antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2017 14 comments

Утааны эсрэг жагсах нь үр дүнтэй арга мөн үү

нийтлэсэн Admin

14848742965881623813743

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Мөн эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болжээ.

Харин энэхүү арга хэмжээний санал санаачлагыг олон нийтийн зүгээс янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь, “харанхуй байна гэж хий дэмий хашгирахын оронд лаа ч болов барих хэрэгтэй” гэх хэлц үгийг санагалзан уг үйл ажиллагааг дэмжих өнгө аястай байгаа бол,  хий дэмий жагсаад ямар үр дүн байхавдээ, зүгээр л утааны далбаан дор мөнгө саах гэсэн хэн нэгэн сэргэлэн гарын зохион байгуулж байгаа акц хэмээн сэрдэх хэсэг ч байна.

Тэгвэл иргэд эхнээсээ уг жагсаалд оролцохгүй гэдгээ илэрхийлж эхэлжээ. Тодруулбал нэгэн иргэн өөрийн фэйсбүүктэй жагсаалд оролцохгүй байх шалтгаанаа тайлбарласан байна. “Бараг -40 хэмд хүрч хүйтний эрч чангарсан үед “Боож үхлээ” уриатай утааны эсрэг жагсаалд хүмүүсийг уриалж байна. Би дэмжихгүй.

1. Энэ хүйтэнд хөлдөж хайрагдвал, өвчилсөн хэн хариуцах вэ. Жагсаал зохион байгуулагчид уу, эсвэл “муу юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг” нөгөө л төр засаг уу

2. Энэ хүйтэнд хөлдөж хайрагдвал, өвчилбөл хэн хариуцах вэ. Жагсаал зохион байгуулагчид уу, эсвэл “Төр засаг болохоос нь болохгүйг нь хүртэл хотын утааг бууруулахаар тэмцэж байна.

3. Иргэд сэтгэл зүтгэл, оролцоогоо жаахан нэмчихвэл асуудал бага ч гэсэн нэмэртэй болмоор санагдах юм.

Тэгээд ч жагсаж попдох чинь моодноос гарсан” хэмээн бичжээ.

Зарим эцэг эхчүүд ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Тэд утаа гэдэг нь энэ жил л бий болчихсон зүйл биш. Тиймээс жагсаал цуглаан зохион байгуулахаасаа илүү утаанаас салах арга зам, шийдлийг ярилцах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

148487368758815fd7133c8

Б.Аз


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (January 20, 2017 10:24:03 am )

    Bitgii jags gej MANaas turhirch bgaam bna .Jagsaj dohio ogson n geershdeeee

  • Anonymous (January 20, 2017 10:28:15 am )

    Утаа 2015-12-22нд ийм их байгаагүй Энэ төр 6 сарын турш яриад л цалингаа аваад байгаагаас юу ч хийгээгүй байна Иймд тэмцэл хийж МАНыг зайлуулах хэрэгтэй

  • зочин (January 20, 2017 10:42:39 am )

    Нээрээ бодууштай л юм бн.ингэж жагслаа гээд утаа буурахгүй бас алга болчихгүй.өмнөх жагсаал тайван болсон ч нийгэмд,төр засагт хангалттай дохио өгсөн гэж бодож бн.Төр засагч утааны эсрэг ажиллаад эхэлсэн.шууд утаагүй болчихгүй цаг хугацаа орно шдэ.

  • зочин (January 20, 2017 10:50:21 am )

    хаа сайгүй өдөөн хатгасан хүмүүс л байх юм.АН МАН-даа биш шдээ.утаа 10 гаран жил асуудал болж бн.Засаг төр дарга солигдоод утаа арилдаг бол хангалттай арилцан байгаа.Социалаар дүүрэн баахан өдөөн хатгаж турхирсан хүмүүс.ирээд жагсаж байгаа нь хаана бн.Сүүлдээ утааны эсрэг биш улс төржсөн жагсаал боллоо.

  • зочин (January 20, 2017 10:51:44 am )

    Утаагаар далимдуулан улс төр хийхээ болих хэрэгтэй, мөнгөөр жагсаад байгаа гэл үү, тэрний оронд халаагуур авч тавьж утаагаа багасга

  • барилгачин (January 20, 2017 12:22:59 pm )

    Жагсахын оронд утааг яаж багасгах талаар шинээр сэтгэж нэг ч иргэн түүнийг ажил хэрэг болговол утаа багасах биш үү? Жагсаал утаа багасгадаг гэдгийг сонсоогүй юм байна.Түүний оронд иргэн болгон гал түлдэг айл болгон утааг багасгах санаачилгаа гаргаж,үнэхээр утаа багасгах санаачлагыг хэвлэл мэдээллээр сайн сурталчилах талаар ажиллах ёстой биш үү?Энэ жагссалыг удирдаад байгаа хүүхэн сэтгүүлч биш билүү?

  • Зочин (January 20, 2017 2:01:15 pm )

    Хараацай Батүүл, эмэгчин Гончигоо гээд хүний эрх эрх чөлөө ярьдаг нөхдүүдтэй л ярих асуудал шүү дээ. Хүнлэг энэрэнгүй, хүнийг аюулгүй, эрүүл саруул орчинд амьдруулж байгаа нь энэ үү? гэх мэт

  • иргэн (January 20, 2017 3:35:15 pm )

    anomymous гуай минь ээ МАН утаа аваад ирсэн юм уу АН-ын засаглалын үед зарцуулсан 200 тэр бум төгрөг хаачсан юм бэ та хэдийг нь хуссан бэ одоо танд хувь олдохгүй байна уу

  • дүрвэд (January 20, 2017 5:07:42 pm )

    дургүй нь зурагтаа үзээд жагсагчидыг хараагаад сууж бай.гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж нэг үг байдаг. хараалаас өөр үг мэдэхээ больсон өөдгүй бэртэгчид бузар амаа хамихиад сууж бай

  • zochin (January 20, 2017 6:17:52 pm )

    Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална.
    Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.

  • Anonymous (January 20, 2017 11:35:21 pm )

    gadaadad utaagui jijig zuuhnuud baidag yum 1 iig hudaldfaj avaal duurialgaal hiihgui yu yaduu baij ih tsagaan gartai baih gej yadnaa. shal bohir yumnuud haragddag baij yamar yalgaa bainaa

  • Л. ЛХАГВА (January 21, 2017 11:19:48 am )

    Утааны эсрэг жагсаал гэнэ үү.Тэгээд утааг жагсаал хийснээр зайлуулчихдаг бол сайн л байна.Харин таны санал санаачлагыг хааж боогдуулаад байгаа бол жагсаал хийх нь зүйтэй.Харин таны бага ч гэсэн үр дүн үзүүлэх саналыг ширээний нүдэндээ хийгээд мартах буюу хогийн саванд хийдэг хүмүүсийн эсрэг жагсах нь зүйтэй.

  • цэвэлээ (January 22, 2017 7:58:50 pm )

    Утаа зөвхөн улс төрчдөөс бус иргэн хувь хүнээс хамааралтай шүү.Шаардаад загннад суулгүй хамтдаа чин сэтгэлээсээ хичээж гарц олий хамт хийе

  • ИРГЭН (January 23, 2017 9:57:21 am )

    ЖАГСАХ НЬ ЗӨВ УТААНД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ МӨНГӨ БОЛОН ЦААШИД ЗАРЦУУЛАХ МӨНГӨ ХӨРӨНГИЙГ АРД ТҮМЭНД ЦАГ ТУХАЙ БҮРТ НЬ МЭДЭЭЛЖ УБ-ЧУУДААС САНАЛ АВДАГБОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЭХГҮЙ БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД УТААГААР БАЯЖААД БАЙНА.ТИЙМЭЭС УБ-ЫН ИРГЭДИЙН УТААНЫ ЭСРЭГ ХОРОО БАЙГУУЛЖ ХЯНАЛТЫГ ГАРТАА АВАХ ХЭРЭГТЭЙ.ХУЛГАЙЧУУДААС СЭРГИЙЛЖ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛ АА.

antalya rent a car