antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2017 5 comments

Булгийн ундаргыг шороогоор дарж айл буулгажээ

нийтлэсэн Admin

bulag_11101-Хотын удирдлагууд яаралтай арга хэмжээ авч, усыг соруулж аврах ажиллагааг явуулав-

Нийслэл хот хүрээгээ тэлэхтэй зэрэгцээд хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа айл, өрхүүд захын гэр хорооллын үерийн аман дээр буух нь ихэссэн. Өөрөөр хэлбэл, хот руу тасралтгүй урсах нүүдлийн цуваа багасах биш, өдрөөс өдөрт л нэмэгдсээр байгаа нь олон хүндрэлийг араасаа дагуулсаар байна.
Нийслэл хотод жилд дунджаар 15-30 мянган хүн их хөлийн газрыг зорин ирдэг гэсэн судалгаа бий. Тэд нийслэлийн хаа нэгтээ шингэн суурьшихын тулд гэр хорооллын хүрээ хязгаарыг тэлэн, уулын орой, үерийн ам гэлгүй олдсон газартаа хашаа хатгаад суучихаж байна. Зарим нь бүр хашаа ч үгүй, ганцхан гэрээ барьчихаад суух нь ч бий. Тэдэнд ерөөсөө л буух газар нь олдож байвал газрын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэх нь ямар ч хамаа байхгүй мэтээр аашилсаар олон өвлийг ардаа орхисон. Ийнхүү тэд хайхрамжгүй үйлдлийнхээ золиос болж, хамгийн түрүүнд үер усны аюулд өртдөгийг өнгөрсөн баасан гарагт болсон нэгэн үйл явдал дахин баталж өглөө.

Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буужээ

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган айлууд буусан аж. Үүнээс үүдэн булгийн ус халин тухайн хэсгийн айлууд усанд автаж гамшгийн түвшинд хүрчээ. Тухайн хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буусан тухай албаныхан мэдээлж байв. Үүнтэй холбогдуулж нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан хийж тухайн нутаг дэвсгэр дээр ямар арга хэмжээ авах талаар ярилцсан юм.
Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцож булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг нийслэлийн Онцгой комиссын орлогч даргад өгчээ.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн ч хөдөөнөөс шилжин ирэгсэд хаа дуртай газраа хашаагаа хатгаж буужээ. Уг нь тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэн тухай албаныхан онцолж байв. Ямартай ч хотын удирдлагууд өөрсдийн биеэр тус газар хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцсанаар усыг соруулах болон аврах ажиллагааг яаралтай явуулахыг Онцгой байдлынханд даалгасан байна.

Булгийн ундаргыг таглаж, хууль бусаар газар олгосон Г.Сумьяабазар гэж хэн бэ?

Оршин суугчдын мэдээлж буйгаар урьд нь хэсгийн ахлах хийж байсан Г.Сумъябазар гэгч этгээд булгийн ундаргыг хууль бусаар таглаж, айлуудад газар өгснөөс болж энэхүү асуудал үүссэн гэнэ. Тиймээс холбогдох албаны хүмүүс эзэн холбогдогч болох Г.Сумъябазарт хариуцлага тооцож, асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлт тавьжээ.
Өвлийн улирал тулдаа хөлдөж, бэхэжсэн энэ их мөс, дулааны илч наашлах үед хайлж, илүү их асуудал дагуулах нь дамжиггүй хэмээн оршин суугчид хэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд энэ мэтээр маш олон газрыг хууль бусаар олгосноос болж одоогийн нөхцөл байдал үүссэн гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 3000 гаруй өрх үерийн аюултай бүсэд буусан гэсэн судалгаа гарсан . Зөвшөөрөлгүй газар, үерийн аман дээр буусан айлуудад хариуцлага тооцох хууль эрх зүйн ямар заалт үйлчилдэг тухайг тэд мэддэггүйн улмаас хаа дуртай газраа буудаг байна.

amshin_21202

tsonh_152101

Нийслэлийн Онцгой байдлын газрын зүгээс ч аюултай бүсэд буусан байна гэдэг шаардлага, Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтийг тухайн айлд хүргүүлж нийслэл, дүүргийн газрын алба албадан нүүлгэх, мөн газар чөлөөлөх ажлыг хуульд заасан эрхийн дагуу хэрэгжүүлдэг байна. Үерийн аюултай бүс болсон байгалийн голдирлоор ус урсдаг гуу, жалганд буусан айл өрхийг хүчээр нүүлгэхээс өөр аргагүй байдаг. Үүний дагуу өнгөрсөн онд 3000 өрхөөс 400 гаруйг нь аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, үлдсэн айлуудад нь мэдэгдэл хүргүүлсэн ч тэд биелүүлдэггүй гэнэ. Тиймээс орон нутгаас шилжин ирж буй иргэд тухайн газраа сайтар судалж, ном журмынх нь дагуу газраа авбал ийм эрсдэл дагуулахгүй биз ээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • E (January 16, 2017 10:25:29 am )

    Arai ch dee. Baigali ex delxiigee xairlaj bj eruul saryyl enx tuvsgin amidartsgaana shuudee. Xumuus mini.

  • зочин (January 16, 2017 12:33:23 pm )

    Энэ бууж байгаа хүмүүс нь балай юм уу. Хаана юун дээр бууж байгаагаа мэддэггүй юм уу.

  • Anonymous (January 16, 2017 12:56:45 pm )

    Bulgiin ehen deer buudaggui mongol yos zanshil medehguidee uy albaar buusan uu.

  • baabar (January 16, 2017 7:54:21 pm )

    huue darga nertei maluudaa naad teneguudee zund n haya.hudlaa avrah ajil yavuulj mungu ideh geed l huurtsugluud baigaa biz.baga gariin luivarchid

  • Zochin (January 16, 2017 8:33:10 pm )

    Oorsdoo albatai yum shig zovshoorolgui buuchihaad adag suuld ni iim bdald orj bgaa ni henii buruu yum hohi ni bulag us baigalin togtoltsoo hohoo ovlin huitend ch us holddogguin notolgoo hodoo ruugee butsatsgaa bas neg utaa uildverlegchid us shuugeed yamar nemer bgaan demii mongo tsag holsoo ursgah hereggui shde ontsgoi baidliinhaan

antalya rent a car