antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2017 2 comments

Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

нийтлэсэн Admin

7f3856c6bc7d785e4d8ebda634ef1735_x3

Дархан-Уул аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Дээрх аймагт төвтэй Монгол Улсын “Солар Повер Интернешнл” компани Япон Улсын “Шарп” корпораци, “Шигемүтци Шожи” компанитай хамтран манай орны аж үйлдвэрийн хоёр дахь том хот болох Дархан-Уулд 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг таван сарын хугацаанд ашиглалтанд орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын зэрэг эрхэм оролцсон байна.

Тус нарны станц нь 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь 20,000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой аж. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр онцоллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЦАГААН САР (January 19, 2017 7:11:10 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Сурагч (January 19, 2017 9:14:16 pm )

    Хэдэн жил болгоод авад хаячих вий хөдөө орон нутагт тэгсэн байна лээ. нэг суманд 2 жил болгоод дахиад өөр сумруу аваад явдаг. Яамныхны мөнгөний ажил бий болсон байна лээ

antalya rent a car