-Шүүхийг худалдаж авсан Тавантолгой компани тогонд цохиулж нас барсан хүүхдүүдийг, амиа хорлосон болгожээ-
Тавантолгой компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт бүтээн байгуулалт хэмээн хүүхдийн тоглоомын газар барьсан нэр төдий хийсэн байгууламжинд нэг гэр бүлийн хоёр хүүхэд нас барсан байна. Аюулгүй байдал хангаагүйгээс нэг гэр бүлийн 2 хүүхдийн алтан амь эрсэдсэн энэ хэрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноров стратегийн өмгөөлөл хийх болсноо зарласнаар хэрэг нийтэд ил боллоо.
Хэргийг мэдээллэвэл өнгөрсөн оны 8 сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Таван толгой ХК-ны тосгоны ажилчдын байранд байрлуулсан усан оргилуурт тоглож байгаад усан оргилуурын усанд цахилгаанд цохиулж 10 настай, гурван настай Зоригтбаатар, Золбаяр нар амь насаа алджээ.
Хамгийн хачирхалтай нь хэрэг гардаг өдөр компаний жижүүр усан оргилуурын усанд тогтой байгааг диспетчерт мэдээлсэн хэдий ч аюулаас зайлуулах арга хэмжээг хэн ч аваагүй . Гэтэл энэ явдлын дараа эрүүгийн хэрэг үүсгээд амиа хорлосон гэж үзсэн байгаа юм. Энэ хоёр хүүгийн ээж Алтанчимэг нь тус компанид ажиллаад долоон жил болж байгаа аж.
Харин хоёр хүүхдээ төрүүлэхдээ хоёуланг нь хийсвэрээр төрүүлсэн болохоор дахин хүүхэд гаргах боломжгүй гэнэ. Өмнөговь аймагт уг хэргийг нааштайгаар шийдэлгүй, Мэргэжлийн хяналтынхны хүлээж аваагүй байгууламжийг стандартын дагуу болсон гэж шүүх прокурор үзжээ
Хуульч М. Ичинноров хэлэхдээ “ Зөвхөн Таван толгой ч биш маш олон уул уурхайн компаниуд дээр хүний амь нас осолдож байна. Олон эмэгтэй, охид хүчирхийлүүлж байна. Маш олон осол гарч байна. Хятад хүн монгол хүнийг зодоод алчихаж байна. Хүүхдийн эрхийн ийм ноцтой зөрчил гарсныг за болж л байдаг зүйл гээд өнгөрөөж болохгүй. Болохгүй хууль тогтоомжоо цэгцэлье ээ. Хоёр хүүхдээ алдсан энэ эцэг, эх хоёрт нөхөн төлбөр олгодог тийм тогтолцоог бий болгохын төлөө стратегийн өмгөөллийг сэтгүүлчидтэй хамтран эхлүүлэхээр урьж байна.Шударга ёсны талд зогсооч ээ, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө үгээ хүргэж , үзгээ барьж тэмцэхийг сэтгүүлчдээсээ хүсч байна. Нэг ч гэсэн компанийг буруутай үйлдлийнх нь төлөө хариуцлага үүрүүлж чадвал цаана нь байгаа компаниудад ч сургамж болж хүний эрхийг уландаа гишгэхгүй болно. Хэрвээ энэ хэрэг дээр амжилт олж чадах юм бол хууль шүүхийн байгууллага ядарсан нэгнийг нь доромжлоод хаалга хаачихдаггүй болох үүд нээгдэнэ” гэв.
Г.Туяа
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 06, 2012 8:31:18 pm )
muusain nowshuudaa arai dendej bgaa yum bishv.ter tsagdaa,mergejliin hynaltiin gazriig awligatai temtseh gazart og bas buud
-
Anonymous (February 07, 2012 10:19:55 am )
zuragtaar l goy bn geed surtchilaad bdag unendee iim l bdinshde
2 Comments