antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2017 28 comments

Д.Арвины “Их өргөө” компани барилгын суурь цутгасан дүр эсгэж, банкнаас их хэмжээний зээл авсан гэв үү?

нийтлэсэн Admin

d37848392c5f1961e941d7eaabe5621dbig

УИХ-ын гишүүн асан Д.Арвиныг ичих булчирхайгүй хүн гэж үзэж байгаагаа иргэд хэлж байна. Хэрэг явдал 3 жилийн өмнөөс эхтэй аж. 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Арвин Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Сансар хотхоны 142 айл өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулснаар тус хотхонд барилгын шав тавих ёслолыг хийж орон сууцыг 2015 оны долоодугаар сард хүлээлгэж өгнө хэмээн оршин суугчидтай гэрээ хийж байжээ. Гэвч тус хотхоны 500 гаруй иргэд гурван жилийн хугацаанд орох оронгүй яваа юм байна. Иргэд өнгөрсөн хугацаанд хотын хуучин удирдлагуудад олонтаа гомдол  гаргаж байсан ч авч хэлэлцээгүй аж. Хэрвээ тухайн үед 500 гаруй иргэний гомдлыг яаралтай авч хэлэлцсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг иргэд хэлжээ. Олон иргэний эрх ашигтай холбоотой уг асуудлын талаар “Өглөөний сонин”-д нийтлэжээ. “Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ын ТББ-ын тэргүүн Ч.Туяа тус сонины сэтгүүлчид хэрэг явдлын талаар ярихдаа  “ Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн асан Д.Арвин гэдэг хүнд маш их итгэж байсан учраас хэл ам гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Тухайлбал,тэрбээр өнөөдөр 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг гудамжинд гаргачихаад ямар ч санаа зовсон зүйл алга. Өнгөрсөн 2014, 2015 онд 85 айл өрх хэл ам хэрүүл тэмцэл хийж байж нөхөн олговорын мөнгөө арайхийн талыг нь олж авч байсан. Гэтэл одоо 2016 оны нөхөн олговороо ч өгөхгүй худал үнэн ярьсаар маш олон хүнийг хохироочихоод байна. Нэг зүйл тодотгож хэлэхэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн хамгийн том төсөл манай хотхон. Өөрөөр хэлбэл, 85 айл өрх нэгэн зэрэг газраа чөлөөлж өгч байсан түүх байхгүй шүү. Тиймээс л хамгийн том төсөл гэж хэлээд буй юм. Бид хотын удирдлагуудтай уулзаж энэ асуудлыг шийдэхийн тулд ТББ-ыг байгуулсан. Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлтэй биечлэн уулзаж асуудлыг шийдвэрлүүлэхээр Д.Арвиныг ч бас байлцуулж нэг шийдэлд хүрье хэмээн гурван талт уулзалтыг зохион байгуулсан.

Тухайн үед Э.Бат-Үүл дарга Д.Арвинд нэг л шаардлагыг тавьж байсан. “Барилгаа барьж чадах уу үгүй юу. Оршин суугчдыг хохиролгүй болгочих оо. Оршин суугчдыг нэг ч төгрөгийн авлагагүй болгочих. Тэгвэл төрөөс туслалцаа үзүүлье. Зээл авч өгье” хэмээн хэлж байсан. Гэтэл Д.Арвин “Би энэ төсөлд оролцохоо болилоо. Хот буцааж ав” гэж хэлсэн. Гэтэл тухайн үед УИХ-ын сонгууль болж энэ асуудал бодитоор хэрэгжиж чадалгүй аман төдий зүйл болоод өнгөрсөн. Хэрвээ тухайн үед Д.Арвин Э.Бат-Үүл даргын тавьсан хүсэлтийг хүлээж авсан бол оршин суугчдадаа ч нөхөн олговорын мөнгөө өгөөд барилгын ажилдаа ч санхүүжилт аваад явах бүрэн боломж бололцоо байсан ч тэрбээр ашиглаж чадаагүй. Ингээд бид энэ үйл явдлын дараа шинээр сонгогдсон хотын удирдлагуудтай уулзах хүсэлтээ өгөөд явж байхад Д.Арвин гэнэт наймдугаар сард бидэнтэй уулзаад “Би барихаар болсон шүү” гэж хэлээд бидний тархийг угааж төслийг нийслэл рүү шилжүүлээгүй.  Асуудал нэгэнт ийм дээрээ тулсан учраас бид Д.Арвингаас нэг л зүйлийг хүсч байсан. “Бид гурван жилийн хугацаанд та бүхнийг хүлээж чадсан юм чинь хүлээнээ. Харин та бидэнд нөхөн олговороо өгчих” гэх шаардлагыг тавьсан ч тэрбээр одоог хүртэл өгөхгүй худал үнэн ярьсаар явна. Бид аргаа барахдаа энэ сарын 16-ны өдөр буюу даваа гарагаас эхэлж энэ үүсээд байгаа асуудлыг шийдүүлэх гэж Д.Арвины “Их өргөө” ХХК-ны ажлын байран дээр нь очиж гурван өдөр суулт хийж байна. Гэтэл тэрбээр суулт хийсэн анхны өдөр бидэнтэй ирж уулзчихаад бас л улиг болсон зүйлээ ярьчихаад алга болсон. Бид төрийн түшээг 12 жил барилцсан боловсролтой, чадалтай эмэгтэй хэмээн итгэж явсандаа үнэхээр харамсч байна. Яг үнэндээ энэ асуудлаас болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 гаруй хүн нас барчихаад байна. Эдгээр хүмүүс асар их сэтгэлийн дарамтаас болж нас барсан шүү дээ. Тиймээс аав ээжээсээ авч үлдсэн өмч хөрөнгөө авч үлдэхийн тулд бид эцсээ хүртэл тэмцэл хийх болно шүү гэдгийг Д.Арвинд танай сониноор дамжуулан хэлмээр байна” хэмээн ярьсан байгаа юм.

Мөн өмнө нь уг асуудлаар  С.Цолмон гэж хүн “Монголын мэдээ” сонинд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр  “бид яасан азгүй улс вэ. Нийслэлийн бусад хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд хашааныхаа газрыг орон сууцаар сольж, халуун ус хананаасаа аваад жаргаж суугаагаа телевизээр хөөр баяр болгон ярих юм. Тэднийг хараад атаархахдаа байж ядах газраа олж ядаж байна. Д.Арвин гишүүн биднээр тоглож орхилоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдсаны дараахан манай хорооны оршин суугчидтай уулзалт зохион байгуулан “Та бид сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал жил хагасын дараа шинэ орон сууцанд, жаргалтай сайхан амьдарч чадна. Тиймээс та бүхэн надад итгэ. Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” гээд найман байрны газрыг, нийтийн ээзмшлийн зам талбай болон иргэдийн байрны ордерийг авсан. Эл үйл явдлын дараахан хоёр давхар долоон байрны зургааг нь нурааж, оршин суугчдыг орон сууцны барилга ашиглалтад ортол жил хагас амиа аргал гээд цөөн хэдэн айлд байрны түрээс гэж гурван сая төгрөг өгсөн. “Их өргөө” компани хуучин барилгыг нурааж дууссаныхаа дараа баахан хятад ажилчид авчраад хоёр барилгын суурь цутгасан. Эхний хоёр сард өглөө үдэшгүй машин техник ажиллаж, хятадууд унтахгүй шаагилдахыг харсан бид яасан их баярлаж байсан гэж бодно.

 Гэвч тэр бүхэн урьдаас дэглэсэн жүжиг байсан юм билээ. Банкны ажилтны хэлснээр “Их өргөө” компани барилгын суурь цутгасан дүр эсгэж, түүнийгээ зээлийн эдийн засагч нарт үзүүлж байгаад их хэмжээний зээл авсан байгаа юм. Бас барьцаа болгож иргэдийн орон сууцны ордерыг тавьсан байдаг. Барилгын ажил таг зогссоны дараа танил барилгын инженер маань хятадуудын цутгаад орхисон барилгын суурийг үзээд маш их гайхсан. Суурийн цутгалтын өргөн ердөө тоосгоны хэмжээтэй адил гээд боддоо. Бүхэл бүтэн есөн давхар барилгын суурь тал тоосгоны дайтай нимгэн цутгалттай байгааг юу гэж ойлгох юм. Иймэрхүү бантан зуурч хаяад сураггүй алга болсон.” хэмээн хэлж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • танил (January 20, 2017 10:55:38 am )

    энэ Арвин бол намаасаа урвана, хүн хууран мэхэлнэ, уул нь залуу байхдаа арай ч ийм биш л байсан даа

  • 2017-1-26 (January 20, 2017 11:04:44 am )

    16 хэл сурсан хүнээс өгөх 10 зөвлөгөө

    Л МӨНХӨӨ 2017-01-14, 15:25
    Ката Ломб химич мэргэжилтэй хэдий ч 16 хэл мэддэг, үүнээс 8 хэл дээр синхрон орчуулга хийх чадвартай анхны орчуулагчдын нэг аж. Түүнийг хэл сурж байх үед орчин үеийнх шиг аудио бичлэг, хэлний сургалт видео хичээлүүд байсангүй. Тэрээр тухайн хэлний сурах бичиг, уран зохиолын номоор л сурдаг байж. Дүрэм үзэхийн хажуугаар уран зохиолын ном уншиж, тогтмол хэрэглэгддэг холбоо үг, өгүүлбэрүүдийг бүтнээр нь цээжлэх замаар суралцдаг аж. Түүний “Би хэрхэн гадаад хэл сурдаг вэ?” номонд санал болгож буй, энгийн боловч үр дүнтэй 10 аргыг та бүхэнд хүргэж байна.

    Хэлийг өдөр бүр давтах.
    Амжихгүй бол ядаж өдөрт 10-15 минутыг ч болтугай ном унших, өгүүлбэрүүдээ давтахад гаргаж байгаарай. Ялангуяа өглөө эрт давтах нь үр дүнтэй байдаг.

    Хэл үзэх дур хүсэл амархан буураад байвал яах вэ?
    Өөрийн гэсэн хэл давтах хэвшилтэй бол. Жишээ нь хэлээ хэсэг давтсаны дараа хөгжим сонсох, эсвэл гадаа зугаалах гэх мэт завсарлага авч болно. Хамгийн гол нь хэл үзэхээ бүр хаяж л болохгүй.

    Үгийг ганц ганцаар нь цээжлэх нь буруу.
    Холбоо үг, эсвэл өгүүлбэрээр нь цээжилж, ямар нөхцөлд яаж хэрэглэхээ ургуулан бодож чанга дуугаар давтах нь илүү сайн тогтоно. Жишээ нь, «strong wind» гэж цээжилсэн байхад аль нэг үг нь тааралдахад нөгөө үг нь автоматаар толгойд орж ирэх болно.

    Харагдаж буй зүйлээ толгой дотроо орчуулах гэж оролд.
    Таны нүдэнд туссан сурталчилгааны самбар, сонингийн тасархай, дууны үг гээд тааралдсан зүйлээ орчуулах гэж оролдох нь тун сайн дасгал болдог юм шүү.

    Харилцан яриа, жижиг текстыг бүхлээр нь цээжлэх.
    Ингэж цээжлэх нь яриаг маш сайн задалж өгдөг. Гэхдээ энд анхаарах зүйл нь багшийн засварласан, ямар ч алдаагүй, зөв текстыг цээжлэх хэрэгтэй.

    Түгээмэл хэрэглэгддэг холбоо үг, хэлц үгийг бичиж аваад, аль болох тогтмол хэрэглэх.
    Жишээ нь, «I am only pulling your leg» (Би зүгээр л чамаар тоглож байна).

    Хэлийг олон талаас нь үз.
    Хэл үзэхдээ зөвхөн ном, сонин уншихаар хязгаарлах хэрэггүй. Кино үз, интернэт, skype-аар ярианы дадлага хий.

    Алдаа хийхээс айсны хэрэггүй. Харин алдаатай үг цээжлэхээс болгоомжил.
    Цээжилж, тогтоох үг, өгүүлбэрээ зөв эсэхийг нь хоёр дахин нягталж байж цээжлээрэй. Нэгэнт буруу тогтоосон үгийг залруулах нь шинээр тогтоохоос хэцүү байдаг.

    Гадаад хэлийг сурна гэдэгтээ хэзээ ч итгэл алдарч болохгүй.
    Нэг л өдөр таны хөдөлмөрийн үр дүн гарч, хэлний бэрхшээл алга болсон байх вий.

    Эцэст нь хэлэхэд 86 настай Като Ломб 54 настай найзтайгаа тааралдаад түүний амьдралыг өөрчилж чадсан нэг зүйл хэлжээ. “Стив, чи ийм залуухнаараа. Цаашид дахиад хэдэн хэл сурч чадахаа төсөөл дөө” гэсэн гэдэг.

  • мн (January 20, 2017 11:10:48 am )

    Арвинд АМЖИЛТ

  • Anonymous (January 20, 2017 11:13:17 am )

    Энэ авгайн барилга барих гэж юу байхав барилгын талаар ямар ч мэдлэг байхгүй барьсан барилгууд нь хамгийн хямд материалаар эрээнээс зөөдөг авбаа хаяваа л юмнууд ашгийг нь зүгээр гударна. Олон түмэн нь хэл ам хийхээр СӨХ д нь өгсөн бий мэдэхгүй гэж хуцна яг үнэн чанар дээрээ энэ новш СӨХ д эзэн суугаад удаж байгаа хөрөнгийг нь ч хангалттай идлээ. Ёроолгүй юм шиг хусна даа. Монголоо гэх сэтгэлгүй адгийн шаарнуудын л нэг. Ийм хүн олон болж дээ. Тэгээд нөгөөдхийгөө төрд оруулчих л юм даа.

  • зочин (January 20, 2017 11:41:18 am )

    Энэ Арвин гэгч авгай шуналын тулам,урвагч новш шүүдээ.Улсын энэ их мөнгө идчихээд бас сононд ярилцлага өгөөд ард түмэн иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа ухааны юм яриад хээв нэг явж л байдаг.тэнэг толгой

    • ИРГЭН (January 20, 2017 2:37:48 pm )

      УРВАГЧ ГЭЖ ЭХ ОРНООСОО УРВАСАН ЮМ УУ ЭСВЭЛ НАМАА СОНГОСОНЫГ ХЭЛЭЭД БАЙНА УУ?ХҮНИЙГ ГАЗАРТ ОРТОЛ НЬ МУУЛЖ БАЙЖ САНАА НЬ АМАРДАГ АТААЧ ХОРОН САНААТ МОНГОЛ ХҮНИЙ МУУХАЙ ЗАН ХЭЗЭЭ ДУУСАХ ЮМ БОЛ ОО. АРВИНД ДУРГҮЙ ХҮРЧ БАЙГАА Ч ДОРОМЖЛОЖ БОЛОХГҮЙ Л БАЙХ.

  • pkэр хүнxny (January 20, 2017 12:04:14 pm )

    энэ хүүрийн авгай үхнэ гэдгээ хааяа нэг бодож байгаачдээ

  • baaskabaaska (January 20, 2017 12:24:22 pm )

    urdaas ni harhad arvin araas ni harhad harvin hajuugaas ni harhad sharvin deerees ni harhad derveen dooroos ni harhad dorvoon.

  • Зөвцэцэг (January 20, 2017 12:28:14 pm )

    Энэ балай авгай чинь, төрлөхийн балай амьтан шүү дээ.Хүн голдоггүйгээрээ генералууд л түүнийг тоож, хэрэглэн өөд татснаас өөр гавъяатай юм энэ авгайд байхгүй..Дарга нарын өвөр дамжсан туршилгаа,нам дамжихад ашигласан адгийн завхай эм болой.

  • зочин (January 20, 2017 12:35:27 pm )

    Арвин хуур яасан ханаж цаддаггуй хуур вэ?! Дондогдулам хатны нэр барьж баахан говшсон одоо барилга барина гэж баахан хусчээ?! Тэр шоронд нь хийвэл л нэг зогсох байхдаа?!

  • зочин (January 20, 2017 3:39:54 pm )

    энэ авгайг одоо хэн тоох вэ? барилга дээр ажилладаг хужаа л хусна,цэвэршсэн байх,тэгээд өнгөрөө хаха

  • it24.mn (January 20, 2017 4:11:34 pm )

    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!

  • Түвшээ (January 20, 2017 8:32:01 pm )

    Энэ луйварчин урвагч намын банзал чавганцыг барьж шоронд хорьвол таарна. Үлдсэн насаа шоронд өнгөрүүлэх тавьлантай бузар ЭМ ШҮҮДЭЭ ТАМИНЬ

  • Зочин (January 21, 2017 10:35:28 am )

    Хамгийн муухай новшийн ёроолгүй шуналтай авгайдаа!!! Арга заль,санал худалдан авах, урван тэрслэх ,биеээ үнэлэх гээд чадах бүхнээрээ тэлчилж байж улс төр гэдэг бохир тогоонд орж ирсэн зальт этгээд дээ!!! Тэгээд шунал нь улам бүр гаарч,ёстой баруун солгойгүй луйвар хийж,ашигтай гэсэн газар бүртээ урваж хэдэн удаа сонгогдсон доо!!!! Харамсалтай нь хүмүүс их хожуу ойлгож дээ!!!!!!!

  • Зочин (January 21, 2017 10:40:21 am )

    Анх Багабанди,талийгаач Зинээ нартай явалдаж улс төр лүү шургалсан биеээ үнэлэгч ш дээ!!!! Овоо ч үнэ хүргэсэн дээ!!!! Одоо бас л ханаагүй байнаа,хэзээ ч ханахгүй бузар хар шулмын чавганц даа!!!!!!!!!

  • батаа (January 24, 2017 7:20:18 pm )

    хөгийн нам дамжин урвадаг шарвадаг долигнуур сээтэгнүүр хомхой сэтгэлтэн новшийн авгай

  • zochin (January 26, 2017 10:26:39 pm )

    Идсэн юм бол шалгах байтугай шоронд нь суулгах хэрэгтэй шүү дээ.Даварчихсан юмнууд.Нэг хэсэг нь хагартлаа идэж баяжаад.Нөгөө хэсэг нь хог түүгээд байж болох уу.Манай Монголчууд дэндүү хүлцэнгүй юмнууд.Нэг бодлын ингээд байж байхдаа таарсан хүмүүс ч юм шиг.

  • zochin (January 30, 2017 11:12:52 am )

    hajuud bgaa n Miat n Batchuluun hamtragch n bna,bas l edsen uusan geed ajilaasaa halagdaj,shuuh tsagdaagaar yavj bgaa hun

  • 111 (February 02, 2017 10:53:46 am )

    Их л муу хүн дээ

  • баагий (February 03, 2017 12:59:46 pm )

    Арвинд ичих асуудал байхгүй, ичдэг юм алга болчихсон юм чинь. Харин хууль ярьж явсан санагдаж байна. Түүгээр нь л шууд шийдвэрлээд хохирсон хүмүүсийн хохиролыг барагдуулаач дээ. Төр нь ийм арчаагүй болхоор наад тэнэгүүд чинь улам даврах юм.

  • zochins (February 04, 2017 9:12:00 pm )

    sejigiin emgen ynhan avgai

  • zochin (February 04, 2017 9:12:49 pm )

    sejigiin emgen ynhan avgai

  • зочин (February 10, 2017 9:06:27 pm )

    их хуралд байх даа их оронч царайлаад байсан шүү .өнгөрсөн 4 жилд ийм хүмүүсээр удирдуулж байжээ.одоо дээрдсэн бол уу

  • Арвин (February 18, 2017 8:52:21 am )

    Арвин бол урвагч гишүүн байхдаа яаж онгирдог байлаа??? Урвагч бол урвагч, монголчууд хэзээ ч урвагчийг хүндэлж байгаагүй, урвагчийнхан урвагч байж таараа, урваад байвал насаараа гишүүн байна гэж буруу ойлгосон карвин.

  • чагн_аа (February 19, 2017 11:41:10 am )

    энэ СӨХ-ийн дарга батсүхтэй хуивалдаж ихээхэн мөнгө өгч САНСАР хотхоныг нураасан байдаг.Тэр батсүх нь тэр орчны нилээн газрыг мөнгөөр тохирон зарж хөлжсөн нэгэн гэдэг.

  • иргэн (March 02, 2017 9:19:51 am )

    МАН-д Арвин шиг урвагчид зөндөө бий АН-д ч бий 2020-онд МАН-ын нэр хүнд баас болоход нүүр буруулах хүмүүс төрийн албанд олон / кемлон/ ажиллаж байна

  • zochin (March 02, 2017 9:46:39 pm )

    Ene muuhai har tsaraitai abgai hudalaa zalilan hiij bayajihiig bodoj baigaa biz.

  • АН ын гишүүн (March 19, 2017 6:20:09 pm )

    арвин одоо ухаар чи урвагч хэзээч ан ялахгүй энэ бүгдийг ойлог

antalya rent a car