“Таньд ойрхон, Түмэнд итгэлтэй” гэх уриатай ХААН банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ нь иргэдээс мөнгө салгах хэрэгсэл болсоор удлаа. Гүйлгээ хийх болгонд л 100-500 төгрөгний шимтгэл суутгаж иргэдийнхээ халаас руу гараа шургуулна. Харин иргэд үүнийг байх ёстой зүйл хэмээн хүлээцтэй өнгөрөөсөөр… Гэхдээ иргэд өөрсдийн олсон жаахан мөнгөнөөсөө хумслуулаад байхаар тийм баян цатгалан биш л дээ.
Сүүлийн үед ХААН банкны бэлэн мөнгөний машиныг тойрсон асуудлууд ойр ойрхон гарах болсон. Сүлжээ тасарсан гээд виза карт нь хаана ч уншихгүй болох. Энэ үед ХААН банкны оочир ёстой л нэг утгаараа ихсэнэ. Арга ч үгүй биз Монголчуудын дийлэнх хувь нь ХААН банктай хамтран ажилладаг, басхүү мөнгө төгрөгөө байршуулж хадгалуулдаг болохоор тэр. Харин виза уншихгүй болоход ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй, уучлалт ч гуйх ухаан байхгүй. Нөгөө хэрэглэгчид хаан гэх уриа бол цаашаа л байна гээд өнгөрдөг гэхэд хилсдэхгүй.
Гэтэл даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр бүр нөгөө АТМ нь хэрэглэгчийн мөнгийг өгөхгүй гонжирдог болсон сурагтай. Тодруулбал: Энэ сарын 18-нд нэгэн хэрэглэгч Сансарын ТУННЕЛ-д байрлах ХААН банкны АТМ-аас мөнгөө авах гэхэд данснаас нь мөнгө хасагдсан мөртлөө гарч ирээгүй гэнэ. Энэ талаар хэрэглэгчээ дээдэлдэг гэх ХААН банк руу утасдахад өргөдлөө өгчих л гэсэн аж. Харин энэ асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй өнгөрсөн байна. Эсвэл өргөдөл авсан нэрээр тэгээд л мартах юм болов уу.
Хаан хэмээн хэрэглэгчдээ хошгоруулсан ХААН банк АТМ гэх бэлэн мөнгөний машинаараа иргэдийнхээ халаас руу савраа шургуулсаар байх уу.
Эх сурвалж: FACT.MN
ЧОЙ
Холбоотой мэдээ
-
зочин (January 21, 2017 8:30:47 am )
ажилын бус өдөр гацах бүүр тээртэй
-
Баатар (January 21, 2017 10:14:58 am )
Шударга лбай лдаа Арай л даварч байна
-
Anonymous (January 21, 2017 10:26:55 am )
odoo ingene. Ta munguu avchaad avaagui gej hudlaa helj baigaam bish biz gene dee.
-
amaltaivan (January 21, 2017 10:36:51 am )
Huleej bai hariu helne geed tag alga bolchih ym
-
gerelee (January 21, 2017 4:54:12 pm )
haan banknaas tsalingaa avahad 200 tugrug tuldeg. Haan bank tsalin olgodog boljee.
-
Tan (January 21, 2017 6:03:46 pm )
Емартад байрлах ХААН банканд 399990 төгрөг х йхэд 366000 болоод бусад мөнгө нь ороогүй гэтэл үүнийг ард банкны салбарт өргөдөл өшөөд одоо болтол хариу байхгүй ингэж. хрхирооч бна хаана ч хэлэх газаргүй л таваргаж явна. эрх өгдөг газар нь жоохонч гэсэн ард түмнийхээ төлөө гэрээндээ тусгаж зөвшөөрөл өгдөг баймаар байна
-
Anonymous (January 21, 2017 6:26:54 pm )
Үнэн юм бичсэн байна
-
zochin (January 21, 2017 6:41:23 pm )
haan bank arail denduu baigaa sh uu salbaraa tsuulson yum shig baigaa yum yamar ch salbar n buun ochir huleegeed l suun daa ih hund surtaltai hadgaluulsan mongonoosoo avh geheer 200 togrogiin shimtgel avchihna mongo dagluulsan geed bid khuu tolood baigaa yum bn gej hariltsagch bi oilgoj bn. haan handah ve
-
ЗОЧИН:АЛТАНСҮХ (January 22, 2017 1:48:03 pm )
ХААН банк болимоор юмаа.
-
2017-1-26 (January 22, 2017 2:44:07 pm )
хаан банк одоо арай хэрээс хэтэрлээ, үйлчлүүлэгч нартай ёс зүйгүй харьцаж байна.
гар утсанд огт оор хүний гүйлгээний мэдээлэл ирнэ, хэлхээр андуурсан байна, эсвэл таны дугаарыг өмнө нь барьж байсан хүн энэ үйлчилгээг авч байсан байна гэнэ, тэгээд тэрийг нь хаалгая гэхээр хаачлаа гэнэ, эсвэл одоо боломжгүй гэнэ. тэгээд нэг гүйлгээний 50 төгрөг, эсвэл 100 төгрөг, элс орон даяар хэдэн хүнийг өдөрт ингэж байгаа бол. 100.000 хүн гэж бодоход 50*100.000 зүгээр сул 5 сая төгрөг орж ирж байна. нэг хүнд бол 50 төгрөг хөөцөлдөөд хэрүүл хийгээд яваад байх мөнгө биш л дээ, хайран цаг зав, ийм л байна даа, шалгах газар нь одоо шалгаачээ -
lkhavgasuren (January 23, 2017 10:29:58 am )
guilgee burees 200 tugrug oni ehnees abch ehellee ene arai dendlee
-
ariuntuya (January 23, 2017 10:54:50 am )
suljee tasarsan geed mongo n garch irexgui mortloo xeseg xugatsaanii daraa dans ru garaagui mongo busaagaad orox bolovch guilgeenii xuraamjiin 150 togrog n guilgee ch xiigdeegui uilchilgee ch avaagui bxad mon dagaad orox estoi atal guilgeenii xurramjd avsan mongo n uilchilgeeg buren avsan yum shig suutgagdaad uldchix yum bn lee shu
-
Зочин (January 23, 2017 2:12:18 pm )
ХАА-н банк жаахан соёлтой байгаа ч ард түмнээ битгий хохироогоод бай
13 Comments