Ардчилсан намын даргын суудлын төлөөх марафон ид үргэлжилж байгаа билээ. Таван нэр дэвшигч таван багц сумнаас гадна гартаа ташууртай болчихсон цохиж явна лээ. Намын нэр хүнд сайнгүй байгаа энэ үед дарга болох хүн нэлээд хүнд ачааг үүрнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Дараалан өвдөг шороодсон АН-ын нэр хүндийг өргөх кампанит ажиллагааг удирдаж чадах, элдэв хувь эрх ашгийг нэг хэсэгтээ л умартаж чадах тийм хүн даргаар ирэх нь зохистой.
Түүнчлэн 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл хэн хэн АН-ын даргын суудалд сууж байв гэдэгт анхаарал хандуулъя.
2000-2002 оны хооронд АН-ыг даргалсан Д.Дорлигжавын тухайд хамгийн залуудаа буюу 41 настайдаа намын дарга болж байжээ. Тэгвэл 2002-2005 онд АН-ын дарга байсан М.Энхсайханы тухайд Улаанбаатараас сонгогдсон ганц дарга бол 2005-2006 онд намын даргаар ажилласан Р.Гончигдоржийн тухайд хамгийн ахмад настайдаа дарга болж, ганцхан жил ажиллаад буужээ.
Харин Ц.Элбэгдоржийн тухайд Ховдоос угшилтай, хоёр жил даргаар ажилласан түүхтэй бол Н.Алтанхуяг 50 настайдаа намын дарга болж, 6 жил хашжээ. Өдгөө бүрэн эрх нь хэвээрээ байгаа З.Энхболдын тухайд 3 жил намын даргаар ажиллаж байгаа. Тун удахгүй нэр дэвшигч тавын нэгд суудлаа хүлээлгэж өгөх юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
АН (January 19, 2017 6:37:35 pm )
Хамгийн сайн дарга нь Элбэгдорж байсан. Худлаа гээл баахан хуцах байх…
-
цочин (January 19, 2017 9:22:40 pm )
өнөөдөр төриин ударгч руугаа дайраад байхад өөдлөхгүй төриин хүн ингэж доромжилож болохгүй муу цаг иржээ
-
зочин (January 20, 2017 8:38:14 am )
зи бол хамгийн муу удирдагч мөнөөс мөн.
-
zochinx (January 20, 2017 8:42:07 am )
Ard tumni bolobsrol baga bna Elvegdorj mu darga bishArd tumen muu ard tumen.
4 Comments