УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар гэж нөхөр Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсныхаа төлөөсөнд өөрийгөө ямаршуухан этгээд болохыг нийтэд таниулсан гэхэд болох байх. Тэрбээр УБТЗ-ы даргаар ажиллаж байхдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааг БНХАУ-ын талд тодорхой хэмжээг нь шилжүүлэхээр болсон тухай мэдэгдэж дуулиан тарьж байв. Харин Оросын талаас уг асуудалтай холбогдуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна хэмээн мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье.” гэсэн мэдэгдэл гаргахад хүрч байлаа.
Тэгэхээр Л.Пүрэвбаатарын тухайд УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа хоёр улсын хоорондох харилцааг самрахаа дөхсөн хүн юм. Ямартаа л Зам тээврийн сайдаар тухайн үед ажиллаж байсан М.Зоригт “Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын улстөр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна.” гэж байсан юм.
Ер нь тэрбээр УБТЗ-ын даргаар сонгогдоод удаагүй байхдаа хэл ам татласан. Улсын хөрөнгөөр буюу 2 тэрбумаар байр, түүнчлэн “Ханбүргэдэй” худалдааны төвөөс гутал, хогийн шүүр, сав авсан гэхчлэн асуудлуудад холбогдож АТГ-т ээрэгдэж байв. Төмөр замын дарын суудалд суугаад л халаа сэлгээг өөрийн дураар хийж чадварлаг мэргэжилтэнгээ өөрийн хүрээнийхэн болоод Монгол Улсын Ерөнхий сайдын хүмүүсээр сольж цус сэлбэсэн гэж яригдаж байсан юм.
Эргэн сануулахад, Л.Пүрэвбаатарыг “УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилсон байдаг. Гэхдээ эхнээсээ түүний томилгоо ээдрээтэй байсан. Учир нь түүнийг томилогдохоос гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, “УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л. Пүрэвбаатарыг томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан бичиг илгээсэн байдаг. Гэвч Ерөнхий хорооны дарга ноён В.В.Морозов түүнийг үл тоож, хуралдаж “УБТЗ” ХНН-ийн даргаар Л.Пүрэвбаатарыг томилсон түүхтэй.
Гээд яахав, нэгэнтээ томилогдсон хүн ажлаа авсан. Хийж эхэлсэн. Тэгээд л асуудал дагасан даа. Албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд тэр нь илрэнгүүт “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөхөөр авсан юм” гэсэн гэдэг. Тийм ч биз. Ажилдаа бас амьдралдаа өмсөхөөр авсан байлгүй дээ, уг нь. Ажил тарангуут тайлдаг гутал лав биш байсан байх. Асуудал энэ гуталд байгаа хэрэг биш юм л даа. Гол нь Л.Пүрэвбаатар гэж хүн эхнээсээ хариуцлагатай ажлыг хувь эрх ашигтаа ашигласанд л байгаа хэрэг юм.
Мөн тэрбээр унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай мэдээлэл ч гарч л байлаа. Яахаараа ч тийм хувцасгүй амьтан байдаг юм, бүү мэд. Улаанбаатар төмөр замд өмсөх гуталгүй ирсэн л гэж харагдахаар байдаг тэрбээр унах унаа, орох оронгийн асуудлаа ч УБТЗ-аас л шийдсэн бололтой байдаг. Тэрээр 2014 онд 200 саяар Лексус 570 машин авч унан, өөртөө 1.5 тэрбумаар байр авч байсныг нотлох баримт нь бий. Хачирхалтай нь тэр хариуцлага хүлээгээгүй. Төрийн өмчийн хорооноос шалгаж тогтоосон ч тэгсгээд л намжжээ.
Л.Пүрэвбаатарын нөмөр нөөлөг нь Г.Батхүү гэдэг. Гэхдээ түүнд МАН-д ч бас түшиг тулгуурууд бий гэх юм билээ. Тэрбээр 2005 онд Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ажиллаж байхдаа 170 хүнтэй ажиллаж байсан удирдах газрыг 370 хүнтэй болгож томруулсан байдаг. Ерөөсөө төр төсвийн мөнгийг юман чинээ боддоггүй үрж зарлагадаж сурсан хүний зан л байх л даа. Харин 10 жилийн дараа Л.Пүрэвбаатар Улаанбаатар Төмөр замд даргаар эргэж ирэхдээ өнөөх 370 хүнийхээ тоог дахин 20 хувиар өсгөсөн байдаг. 13 хүний орон тоотой ажиллаж байсан Ачаа тээврийн албыг 50 хүнтэй болгон өргөжүүлсэн гэхээр л түүний хийдэг ажил юу байсан нь харагдана. Мөн түүний талаар анхаарал татсан нэгэн мэдээлэл gereg.mn сайтад гарсан байдаг. Юу гэхээр “Далт” гэх компаниараа дамжуулан 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрийн ард 16 давхар барилга бариулж байгаа гэх мэдээлэл байсан юм. Дарга болоод төсвийн мөнгөөр гутал авч өмсөж байсан хүн ямар мөнгөөрөө тийм том барилга барьдаг байнаа гэж гайхагсад ч олон байгаа. Эрх мэдэл байхад Л.Пүрэвбаатарын санасан бүхэн сэтгэгчлэн бүтэж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм л даа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 20, 2017 12:08:28 pm )
neg muu uudgui eriin hogiin ataa jutuu, mataas l unshlaa
-
иргэн (January 20, 2017 12:32:38 pm )
энэ нөхөр дарга байхдаа эхнэрээ дагуулан ханбүргэдэй дэлгүүрээс салдаггүй баян худалдан авагч байсан зартай хулгайч байжээ????????
-
төмөр замчин (January 21, 2017 8:58:40 am )
Энэ бол цэвэр гүтгэлэг, хүний нэр хүндийг унагааг гэсэн оролдлого. Мэдээлэл хоёр талаасаа байж дүгнэлт хийнэ. Энэ линкээр ороод яг юу болсоныг тэнцвэртээгээр үзээрэй. https://www.youtube.com/watch?v=GOQF5m184Ao
Харин ч Пүрэвбаатар даргын үед төмөр замчин бидний цалин сүүлийн 10 жилд нэмэгдээгүйгээрээ нэмэгдэж УБТЗ бараг анх удаа ашигтай ажилласан нь бүх баримт тооцоогоороо байгаа. Энэ мэдээллийг тавьж байгаа хүмүүс өөрсдөө үнэнд гүйцэгдэнэ. Магадгүй энэ бол Жишжиднямаа нарын хийж байгаа бохир ажлын нэг. Төмөр замчид бид хэн нь хэн гэдгийг мэднээ. Пүрэвбаатар дарга бол сайн салбарын менежер гэдгээ олон зүйлд харуулсан.
-
-
взочин (January 20, 2017 12:43:36 pm )
Энэ дарга одоо НИТХ ын даргын зовлох болсон гэл уу
-
Anonymous (January 20, 2017 1:06:39 pm )
Хулгайч нараар дүүрсэн төрд Хууль гууль болсон нь энэ
-
Мэргэн (January 20, 2017 2:17:05 pm )
Энэ хулгайч авгай хуухдээ дагуулж УБТЗ ын монгоор авгайдаа дотуур омд алавч оймс авч огч байсан хулгайч энэ хулгайчийг АТГ яагаад шалгахгуй байнаа. Энэ хулгайч авсны гол авсаа тэврээд отонд идуулээд хэвтэж байх умхий хуур.Батхуу хулгайчийг шалгах хэрэгтэй. Энэ торд хууль гэж байна уу Бябацогт сайдаа.
-
,,я (January 20, 2017 3:26:52 pm )
ҮГ яриа нь хүртэл эрүүл балай нь мэдэгдэхгүй ЮМ байсан.
-
Anonymous (January 20, 2017 3:33:59 pm )
ene shorond oroogui yumuu.
-
zochin (January 20, 2017 3:36:12 pm )
neg teneg ni ene hunees ushuu avahiig hussen bololtoi yam bodvol neg yamiig ni buteegeegui baih l daa zarim mongolchuudiin iim hogiin zand uneheer dur gutah yam manjiin ued bol negiigee mataad otgo jinseer shagnuulah baih l daa
-
зочин (January 20, 2017 3:43:42 pm )
энэ этгээд 2000 оны эхээр тз-аас 55 мянган доллар хумсалсан асуудлаар эруугийн хэрэгт татагдаад авилгал егч гэм зэмгуй мултарсан шуу дээ
-
2017-1-26 (January 20, 2017 3:44:56 pm )
ард түмнийг басамжилахаа болио бүх юмыг нь зараад татвар төлөгчдийг хохиролгүй болго. эхнэр хүүхдийг нь яахав үлдээ, яах гэж хулгай хийсэн юм гээд загнаж үглэж байг хажууд нь
-
mgl (January 20, 2017 3:55:13 pm )
Hulgaich nar darga boloh yum daa. Darga gedeg ugiig hulgaich gej soliyo.
-
zochin (January 20, 2017 4:09:24 pm )
nogoo tosoviin mongo hulgaildag hulgaich nariin negene shuude
-
it24.mn (January 20, 2017 4:09:45 pm )
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
-
ss (January 20, 2017 4:26:20 pm )
Энэ нөхөр хятад цусных байхөө. Нармай монголын царай алга.
-
Салбар (January 20, 2017 4:30:50 pm )
Цалинг нэмж ашигтай ажиллаж чадсан ганц дарга шуу дээ ? Эхлээд оорсдоо ажиллаад уз ? Дараа нь муулаарай ? Ажлаа хиихдээ ашигтай ажиллуул дараа нь 15000 ажилчдын цалинг 20/ нэмчих дээ ? хииснииг нь эхлээд бич ,? Дараа нь алдааг нь шуумжил дээ? Эруугиин хулгайч нарын гарын узуурииг олчих дараа нь яахаа бич
-
Anonymous (January 20, 2017 4:39:15 pm )
Л.Пүрэвбаатар шиг хүн цөөн дөө. УБТЗ-ын даргын өрөөнд жирийн ажилтан нь орж зовлон жаргалаа ярьж уйлж тайтгараад л гардаг байсан. Хөгжлийг 5-10 жилийн дараагаас хардаг байсан мундаг удирдагч. Япон Орос Англи хэлтэй, хувийн бизнес нь цэгцэрсэн л эр. Жижиг улстөр яах вэ? Даргын хангамж бүгдэд л байдаг, байсан, байсаар ч байх болно
-
Anonymous (January 20, 2017 4:53:10 pm )
Худал гүтэглэг байна. Юмны учрыг мэдээгүй байж ингэж худлаа гүтгэж болохгүй
-
ЗОЧИН (January 20, 2017 5:15:10 pm )
ИЙМ Л НОВШНУУД УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА ЮМ. ҮҮНИЙГ ХАРСАН, СОНССОН УЛС ЯМАР ҮЙЛДЭЛ ХИЙХ ВЭ? ЯАГААД ШОРОНД НЬ ЯВУУЛЖ, ЭСВЭЛ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХГҮЙ БАЙНА ВЭ?
-
Anonymous (January 20, 2017 5:56:11 pm )
Unen hugiin luivarchin bsan.tumur zamchid tsum medne dee ene muug.butets nereer salgaj boloh bolohgui baiguullaguudiig salgaj haa hamaagui gazartai niiluulsen.odoo udirdahad orj ireh nuurgui bolson.eniig dagaj irsen davaapil, serenhorloo,batdelger gej heden meregjliin bish yumnuud n unen luivarchid..surenhorloo n yamar saindaa ene malaaraa tsohuulaad handgaitad baih tumur zamchdiin huuhdiin zuslang huviinhaa zuslan bolgoh geed suhbaatar duurgiin gazriin alband bichig yavuulj bhav dee. Ichdeggui hulgaich nar suuldee bur huuhdiin gazar luu hantsui shamlan dairsan daa.odoo bur zailaad uguhgui sonin hevleld yum bichuuleed l guigeed bga. Purevsuren gedeg avgaitai huzuu seeree holbochihood l guigeed bsan..ter n heruulj hogiin avgai
-
Салбар (January 20, 2017 6:27:14 pm )
Хаашаа юм МАН ын хун юм уу ?
-
Anonymous (January 20, 2017 7:05:42 pm )
шинэ жилийн шоу байгуулсан МАН аас болж орос Монголын харилцаа муудах шахсан Дуучинд бурууг тохож МАН өөрсдөө цэвэр мултарсан балиар юм болсон доо
-
Anonymous (January 20, 2017 7:55:56 pm )
Ehner ni yostoi yoyotoi gar,eruul sogtiu ni medegdehgui aimaar.
-
zochinzochin (January 20, 2017 8:47:17 pm )
harvaas yrd zvgiin hvn bna
-
no name (January 20, 2017 10:40:33 pm )
adgiin amitan
-
tog (January 21, 2017 12:36:15 am )
ashig honjoo haisan hulgaach bn daa iim yumig shorond
-
Данзан (January 21, 2017 1:59:11 am )
Хужаагийн эрлийзvvд дандаа л хятадруугаа чигтэй бодлого явуулна шvv дээ. Xvvxнvvддээ Монгол vндэстнээ хайрлаж хужаатай суухгvй байх уриалгыг гаргаж эх орон даяар хøдøлгøøн øрнvvлье !
-
төмөр замчин (January 21, 2017 8:57:57 am )
Энэ бол цэвэр гүтгэлэг, хүний нэр хүндийг унагааг гэсэн оролдлого. Мэдээлэл хоёр талаасаа байж дүгнэлт хийнэ. Энэ линкээр ороод яг юу болсоныг тэнцвэртээгээр үзээрэй. https://www.youtube.com/watch?v=GOQF5m184Ao
Харин ч Пүрэвбаатар даргын үед төмөр замчин бидний цалин сүүлийн 10 жилд нэмэгдээгүйгээрээ нэмэгдэж УБТЗ бараг анх удаа ашигтай ажилласан нь бүх баримт тооцоогоороо байгаа. Энэ мэдээллийг тавьж байгаа хүмүүс өөрсдөө үнэнд гүйцэгдэнэ. Магадгүй энэ бол Жишжиднямаа нарын хийж байгаа бохир ажлын нэг. Төмөр замчид бид хэн нь хэн гэдгийг мэднээ. Пүрэвбаатар дарга бол сайн салбарын менежер гэдгээ олон зүйлд харуулсан.
-
uugii (January 21, 2017 9:16:24 am )
hoino tz iin deed surguuli tugssun hun deee
-
Shon (January 21, 2017 9:35:39 am )
Shorond n hii
-
Anonymous (January 21, 2017 10:16:44 am )
ГОК УБТЗ зэргийг гол гаргах гээд оролдоод л бж дээ АМЖСАНГУЙ Л ДЭ
-
Zochin (January 21, 2017 12:08:18 pm )
Энэ новшийн төмөр замд авчирсан гайнууд нь өмөөрч үхлээ юу.
-
Zochin (January 21, 2017 3:33:28 pm )
Ene durakuudig shalgaad shiydverlechihej chadahguy baidag ni huuli, shuuh, prokuror avligad hamgiyn ih urtsun, mun zavshdag nuhud bolohi tod haruulj bn
-
Zochin (January 22, 2017 2:51:49 pm )
Ene sdag hurdn yhbel taarna
-
Салбар (January 22, 2017 5:09:18 pm )
Шилэн Цогоо монголд юу хиив ? УБТЗамыг эруугиин элемантуудээр дуургэсэн худлаа юу ? Одоо нэг эрхи эргуулсэн чавганц шиг новш дэд сайд гээд л сууж л бна гэсэн дээ Эрхи тасарч шилэн Цогоо чадрана ?
-
Салбар (January 22, 2017 5:11:21 pm )
Эрхи Цогоо эрхээ эргуулэхээс оор хиихгуй , дэл сул монго хайгаад л эрхээ эргуулээд сууж байгааг зам тээвриинхэн мэднэ ?
-
Салбар (January 22, 2017 5:36:03 pm )
Томор замд энэ даргын уед олон хунииг ажилд аваагуй дандаа л томор чид л байсан даа ? Томор зам уг бугд л ардын нам байгаа Пурэвбаатар даргыг ажлаас хуссанаас хойш ардчилалын талд анх удаа гуйцэд огсон шуу ? Жигжиднямаа буур бугдииг нь жигшээж бна даа хоо
-
Салбар (January 22, 2017 9:37:24 pm )
Щилэн Цогоо Жиигээ хоер яаж луйвардаж байгааг замчид мэднээ ? Энэ хоерт хариуг еронхиилогчиин сонгуулиар хариуг замчид огно
-
tomor zamchin (January 22, 2017 11:33:54 pm )
Пүрэвбаатар даргын үед төмөр замчин бидний цалин сүүлийн 10 жилд нэмэгдээгүйгээрээ нэмэгдэж УБТЗ бараг анх удаа ашигтай ажилласан нь бүх баримт тооцоогоороо байгаа. Энэ мэдээллийг тавьж байгаа хүмүүс өөрсдөө үнэнд гүйцэгдэнэ. Магадгүй энэ бол Жишжиднямаа нарын хийж байгаа бохир ажлын нэг. Төмөр замчид бид хэн нь хэн гэдгийг мэднээ. Пүрэвбаатар дарга бол сайн салбарын менежер гэдгээ олон зүйлд харуулсан.
-
t (January 22, 2017 11:51:57 pm )
Дээр байгаа хэдэд идэхээс өөр ид шид ер байхгүй.
40 Comments