antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2017 4 comments

Хууль батлагчид өөрсдөө УИХ-ын бүрэн эрхэд халдав уу?

нийтлэсэн Admin

147019850257a172e6f3b58

Ц.Нямдорж  гишүүн  “Тэр хувийн компанийн захирал Н.Батцэнгэл яахаараа УИХ-аас давсан шийдвэр яриад явж байдаг юм. Засгийн газрын ажлыг “Энержи Ресурс” мэддэг болчихсон юм уу” гэж  уурлахад Л.Элдэв-Очир гишүүн огт дуугараагүй. Нэгэнтээ  “Энержи Ресурс”-ын эрх мэдлийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн бүлэглэл байхад, нэг гишүүн дуугарах дуугарахгүй нь ч яахав. Гол нь Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар оруулахгүй, засгийн түвшинд хэлэлцээд шийдвэрлэчих хууль эрхзүйн орчныг энэ УИХ бүрдүүлсэн үү гэдэг асуудал байгаа юм.

Гол нь Олон Улсын гэрээний өмнөх хуулийг хүчингүй болгоогүй байж шинэ хууль оруулж ирж баталчихаад, одоо эрхзүйн хоёр зохицуулалтынхаа алийг дагах вэ гэдэг асуудал үүсээд буй.  Манай улс  1993 онд  Олон Улсын гэрээний хуультай болж байсан байдаг.  13 жилийн дараа буюу  2016 оны 12 дугаар сард УИХ-аар шинэ Олон Улсын гэрээний хууль батлагдсан. Гэхдээ парламентчад энд нэг зүйлийг орхигдуулсан нь  шинэ хууль батлагдахад, өмнөх хууль дагаж хүчин төгөлдөр бус болох хууль нь цуг орж явдаг ёстой байтал тэрийг  орхигдуулчихаад байгаа юм. Тэгэхээр хоёр хуулийн давхцалтай зэрэгцэн асуудлууд яригдаж байна.  Шинэ хуулиар салбар яамны байгуулсан олон улсын гэрээг зөвхөн Засгийн газар хүчингүй болгох эрхтэй гэж зааж өгсөн нь анхаарал татаж буй. Засгийн газар УИХ-аас давсан эрх мэдэлтэй болж харагдаад буй.

Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ “Гадаад харилцааны сайд нь УИХ-ын бүрэн эрхийг өөртөө авна гэдэг байж болохгүй зүйл. Харин сайдад хариуцлага тооцох тухай ярих ёстой. Тэрнээс биш өмнөх парламент руу бүх буруу чихэж, би мэдээгүй гэж өөрийгөө хаацайлж болохгүй.

УИХ-ын намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэхгүй гэж шийдсэн, өмнөх Засгийн газрын хуулиудыг татаж авсан. Тэгвэл тэр үед уг хуулийн төслийг татаж авах ёстой байсан шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн хэрэг болж байна. Үндсэн хууль зөрчихөөд байхад “Зөрчөөгүй” гэж үзэж байгаа бол ажлаа мэдэхгүй байна. Тийм асуудлыг ойлгохгүй байгаа юм бол өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулиа унш л даа. Олон улсын гэрээг УИХ-аар заавал соёрхон батална гэж заасан. Үндсэн хуульд заасан УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хараарай. Тиймээс Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өмнөх хуулийг хүчингүй болгохгүй бол болохгүй.” гэж байсан.

Харин Ц.Мөнх-Оргил сайд “Үндсэн хуульд, олон улсын бүх гэрээг УИХ-аар заавал соёрхон батлуулах тухай заалт байхгүй. Үндсэн хуульд зааснаар бол, УИХ-тай зөвшилцөж, дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх гэж заасан байна. УИХ-аар заавал соёрхон батлуулах гэрээ гэж бий. Түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах гэсэн зүйл, заалт ч Үндсэн хуульд бий.

Монгол Улс одоогийн байдлаар 1400 гаруй олон улсын гэрээ байгуулсан байна. Энэ бүх гэрээ бүгд УИХ-аар соёрхон батлагдаагүй. Хоёр тусдаа процесс шүү дээ. Та Венийн конвенцийг уншаад үз. Тиймээс энэ асуудалд маргаан байхгүй, Ц.Даваасүрэн гишүүн ээ! Олон улсын гэрээний шинэчилсэн найруулга нь УИХ, Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдсан тухай ярьж байна. Уг хуулийн 28, 29 дүгээр зүйлд УИХ нь ямар гэрээг цуцлах, хүчингүй болгох, 35 дугаар зүйлд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгуулсан гэрээг яах вэ гэх зэргээр нарийвчлан заасан байдаг. Эдгээр зүйл, заалтыг тодруулах шаардлагатай гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.” хэмээн ярьж байсан.

Ямартай ч тэгээд  чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд, “Хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн олонх дэмжээгүй. Тэгснээр  Монгол Улс Олон улсын гэрээний тухай хоёр хуультай болчихоод байгаа юм.

Түүнчлэн хоёр хуулийн завсар хийдүүлсэн алхмууд хийгдэх вий гэсэн асуудал байгаа. Тухайлбал, төсөл дээр орж компаниуд нь хэдийнэ тодорсон Тавантолгойг Засгийн газрын түвшинд шийдчихсэн байлаа гэхэд нэгэнтээ хууль үйлдчихсэн парламент дуугарах гээд ч чадахгүй байж болох. За мөн анхаарал татаж ирсэн Эрдэнэтийн асуудлаар Ц.Нямдорж гишүүн хэлэхдээ  “Эрдэнэтийн гэрээ бол яалт ч үгүй УИХ-аар батлагдсан гэрээ шүү дээ. Энэ гэрээг зөвхөн УИХ хүчингүй болгоно уу гэхээс биш замаас Засгийн газар орж ирж будилуулах асуудал байж болохгүй. Энэ бүхэн бол мэргэжлийн ойлголцлын асуудал л байна” гэж байсан. Тэгэхээр Тавантолгой зэрэг бусад том асуудлуудын тухайд нарийн зохицуулалтууд, ойлголцол шаардахаар харагдаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • цочин (January 19, 2017 1:17:50 pm )

    та нар минь монгол улсад ашигтай гэрээ хииж үзээрэй их нарын юм хиихгүй бол чаадуул чинь тун аюултай хиисэн гэрээ чинь хэрэгжихгүй юм олон харгдаад байх юм оюун толгой нээвэт гаргаж байгаа хужаа кампаан буруу гэрээ хиидэг юмуу хиисэн гэрээг чөрчөөд байдаг юмуу гэрээ хиигээл бол хужаа мэдэлд очино монгол талаасаа ямарч мэдэлгүй болоод байх юм дор дор шалгаад алдаан дээр харуцчалага тоочоод явна гээд гэрээндээ тусгаад өгөх хэргтэй хииж чадахгүй бол гэрээ хиигээд хэргүй бид чинь та бүгдыг харах юм та нар бидны санаанд хүрэхгүй юм их хиих юм өрснөөч ашиг сонхорлын чөчилтөй хүмүүсч их байх юм

  • Зochin (January 19, 2017 1:23:51 pm )

    Yndsen huuliin tsets deeree och doo.

  • zuumaa (January 19, 2017 6:52:52 pm )

    asan gishuun erdenechimeg turiin ordon dotor 4 jiliinhee tugsguld hiideg 3 gol zuilee tailagnaj medeelsen bol, undarmaa gishuun ene 4 jil hiih gol 3 zuilee tulubluj ard tumendee medeelj bga yum bh da. Avgaichuud turiin ordniig tsever bailgaarai, es zuin horoogooroo oruulj arga hemje abch hariutslag tootsoj ard tumendee medeelvel sain bna

  • naidalmaa (January 19, 2017 6:53:25 pm )

    shine gishuud bas anhaaruulga ablaa l da, yamarhuu bdgiig setguulchid ard tumendee medeeleh ni zuin hereg, tednees uuchlalt huseed bh alba bhgui Undarmaa, hoishid hicheeh heregtei, ta nariin iimerhuu es zuigui bdlaas bolj ih hurliin ner hund unaj bgaag sain oilgoh heregtei, ta nar manlailagch bh estoi, hural deer yum ideh ontsgui, zavsarlagaa gej bdag biz de, 76 bugdeeree zereg ug helj kamert urtuhgui sh de, neg negeeree l heldeg biz de. yadaj l ug helj bga hunii derged bolobson suuj bgaad kamert urtuh heregtei shuu. setguulchid ta nariin muug haisangui dandaa ug helj bgaa gishuunii hajuud l urtuud bsan bga biz de, kamert urtuhgui uedee burch eree tseeree alddag bololtoi yumaa, ene mash tom MONGOL TUR-iig, bas ard tumnee doromjilj bga hereg, ih hurliin darga sanalaa gargaj es zuin baingiin horoogoor abch heleltsej hariutslaga tootsoh heregtei.

antalya rent a car