Өнөөдрийн 08.30 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Толгойт, Баянхошуу орчимд маш их бохирдолтой /1169-1370/ гэж зааж байгаа бол Ургах наран, Мишээл экспо орчимд хамгийн бага үзүүлэлттэй /78-119/ байна.
Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болжээ.
Учир нь Улаанбаатар хотын хувьд өнөөдөр өглөөний байдлаар хамгийн бага бохирдолтой хэсэг 78 хамгийн их нь 1370 хүрлээ.
Холбоотой мэдээ
-
zochin (January 16, 2017 10:56:32 am )
Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална.
Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаас маш их мөнгийг монголд цуглуулах нь ойлгомжтой.Монголын сор болсон эрдэмтэдээ та нар үүнийг хийж бүтээж өгөөч.
1 Comment