antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2017 6 comments

Дэд сайд асан Д.Доржпүрэвийн хэргийг хэрэгсэхгүй болгов уу

нийтлэсэн Admin

fcb4d3e71d9ab144fdca545fae075c0c3fe9088b

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв улсад учруулсан нэг ам.сая долларын хохирлоо барагдуулж, суллагдсан талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнийг “ДЦС-3” ТӨСК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөлд зарцуулах “Чингис бонд”-ын 35 сая ам.долларын хөрөнгөөс нэг сая орчмыг нь хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байв.

Тодруулбал, Д.Доржпүрэв дэд сайдын албан тушаалаа ашиглан тендерт шалгарсан компанид  35 сая ам.долларыг нь шилжүүлэхдээ нэг сая орчмыг өөрийн байгуулсан “Фин сервис” ББСБ-ын дансаар дамжуулж, хувьдаа завшсан болзошгүй хэмээн хуулийн байгууллагынхан шалгаж байсан юм.

Д.Доржпүрэв нь өнгөрсөн хавар УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн. Товч намтраас нь үзвэл, 1996 онд тэрээр ХОТШ банкны Эрдэнэт дэх салбарын эдийн засагч, 1997-2012 онд “Фин сервис” ББСБ-ыг байгуулж, ерөнхий захирал, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн ТУЗ-ийн дарга, 2010-2012 онд БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (January 18, 2017 3:08:55 pm )

    өө, ёстой алдынбайна,,,, хулгай хийчээд баригдахаараа мөнгийг чинь өгьё намайг сулалаач гэхээр сулалаад яавуулдаг монголын ёсуу? АТГ ын ёсуу,, АТГ ажилчид тэрбумтан болох юмбайнадаа????

  • tsetsegee (January 18, 2017 3:51:50 pm )

    enenii ter huviih ni ббайгууллагыг нь сайн шалгаач

  • tsetsegee (January 18, 2017 3:53:48 pm )

    ardchillain edgeer nuhduud ch ih l idsen dee yagaad gagaj irehgui bna shalgaj bgaa humuustee avilgal ugchdug bh daa tegee l ter ih mungu haachchaad bdag yum boloo

  • хамсаатан (January 18, 2017 4:19:01 pm )

    нэ бол эрчим хүчний салбараас олон хэлбэрээр мөнгө хусдаг хүмүүсийн зөвхөн нэг нь баригдсан гээд л та нар бодчих. Өөр яаж яаж ямар аргаар улсын төсвөөс мөнгө хусдаг гэж бодно. Эдний хумсалсан мөнгийг хөөрхий цалингаараа сэтгэлээрээ ажиллаж байгаа ажилчид нь нөхөх гэж нойр хоолоо хасан байж зүтгэж эрчим хүчний салбарыг ашигтай ажиллуулж байгаа шүү дээ

  • Зочин (January 18, 2017 4:43:13 pm )

    Хохиролгүй болговол сулладаг юмс уу? Төрийн албаныхан бүгдээрээ хулгай хийх нь зөв юм бна л даа. Тэгээд хохирол гарвал барагдуулчих.

  • Монгол (January 18, 2017 8:05:58 pm )

    Энэ нөхөр луйварчин чинь МАНыг устгана гээд Төв аймгийн шүүх цагдаа миний гарт гээд их том байсан.Баахан хүн шүүхдээд ялагдсан.Энийг ингэж суллаж байгаа бол Монголын шоронгын хулгайчуудыг бүгдыг суллаарай

antalya rent a car