2011 онд албан тушаалаа хүчээр шахуу өгч байсан. Г.Төмөрбаатар орон нутгийн сонгуулиар өөрийн шуналдаа автан намын эв нэгдлийг эвдэн, бодлого сөрөн нэр дэвшигчдийг сонгох Дүүргийн Намын Хорооны бага хурлыг үймүүлж, хамаатан садан, ах дүү бүхий 13 хүнийг давхцуулан нэр дэвшүүлсэн гэх асуудалд холбогдож байв. Тэрбээр 2000 оноос хойш Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон байсан бол 2006 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын суудал дээр багагүй хугацаанд  сууж, дүүргийн Засаг ноёноос эхлээд “Автобус 1” баазын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хүртэл дэвшсэн юм. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа архидан согтуурч, зодооны асуудалд нэр нь холбогдож явсан байдаг.

Мөн тэрбээр Засаг дарга байхдаа хэд хэдэн хорооны даргыг хууль бусаар сонгож, иргэд үүнийг нь эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан  байдаг.

Түүний нэр холбогдсон зодооны асуудлын талаарх мэдээллийг хүргэхэд 2014-01-22-ны өдөр eagle.mn сайтад  “Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар архи ууж, эмэгтэй хүн зодсон уу” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байдаг. Өөр бусад хэвлэлүүд ч энэ асуудлаар мэдээлж байсныг хэлэх хэрэгтэй байх. Мэдээллээс шууд ишлэн хүргэхэд, “Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар гэгч нь өрөөндөө хэд хэдэн дүүргийн МАН-ын дарга нарыг дуудаж уулзсан бөгөөд харамсалтай нь эвтэй эхэлсэн энэхүү  уулзалт “эвгүй” төгссөн байна. Өөрөөр хэлбэл, Г.Төмөрбаатар нь эхлээд архиндаа халамцан өөрийн намын нэгэн үүрийн дарга Энхзаяа гэгчийг цохьсон бөгөөд Энхзаяа нь уурандаа Сүхбаатар дүүргийн намын хорооны улс төрийн ажилтан Тунгаа гэх өөр нэгэн эмэгтэйг зодож хүнд бэртээжээ.Ёстой нөгөө муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэдгийн л үлгэр болсон аж. Харин маргааш нь Сүхбаатар дүүргийн улс төрийн ажилтан Тунгаа гэх эмэгтэй дүүргийнхээ цагдаагийн хэлтэст гомдол гаргаж. Улмаар гомдлын дагуу асуудлыг шалгаж эхэлсэн байна. Гэтэл Г.Төмөрбаатар энэ зодоонд оролцоогүй шүү гэх яриаг түгээлгэж бас улс төрийн ажилтнуудаараа “дарга байхгүй” байсан гэх мессежийг тарааж эхэлжээ. Гэвч цэргүүд нь “дарга байсан шүү дээ”, “бүр зодооныг эхлүүлсэн”, “Энхзаяаг цохиж унагаасан” гэх мэт утгатай яриаг яг эсэргээр нь тарааж яваа сурагтай. Нэмж Г.Төмөрбаатарийн тухай ярихад тэрбээр МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгоход У.Хүрэлсүхийн хүмүүсийг “Их хуралд оруулж болохгүй” гэсэн зар тарааж ташраар нь унагасан гэж яригдаж байсан нэгэн юм.” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр энэ мэт мэдээллүүдээс харахад Г.Төмөрбаатарт чамгүй асуудал байдаг байж болох юм. Рашаан сувиллын газрыг автобусны сэлбэг зардаг газар болгоно гэдэг сүрхий хэрэг  шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Зочин (January 23, 2017 9:55:10 am )

    Ар Жанчивлан амралт сувиллын газарт автобусны барбан хийдэг жижиг цех ажилладаг юм бишүү

  • zochin (January 23, 2017 10:08:33 am )

    umnu ni b.san darga ni bur aumaar hun baulaa.AHiin hun baulaa.

  • ИРГЭН (January 23, 2017 10:19:20 am )

    ЭНЭ ХҮН ХҮН ЗОДОХЫГ МЭДЭХ ҮҮ.ЭМЭГТЭЙ ЭСВЭЛ ХҮҮХДИЙГ АЛГАДСАНЫГ ХҮН ЗОДОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ХАРИН МӨНГӨНИЙ ТАЛААР ГАРШСАН ХУЛГАЙЧ БАЙЖ МАГАДГҮЙ ДЭЭ.

  • Zochin (January 23, 2017 10:32:37 am )

    muulahaa boliochdee negnee

    • зочин (January 23, 2017 10:49:17 am )

      муулж байгаан биш шүүмжилж бна бурууг буруу гэхгүй зөв гэх үү магтах уу

  • Иргэн (January 23, 2017 10:34:19 am )

    Урьд нь энэ газрыг самраад амтанд нь орсон юм байна.МАНгаруудад үүнээс өөр боловсон”идэгч” байхгүй юм байлгүй дэ.

  • Зорчигч (January 23, 2017 10:35:15 am )

    Чааваас ард түмний автобусны мөнгөөр туйлждээ янз нь

  • Zochin (January 23, 2017 10:36:05 am )

    yasan ih mongotei uls be hun muulah ih mongo baina daa

  • bodooch (January 23, 2017 10:36:43 am )

    tegeed hariucnlga toochooch

  • цочин (January 23, 2017 10:41:42 am )

    Ардын нам иимэл ю умнууд дарга тавиж байгаа юм нэгт намиин нэрд халтай хоёрт хув хүнии хувад ямар мэдлэгүй ёос суртахууны хувад маш муу дарга болох ёосгүй эрэх мэдлээ хэтрүүлэн ашиглсан иим хүмүүсээр дарга хиилгэж ард түмэнииг доромжилж байна иим хүмүүс бол чаана ашиг сонхорлын чөрчилтэй иим хүмүүсээр дарга хиилгэх хэргүй л баймаар юм

  • Anonymous (January 23, 2017 10:45:58 am )

    Ардын намынхаан танайх хангалттай боловсон хүчинтэй байж ийм хүнээр битгий удирдах ажил хийлгэж байгаач шшш ёстой нүдний булай…..

  • Zochin (January 23, 2017 10:52:24 am )

    sudarga hun sh dee. mongo ihtei l b.na hun muulaad. Tsogbaatar Bayrhuu durakuudiin hiij b.gaa zuil biz dee Offisoruudaa mongoo sain ur

  • zar (January 23, 2017 11:01:34 am )

    ar janjivland avtobusni selbeg khiij b,naa

  • ЗОЧИН (January 23, 2017 11:09:20 am )

    БАТ-ҮҮЛ АВТОБУСНЫ НЭГТГЭЛ БАЙГУУЛААД 400 АВТОБУСНЫ ТҮЛШНЭЭС ӨДӨРТ 12,0 САЯ ТӨГРӨГ ХУСЧ БАЙСНЫГ МЭДЭХ ХҮН БАЙНА УУ, МЭДСЭН Ч АЙГААД ХЭЛЭХГҮЙ БАЙНА УУ?

    • зочин (January 23, 2017 11:29:14 am )

      Үнэн амар тэ. Ингэж худлаа цуурахаа л больчих л доо. чи харсымуу? хэдхэн төгрөг байгууллагын данснаас гаргах гэж хэдэн гарын үсэг цуглуулдгийг мэдэх үү?

  • зочин (January 23, 2017 11:30:16 am )

    Захиалгатай нийтлэл гэж харагдаж байна. МАН-ыхан гайгүй яваа нэгнийгээ дандаа ингэж татаж чангааж шантаажлана.

  • bk.sdfv (January 23, 2017 12:07:43 pm )

    shalgaaah l heregtei dee huuliinhaan

  • Зочин (January 23, 2017 1:46:17 pm )

    Ер нь ингэж олон асуудал гаргаж баыгаа хүмүүсийг шууд хариуцлага тооцоод халж болдоггүй юм болов уу ,Ямар нэг НОтой л юм биш үү,Заавал тэгж муулж үйлийг нь үзэж байхаар соличихооч

  • Anonymous (January 23, 2017 6:10:55 pm )

    Намын дарга нар нь бас агсам тавьж зодно гэж айдаг юм биш у.хэхэхэ….байгаад л хэл. Аманд ороод лявад байх юм. Уг хунийг би бага зэрэг гадарладаг юм. Зугээр л архины цагаан солиот шуу дээ. Шизо. Энэ зураг нь ч шартсан уеийн зураг нь байгаа биз дээ

antalya rent a car