antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2017 11 comments

Ууц хэвийн боовны үнэ өсчээ

нийтлэсэн Admin

     c1208e7ac5593465original

 Шинэ жилийн баярын өнгөлөг сурталчилгаанууд дуусч, шинэ оны анхны өдрөөс эхлэн хэвийн боовны хэв шинжийг гайхуулсан мэдээлэл биднийг бүрхлээ… Энэ цаг үед “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд уламжлалт сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийв. 140 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй талаар албаныхан онцолж байлаа. Энэ нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт гэнэ. “Анхдагч хямд үнээр ард түмэндээ үйлчилье” уриа дэвшүүлсэн энэ танхимд бараа, бүтээгдэхүүний үнэ 50 хүртэл хувиар хямдарсан тухай ч ярив.

Магадгүй хямдрал гэсэн ганцхан үг иргэдийг тус танхим руу залах үндсэн шалтгаан болсон биз. Баасан гаригийн ажлын өдөр гэхэд хөл тавих зай тун багатай харагдав. Нэгдсэн үзэсгэлэнд ирсэн иргэд ихэвчлэн хүнс, бэлэн хувцас сонирхдог аж. Мөн үүний зэрэгцээ гоо сайхны бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, ууц, хүнсний ногоо тэргүүтэй хүнд хэрэг болох бүхий л зүйлийг тус тусын лангуундаа худалдахаар зэхжээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас л гэхэд зөгийн аж ахуй эрхэлдэг 10 гаруй иргэн энэ үзэсгэлэнд оролцохын тулд зорьж иржээ. Тэдний нэг Г.Хашбаатар “Сар шинийн баярын үзэсгэлэнд ирж оролцох бидний хувьд ашигтай байдаг. Эхний өдрийн орлогоор түрээсээ төлж, үлдсэн өдрүүдийн худалдааны орлог ашиг болдог” гэж ярив. Мөн тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн худалдан авах чадвар буурсан тухай хэлсэн. Г.Хашбаатарын аав, ээж 10 гаруй жилийн өмнө “Скай” их дэлгүүрт цагаан сарыг угтаж болдог байсан үзэсгэлэнгээс өдөрт дунджаар сая төгрөгийн орлого олдог байжээ. Мэдээж энэ үед цэвэр зөгийн балын үнэ хэд дахин хямд байсан нь гарцаагүй. Гэтэл сүүлийн хоёр жил энэ орлогод хүрэхгүй байгаа гэнэ. Нөгөө талаар энэ байдал зөгийн аж ахуй эрхэлдэг өрхийн тоо нэмэгдсэнтэй ч холбоотой байж болох. Гэвч иргэдийн худалдан авах чадвар сүүлийн 2-3 жилийн хугацаанд тасралтгүй буурч байгаа гэдэгт худалдаа хийхээр ирсэн иргэд санал нэгдэж байлаа.

Дундговь аймгийн Луус сумаас ууц худалдаалахаар ирсэн н.Батбаяр гэх залуу мал, махны үнэ малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг ярив. Тэрбээр нутгаасаа 50 гаруй ууцтай ирж, “Мишээл” төвийн гадна талбайд борлуулж байгаа ажээ. Энэ тухай, “Энэ жил мал, махны үнэ өссөнгүй. Уг нь жил бүрийн энэ үеэс эхлэн сар шинийн баяр хүртэл үнэ өсдөг байв. Энэ жилийн тухайд үнэ хямдхан байсан ч худалдан авах иргэн цөөн байна” гэв. Түүний хувьд ууцаа 150-400 хүртэл мянган төгрөгийн ханшаар тогтоожээ. Тэгвэл өнгөрсөн жил сар шинийн баяраас өмнөхөн “Хүчит шонхор” худалдааны төвд хамгийн бага жинтэй ууц 170 мянган төгрөгтэй байв. Үүнтэй харьцуулан бодвол ууцны үнэ хямдарчээ. Харин энэ төвд жилийн өмнө болж байсан цагаан сард зориулсан үзэсгэлэнгийн үнэтэй харьцуулбал 30 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодруулбал өнгөрсөн жил ууцны үнэ 120 мянган төгрөгөөс эхэлж байсан юм. Харин энэ жил дээл, гутлын үнэд өөрчлөлт ороогүй бололтой. Өнгөрсөн жил кашмеран хос дээл 350- 400 мянган төгрөгтэй байсан бол энэ жил ч мөн ялгаагүй. Даавуун дээлүүд материал, загвар хийцээсээ хамаараад 70- 220 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин хурган дотортой дээлийг 1.5 сая хүртэлх төгрөгөөр үнэлж, худалдаж байна.

Манай иргэд уламжлалт баяраар үндэсний хувцсаар гоёхыг чухалчилдаг болсон энэ үед иргэн бүрт монгол дээл, үндэсний хувцасны үнэ хамгийн сонирхолтой мэдээлэл байх нь тодорхой. Энэ утгаараа тус төвийн уг тасагт хөл хөдөлгөөн харьцангуй их. Монгол цамц 25-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хоёр хүртэлх настай хүүхдэд таарахаар дээл 25 мянган төгрөгөөс эхэлж байна. Мөн гоёлын хүрэм загвар, хийцээсээ шалтгаалж 80-200 мянган төгрөгийн ханштай байв. Энэ төрлийн худалдаа хийдэг цөөнгүй иргэн “Үндэсний хувцасны үнэ нэмэгдээгүй. Үнээ нэмэх юм бол худалдан авалт буурна” гэж ярив. Энэ удаагийн үзэсгэлэнг өнгөрсөн жилийн мөн үеийн бараа бүтээгдэхүүний ханштай харьцуулахад төдийлөн нэмэгдээгүй нь ажиглагдав. Тухайлбал, өнгөрсөн жил кг хорхой ааруул нийслэлийн худалдааны төвүүдэд 12 мянган төгрөгийн ханштай байсан бол үнэ хэвээрээ. Цагаан идээний үнийг хураангуйлбал дунджаар айраг, аарц 3000, тогооны өрөм 8000, кг шар тос 10 мянга зэрэг нь жилийн өмнөхтэй дүйх мөнгөн дүн юм. Харин 50 хүртэл хувиар хямдарсан, “Үйлдвэрийн үнээр” гэх зэрэг сүржин сурталчилгаа хэр ортой гэдгийг хэлж мэдэх хүн алга. Зарим нэг нь “Зах зээлийн үнээс ч өндөр байна” гэж бухимдав. Харин хэвийн боовны ханш өнгөрсөн жилээс дунжаар 200 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь гурилын үнэ кг тутамдаа 50- 100 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой гэсэн. Тус худалдааны танхимд “Гандан”, “Бамбууш”, “Суман гүн” зэрэг брэндийн хэвийн боов дунджаар 2700 төгрөгтэй байна. Нэг жишээ дурдахад Гандангийн хэвийн боов өнгөрсөн жил ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй байлаа.

Сонирхуулахад, “Талх чихэр” компани 2012 оны цагаан сарын баяраар боовоо ширхэгийг нь 1300 төгрөгөөр худалдаалж байжээ. Эндээс үзэхэд сүүлийн таван жилийн дотор хэвийн боовны үнэ 50 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үүнийг задалж харвал жил бүр энэ бүтээгдэхүүний үнэ 10 хувийн нэмэгдэлтэйгээр зах зээлд “гарч” байгаа ажээ.

Д.Булган

Эх сурвалж: Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • 7777 (January 17, 2017 5:09:21 pm )

    Манжуудын монголчуудыг тэрэгний үхэр болгосны баяр,зээл тавиад баярал баярал аа,

  • Зочин (January 17, 2017 5:56:59 pm )

    ингэж өсөөд байвал цагаан сар хийхээ больчихоё л доо. ямар амь биш заяа биш.

  • зочин (January 17, 2017 6:06:17 pm )

    Цагаан сарын хямдрал,үйлдвэрийн үнэ,Цагаан сард зориулж бид бараагаа 20.30 хувь хямдруулж байна гэх энэ бүхэн бүгд хошгируулалт.Үйлдвэрийн үнэ гэж юу хэлж байгаагаа ч мэдэхгүй амьтсууд л игэж байдаг юм.Нэг кг гурилын үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд боов 200 төгрөгөөр нэмэгдэнэ гэж байхуу.Нэг ширхэг боовонд хэдэн грамм гурил ордог юм500 граммуу лав л биш сайндаа 150-170 грамм гурил орно шүүдээ.Шулаачингуудаа

  • зочин (January 17, 2017 6:08:08 pm )

    Сүржигнэхээ больчихлдоо цагаан сар чинь амв юмуу заяа юм уу.Нэг ууц 400 мянган төгрөг цагаан сар дууслаа хэнд чхэрэггүй баахан өөх,болимоор юмаа

  • чингис хаан чамайг гэсгээн (January 17, 2017 7:47:29 pm )

    Цагаан сар гэхээр үнэ өсгөдөг баяр болж байна уу.хөдөөний тэнэгүүд ашиг хонжоо хайж
    юмаа зардаг тэнэг сэтэхүйтэй болохоор улс нь яаж хөгжих вэ.энэ тэнэгүүдыг хотод
    оруулж юмаа зарахын болиул.

    • Anonymous (January 17, 2017 8:11:09 pm )

      ЧИНГИС ХААН ЧАМАЙГ ГЭСГЭЭНЭ чи юу гэж ходооний тэнэг гэж солиород бган чамаас тэнэг бна уу махгvй бол чи ганц хонох уу ходоонийхон чам мууг бодвол ажилтай бор зvрхээрээ хооло олж иддэг улс хужаагийн хороо идээд хорт хавдар тусвал таарна муу сда вэ чи

  • Anonymous (January 17, 2017 8:15:24 pm )

    чи муу ориг мах сvvгээ авч идэж чадахгvй бол хямдхан гурилтайг авч идээд чяцга алдаад хэвтэж бхгvй юу юм vзээгvй голог вэ

  • Anonymous (January 17, 2017 8:21:55 pm )

    танай уурийн зуух бсон газар хэн дуралдаг юм утаанда угартад чи ийм тэнэг бсон юм у утаанбаатарихан тарчигхан амьдралтай тарчигхан бодолтой л юм дэргэд бвал алнаа чамайг

  • Anonymous (January 17, 2017 8:25:36 pm )

    боов vнэтэй бвал чаддаг юм бол оороо гэртээ хийгэд таваглаач чадахгvй бж чадаж бгаа юманд арга бхгvй шдээ хохь нь

  • Anonymous (January 17, 2017 10:53:03 pm )

    Urelgen tsagaan. Bayarhuu hunii l bayar ymdaa uhaantai humuus hiihgui EE iim tsagaan zangaar yahab durbun zuun myangan shuu shal hugiin ym

  • ganbatjav (January 18, 2017 9:32:19 pm )

    zovhon gertee zolgoeoo

antalya rent a car