antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2017 9 comments

Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг гарчээ

нийтлэсэн Admin

2222222Т.ДАЛАЙ

Өмнөговь аймагт онц хэрцгий аргаар хүний бие, эрүүл мэндэд халдсан хэргүүд дараалан гарсан байна. Энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ. Хохирогч охины биеийн байдал маш муу, нэг хөл нь хугарч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан гэнэ. Түүний дараа энэ сарын 18-нд  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охиныг бусдад зодуулсан байхад нь олжээ. Охиныг мөн хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Хохирогч охины биеийн байдал тааруу, аймгийнхаа эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.  Нэг дор аймшигт хэрэг дараалан гарсантай холбогдуулан нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Мөн сэжигтнүүдийн ам зургийг гаргаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Цагдаа нар отолт хийж тэдний хоёрыг баривчилсан бөгөөд зарим нь гадуур эрх чөлөөтэй явж байж болзошгүй гэнэ.

Эх сурвалж:www.polit.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 20, 2017 1:16:21 pm )

    гэмт этгээдүүдийг барьж төмсгийг нь сугалах хэрэгтэй

  • Зочин (January 20, 2017 1:56:19 pm )

    Энэ бол Элбэгээгийн байгуулсан эрх чөлөөт хүнлэг ардчилсан нийгэм шүү дээ.

    • Anonymous (January 20, 2017 3:06:37 pm )

      Үнэн үг.

  • гахайчин (January 20, 2017 4:58:46 pm )

    Яана даа цөөхөн монголчууд

  • ЗОЧИН:АЛТАНСҮХ (January 20, 2017 5:43:54 pm )

    Хүний эрх чөлөө гэж Элбэгдоржтон та чалёиж байгаад ийм болголоо. Хатуухан хуулиар үзээд алд.

  • ИРГЭН (January 20, 2017 7:48:08 pm )

    ШОРОНД ОРОХОД НЬ БҮХ ХУЛГАЙЧУУД ХҮЧИНДЭНЭ ДЭЭ.

  • зочин (January 20, 2017 7:51:47 pm )

    Цааз-ыг зогсоож байгааг зарласанаас хойш алуурчид дээрэмчид айх зүйлгүй болж эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн нь үнэн. Иймд Элбэгээ та шоугаа зогсоовол дээргүй юу ард олны дийлэнхи нь тайван байх болно

  • Anonymous (January 20, 2017 9:12:11 pm )

    Yamar zewvvn muu lalaruud be dvvjilwel taarna

  • Tan (January 21, 2017 3:16:05 pm )

    Элбэгдорж чи цаазгүй энэ тэр гээд цэцэг цэврүү шиг охидыг ийм байдалд хүргэсэн. Элбэгдорж шүүхэд өге монголчууд. Аа

antalya rent a car