С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандлаа. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. Тэд Ц.Амгаланбаатарын шоронгоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын утсанд илгээж байсан гэх мессежийг дэлгэсэн юм.
Шүүхээс 24-25 жилийн ял оноосныг шударга бус хэмээн үзэж байгаа тэд эрх баригчдад хоёр шаардлага тавьж байна. Давж заалдах шатны шүүхийг шударгаар явуулахыг хүсч байгаагаа хэллээ. Мөн бидний хүүхдийг нэг жил таван сарын хугацаанд тарчлаан хорьсон. Тиймээс одоо байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч байна гэж байлаа. Хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй. Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэж хэн ч хэлээгүй. Тиймээс давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулж Б.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй гэж тэд хэлж байна.
Мөн тэд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг няцаасан галын дүгнэлтийн баримтыг хэвлэлийнхэнд өглөө. Улсын Ерөнхий прокурор “Энэ хүмүүс хэргээ нуун далдлахын тулд дахин дөрвөн хүний амь хөнөөж галыг санаатай тавьсан” гэж мэдэгдсэн. Харин Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат тэр гал нь цахилгааны утасны ашиглалтын буруугаас үүдэлтэй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай нотлох баримтыг харуулсан юм. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1-д заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай Орхон аймгийн Гамшгаас урьдчилан сэргийлэх улсын ахлах байцаагч, шадар ахмад А.Хашчулууны гарын үсгээр баталгаажсан тогтоол байв. Мөн тэрбээр “Улсын Ерөнхий прокурор гэдэг хариуцлагатай албан тушаал. Энэ том албан тушаал дээр байгаа хүн ийм худал зөрүүтэй мэдээлэл хийж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад бид үнэхээр харамсч байна. Бид цаашид олон улсын байгуулагад хандана. Мөн давж заалдах шатны шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулж өгөхийг хүсч байна. С.Зориг агсны дүү С.Оюун ч мөн адил шүүх хурлыг шүүхийн танхимд нээлттэй явуулахыг хүссэн. Төрийн нууц гэх нэрийн дор манай өмгөөлөгчдийг энэ шүүх хурлын талаар ямар нэгэн мэдээлэл хэвлэлд өгөхийг хориглосон. Биднийг ч мэдээлэл тарааж болохгүй гэж анхааруулсан. Гэвч бид дуугүй байсаар гэмгүй, мөрөөрөө амьдарч байсан ах дүүсээ хэрэгтэн мэтээр ял авахыг зөвшөөрч чадахгүй. Монголын ард түмнээс энэ хэргийг үнэн зөв шүүж өгөхөд туслаач гэж гуйж байна” гэсэн юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бид гадаадын харьяат гэж гүтгүүлээд, ээж дээрээ уйлаад очиж байсныг харж байсан. Энэ хэрэгт гүтгэгдсэн хүмүүс ээжүүд дээрээ очих нь битгий хэл 20-30 жил хоригдох болчихоод байна. Ерөнхийлөгч та шударга байя гэж хэлж байсан. Энэ шүүх хурлыг нээлттэй хийж өгөөч. Таныг ард түмэн харж байгаа. Шүүгч, прокурорууд шударга, өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж хэлмээр байна. Тагнуул, цагдаагийн байгууллагынхан Б.Булган гэдэг эмэгтэйтэй мэдээж уулзсан байх. Б.Булган энэ хүмүүс биш гэж хэлсэн учраас шүүх хуралд оруулаагүй гэж харж байна. Хэрэв хэлсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр багтаж ядсан мэдээлэл явж байх байсан. Энэ бүхнээс харахад хэргийг хаах гэсэн ичгүур сонжуураа алдсан явдал болж байна. Тагнуулынхан шоронд Ц.Амгаланбаатарыг манай дүү дээр дагуулж очсон байсан. Б.Булганыг ч мөн адил тэдэнтэй уулзуулсан гэж бодож байгаа” гэж байлаа.
Холбоотой мэдээ
-
Ли овогтон (January 17, 2017 11:06:42 am )
Дараагийн шүүх хурал дээр Булган очоод энэ хүмүүс мөн гээд хэлчихвэл та нар яах юм бэ. Цагдаа нар тийм хорыг өлхөн найруулах байх даа
-
Anonymous (January 17, 2017 2:08:18 pm )
Тэр аймшигтай уед ондор намын хэмжээг яг хэлэх уу.Булганы ярьсан зуйл алсан гээд байгаа тэр гурав алаагуй гэсэн юмуу эсвэл алсан гэсэн юм уу одоо юуг нь нууцлаад байгаа юм бе.Мон тэр уед бухнийг мэдэж Байсан Мурэн дарга тэр хуралд бас юу гэж хэлсэн юм бол
-
Зочин (January 17, 2017 2:10:16 pm )
Тэр аймшигтай уед ондор намын хэмжээг яг хэлэх уу.Булганы ярьсан зуйл алсан гээд байгаа тэр гурав алаагуй гэсэн юмуу эсвэл алсан гэсэн юм уу одоо юуг нь нууцлаад байгаа юм бе.Мон тэр уед бухнийг мэдэж Байсан Мурэн дарга тэр хуралд бас юу гэж хэлсэн юм бол
-
Anonymous (January 17, 2017 6:07:02 pm )
Их дээрээс чидсэн том чулуу баах шүү Алуурчан эрх мэдэлтэй урт гатай
-
Eegii (January 17, 2017 6:17:29 pm )
Shuuh hurliin neelttei yvuulaad Bulganiig mun ter uyiin tsagdaagiin erunhii gazriin darga baisan Murun nariig orolrsuulaad shuugeed neg tiish bolgoj boldoggui ym baihdaa shuuh hural haalttai yvah tusam l ard n har uldene ergelzee turnu
-
цэцэг (January 17, 2017 10:42:38 pm )
Шүүх хуралыг гэрч Булгантай цуг бас нээлттэй хийхийг ард түмэн ерөнхийлөгчөөс шаардах эрхтэй .Ингэхэд Чойжамц хамбаас энэ талаар асууж үзсэн мөрдөн байцаагч байна уу ?
-
nasan (January 17, 2017 10:58:48 pm )
huzuugui novsh odoo buuh bolohoor yu ch helj chadahgui
-
tagnuul (January 17, 2017 11:36:26 pm )
Ter ye iin am zurag undur nam nas bbugd hurtstai taarch ba heregee nuutsalhaar olon jil Hun d tohoj ba
-
Зочин (January 18, 2017 9:11:41 am )
Наад 2 чинь Зоригийг нухчихаад ямар унаагаар Эрдэнэт рүү гэртээ очсон юм, таксиний жолооч хэн бэ гэдэгээс өгсүүлээд тодруулах юм зөндөө байна даа хуулийнхаан тун гоомой хандаж байна даа. хэдэн жилийн дараа үр хүүхдүүд чинь хоорондоо цусан өшөө авах хэмжээнд хүрэх вий дээ.
-
ц.оюунгэрэл (January 18, 2017 1:53:41 pm )
батүүл булган элбэгдорж ба зоригийг алсан хэрэг
-
ц.оюунгэрэл (January 18, 2017 1:54:06 pm )
учиртай гурав буюу батүүл булган элбэгдорж ба зоригийг алсан хэрэг
-
Улс тор судлаач. (January 19, 2017 12:02:42 pm )
Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ байдлыг бий болгох шиг боллоо доо. “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, энэ бух зохиомол уйлдлуудийг хийж, шуухийг хуртэл захиалгаар шийдвэр гаргуулсан юм биш уу? Олны ам оргуй гэдэг дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь “Сайхан ярьдаг ч гэл ээ, маш муу бодол санаатай, хийсэн уйлдэл нь дандаа хар мортэй янзийн хун шуу”. Анх 1996 онд М.Энхсайхан Еронхий сайд байхад нь “намын дарга нь Еронхий сайд байх естой” гээд огцруулж оороо Еронхий сайд болсон. Мон Ц.Элбэгдорж нь хэл сурахаар АНУ руу явсан хойгуур нь 2004 онд М.Энхсайхан нь “эх орон Ардчилал” эвслээ удирдаж 34 суудал авч, МАН-тай хамрахаар хэлэлцээр хийж байхад нь урьдуур орж МАН-тай зэрэгцэн хэлэлцээр хийж, нэг сайдын албан тушаалыг 10 гаруй УИХ-ын гишуунд амлаж байгаад бас Еронхий сайд болж байсан. Саяхан АН-аа их, бага хэмжээний 6 удаагийн сонгуульд ялалтанд хургэж, Ц.Элбэгдоржийг 2 удаа Еронхийлогч болгосон Н.Алтанхуягийгаа огцруулж, албан тушаалаас оор юу ч мэддэггуй Ч.Сайханбилэгийг Еронхий сайд болгож, улс орноо балалсан. Тэр Ч.Сайханбилэгээрээ хууль зорчуулж, Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан. Тууний ашиглаад байгаа Ч.Сайханбилэг нь дунд сургуульд байхдаа л улаан буч зуусэн, багшийн омно худал хэнхэг цариалж “Сайн” сурагч болж харагддаг, сурагчид дотроо нэр хунд муутай, багш нараар дандаа дунгээ засуулж явдаг сурлага тааруу, охидууд голцуу хуухдуудтэй найзалддаг, сонин хуу байсан шуу дээ. Дунд сургуулиа тогсоод математик, физик, хими гэх мэт шинжлэх ухааны мэдлэг шаарддаггуй, тодорхой мэргэжил олгодоггуй ч гэсэн хун амьтаны урьд хойно, худал унэн ярьж байгаад ХЯЛБАРХАН тогсчих Консомолийн сургуульд суралцах болсон юм. Зуныхаа амралтаар бага ч гэсэн монго олохын тулд “Найрамдал” зуслангийн багш нарыг “Аргалж” байгаад, жил бур 2 сар орчим “Уйлчлэгч, цэвэрлэгч”-ийн орон тоо дээр ч болов булгийн удирдагчаар ажилладаг байсан. Одоо тэр уеийн нэг ч багш, ажилтанг санадаггуй нь харамсалтай. Консомолийн сургууль тогсож ирээд “тэр сайн багш нарынхаа ач буянаар МХЗЭ-ийн Тов Хороонд ажилсан ч тун удахгуй С. Баярцогт, Г.Ганболд зэрэг ул бутэх нохдуудтэй нийлж МХЗЭ-ийн Тов Хорооны Еронхий нарийн бичгийн дарга н.Нарангэрэлийг огцруулж, МХЗЭ-ийн Тов Холбоог суйруулж, багш нарынхаа нуурийг улалзуулж явлаа. Дараа нь бараг уе мултарсан Б.Дэлгэрмаа гэдэг эмэгтэйтээ сужрээд л байсан, гэтэл нэг мэдсэн чинь тэр эмэгтэйгээрээ зуучлуулаад л Ардчилсан намд орсон доо. АН-д ормогцоо л Н.Алтанхуягийг тойгдож, тууний итгэлийг нь олж аваад л, мон ч олон жил сайд дарга хийсэн ч, сэтгэл нь ханахгуй даварч явсаар, эцэст нь Н.Алтанхуягийгаа Элбэгдоржтой хамтарч, МАН-тай нийлж ЕРОНХИЙ САЙДААС НЬ ОГЦРУУЛЖ , оронд нь оороо Еронхий сайд болж жинхэнэ “Тугжилдэнэ” гэдгийг узуулсэндээ. Ч.Сайханбилэг нь хамгийн суулчийн удаад Н.Алтанхуягийн ач буянаар намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, тууний тусламжтайгаар ЗГХЭГ-ын дарга болж, Еронхий сайдын “Баруун гар болж ажиллаж байсан хирнээ л ийм ХОНШООРГУЙ ЗАГНАЖ байсан байна шуу дээ. Энэ нь хуний санаанд оромгуй энэ бух хулгай дээрмийг хийхийн тулд л хийсэн ХУН ЧАНАРГУЙ ХИЙСЭН УЙЛДЛИЙНХ НЬ НЭГ БАЙХ. Гэтэл Н.Алтанхуяг нь “Оорийг нь бусадтай нийлээд огцруулсныг мэдэхгуй” Сайханбилэгийг Амаржаргалтай нам дотроо Еронхий сайд болохоор орсолдоход нь бух чадлаараа дэмжээд ЕРОНХИЙ САЙД БОЛГОЖ байсныг нь бодоход унэхээр Монголчууд яасан итгэмтгий цайлган хумуус байдаг юм бэ? гэж боддог юмдаа. Ц.Элбэгдорж нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа 5 нэр дэвшигчийн н.Гантомор, н.Эрдэнэбат, С.Эрдэнэ, н.Батзандан нарыг нь ДЭМЖИЖ, эд нарын аль нэгийг нь АН-ын дарга БОЛГОЧИХООД бурэн эрхийн хугацаагаа дууссаны дараа нь Еронхийлогчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч нь ЯЛАГДАХАД нь “АН-ын даргад хариуцлага тооцож” байна гээд ООРОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛОХООР эд нарыг дэмжээд байгаа хэрэг л дээ. Одоогоор АН-ын даргыг сонгох сунгаанд Н.Алтанхуяг нь ХОЛ ТАСАРХАЙ ТУРУУЛЖ ЯВАА тул Ц.Элбэгдоржийн толовлогоо нь тасалдуулахад хургээд байна. Иймд ойрыг уед хэзээ ч буцаж ирэхээргуй АНУ руу БОЛОВСРОХООР явсан С.Баярцогтыгоо хуртэл дуудаж ирээд, Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулж байна л даа. Мон Ч.Сайханбилэг, Худалдаа Хогжлийн Банк, хамтарч хоронго монго идсэн МУДН фракцийн бух нохдууд болон Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаиар дамжуулж, хамтран эзэмших болсон М.Энхболдын МАН-ыг хуртэл Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулахаар болсон байна шуу дээ. Одоо ЭНЭ ШУНАЛ ТАЧААЛДАА АВТАГДСАН НОХДУУДИЙГ “БУСАДААС ТУСГААРЛАЖ” БАЙГААД ШУУД ШАЛГАН ТОГТООЖ, ТОХИРОХ ХАРИУЦЛГЫГ НЬ ХУЛЭЭЛГЭХИЙГ ШУДАРГА МОНГОЛЧУУД НЬ ЭРХ БАРИГЧДААС ХУЛЭЭЖ БАЙНА ДАА. Хэрэв ТА БУХЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГУЙ БОЛ, ТУН УДАХГУЙ АРД ТУМЭН ЧИНЬ ТА НАРЫГ ХАМТАД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АЛДАГДСАН ЭРХЭЭ БУЦААГААД АВАХАД БЭЛЭН БАЙГАА ШУУ ДЭЭ.
-
цочин (January 19, 2017 7:15:45 pm )
энэыг харсан хүн байгаа юм бишүү Элбэгээ батүүл булган алсан гээд бичсэн байна гэрчтэй юм бишүү эрээд хайгаад яах юм бэ энэ дээр харсан үзбэнээ хэлээд бичээд байхад та нар ажил удаж хайгаад яах юм бэ энэ хүмүүсииг шалгаач хажууд чинь байгаа юм бишүү
13 Comments