antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2017 10 comments

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

нийтлэсэн Admin

1484700591587ebbaf75d48

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ  сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлж, санал солилцоно.

Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад манай улс дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна.

Манай улс дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохын сацуу тус чуулга уулзалттай өргөн хүрээнд хамтран ажиллаж Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт, 2011, 2014 онд “Авлигын эсрэг түншлэл ” салбар хуралдаан, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-Хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс ДЭЗЧУ-аас санаачилсан Авилгын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авилгын эсрэг түншлэлийн Монгол Сүлжээг байгуулсан билээ. Мөн Дэлхийн залуу удирдагчид  /Youth Global Leaders / форум, “Дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нийгэмлэг” / Global Shapers/-ийн гишүүнээр монгол залуус элсэн ажиллаж байна.

Гадаад хэргийн яам 2013 онд ДЭЗЧУ-тай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээр” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, судалгааны тайлан илтгэлийг Дэлхийн Эдийн Засгийн 2014 оны чуулга уулзалтын тусгай хуралдаанаар амжилттай хэлэлцүүлсэн билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • ард (January 18, 2017 10:08:55 am )

    Elbegdorj yahaaraa hamag mungu barj yum bolgond orj sagsuurdag bainaa .,.

  • dagvadorj (January 18, 2017 11:19:35 am )

    erunhiilugchiin oron toog undsen huulindaa belegdliin chanartai bolgood odoogiin danhar butets,oron toog tsomgotgoj ene hoolnii savnuudiig tsuuluh hereg bn uls ornii odoogiin baidal ene elbegdorjiin baij baigaa neg bl zohitsohgui bn.huuli sanaachlah erh erunhiilugchid hereggui.sanaachlagchid hangalttai bn..asem gej neg mongoliin zarim nuhduudiin turiivchiig tuntiilgej zarimiig n avilgad tulhesen uls orniig sanhuugiin doroitold oruulsan l arga hemjee bolson.ene nuhur tatvariin mungu urj davost ochih hereg baisan u shudarga geed tseejee deldeed baidag nuhur tatgalzah estoi baisan uuniigee ard tumend gaihuulsan bol onoo avah bailaa.ene tenegiin orond erdenebatiig yavuulj yum sonsgoj hun amitantai yaria huuruu hiivel ur dun garah baisan bizee. ogtsorch baigaa amitanaar achaa tatuulah shaardlaga baigaagui..uuniigee ene teneg oilgoh chadvar baihgui baih da.eldev asuudald orootsoldoj hel ugend orj baigaagaa uhamsarlaj uuruu ogtsroh huseltee gargavalk zohino.

  • батүүл (January 18, 2017 1:56:07 pm )

    тарвага өнгөрсөөн

  • зочин (January 18, 2017 4:52:21 pm )

    Эсгий хийх газар Нохой хэрэггүй гэгчээр манай хүн тэнд юугаа хийнэ дээ,

  • иргэн (January 18, 2017 7:54:54 pm )

    Дэлхийн элдэв газаар ямарч хэрэггүй доншуучилж одоо эх орон нь дампуурчихаад байгаа энэ эрхмийн бараа бологчтойгоо хөлийнхөө салаагаар урсгасан татварын мөнгө даруй 435 тэрбум төгрөгт хүрчээ Энэ их мөнгийг зөв зарсан бол 1000 айлыг 3 өрөө байранд өлхөн оруулж бүх хүүхдийг цээцэрлэг сургуультай болгох байж дэ чааваас ийм л ерөнхийлөгчтэй байж байна да

  • Anonymous (January 18, 2017 10:39:27 pm )

    ENIIG OGTSORUULCH MONGOLIIN ARD TUMEN. UTAANII TALAAR HIISEN YARILTSLAGIIG SONSSON CHINI DOTOR MUUHAI ORGOOD HARIUGUI BUULJIS HURSEN IIM UISUUDAAR UDIRDUULAAD UILS EH ORON MINI MUHULIIN SHATAND ORCHIHLOO .Hedhen mongolchuud mini heden arvan jiliin daraa uushginii havdaraar uhuh tahaliig bii bolgoj, Uls eh orniig mini yamach emh zambaraagui, heel hahuul, avilgalaliin ORON bolgohod ene pagdgar ih yom hiisen bas ardchilaliin heden buleg humuus

  • aral (January 18, 2017 11:05:58 pm )

    тэнд очиж худалаа ярихад бөөн зарцуулна хайран мөнгө рсэн худал ху жаа

  • Irgen (January 18, 2017 11:30:35 pm )

    Ene 70dorj tev delhiigeer hudlaa hutsak donshuuchij yvah mgl-nard tumend yugaar giiguuled baiga ym urid hoit2 gureng holvoj bgaa hiin hooloi hurdnii tomur zamiig mgl-n nutgaar dairuulah talaar yriahgui bj yu hudla soliorch dongsoj yvana ve

  • Нямаа (January 19, 2017 10:54:57 am )

    Нэн даруй огцруулах хэрэгтэй.Хариуцлагагүй худалч хүн гэдгээ -26-жил харуулсан шүү дээ.Эбаг харсаар байж Монгол түмэн турсаар байх уу.Бод,ухаар,цэн,анхаар,болгоомжлогтун.

  • irgen (January 20, 2017 11:27:45 am )

    ene elbegdorjiig hugatsaanaas umnu ogtsruulah yasan be ard tvmeen!

antalya rent a car