antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2017 19 comments

Хааны араншинтай худалдагч

нийтлэсэн Admin

7063

АНУ-аас Монголд аялахаар ирсэн залуу Монгол Улсын хамгийн алдартай бүтээгдэхүүн нь юу болох талаар

хөтчөөсөө асуужээ. Мэдээж сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн гээд холын гийчиндээ гайхуулах бүтээгдэхүүн олон ч дэлхийд арай илүү танигдсанаар нь Монгол ноолуураа сурталчилжээ.

Зөөлөн тансаг гэх мэтээр өөрийнхөө хэмжээнд л сурталчилгаа хийсэн байгаа юм. Өнөөх залуу ч хэдэн ам.доллараа нэг томхон компанийн нэрийн дэлгүүрээр орж үрэх шиг болсон гэнэ лээ.

Гэхдээ өнөөх залууд нэг зүйл таалагдаагүй нь худалдагч нарынх нь харилцааны соёл. Хялалзаж цэхэлцэхээс наагуур л аашилж буй худалдагч нарыг нь харсан америк эр танай монголчууд бүгдээрээ хааны араншинтай юм байна. Ер нь хэн нь үйлчлүүлэгч, хэн нь худалдагч гэдгийг ч ялгахгүй юм байна хэмээн хэлж байжээ.

Хэрэг явдал үүгээр дуусаагүй. Америк эр нутаг буцаж эхнэр хүүхэддээ Монгол ноолууран цамц, ороолт гээд олон л бэлэгтэй очиж. Их л үнэтэй авсан учраас эхнэртээ чамин бэлэг өгсөн хэмээн пээдгэр байсан гэнэ лээ.

Гэтэл сарын дараа хэрэг бишдэж ажлаас ирэхэд эхнэр нь уйлчихсан зогсч байжээ. Учрыг асуувал, нөхрийнхөө ноолууран цамцыг хүүхэд ч өмсөхөд багадахаар болгочихсон уйлж зогсчээ. Тэр ноолуурыг хэрхэн угаадаг, яаж арчилдаг гэдгийг мэдэхгүй учраас л ийм зүйл хийсэн хэрэг л дээ.

Хэрхэн арчлах яаж угаах талаар дэлгэрэнгүй тайлбарыг хааны араншинтай худалдагч нараас авч чадаагүй америк эр дэмий л хөтөч бүсгүй рүү залгаж бухимдсан болоод өнгөрсөн гэдэг. Энэ зөвхөн нэг л жишээ. Танил япон маань Монголд ирээд мөн л ноолууран бүтээгдэхүүн авч явсан юм.

80, 90 хувийн ноолуурын хольцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг бол тоолж ч барахгүй. 

Гэвч хүйтний улирал эхэлсэн үед нэг удаа бороонд ноолууран цамцтайгаа норсон гэнэ. Тэрнээс хойш өнөөх цамцнаас нь тийм гэхийн аргагүй сонин үнэр ханхлах болж дахиж Монголд ирэхдээ хэзээ ч ноолууран цамц аваагүй юмдаг. Монгол ноолуурын үнэн төрхийг мэдэрсэн хоёр жуулчны жишээнээс хэд хэдэн зүйлийг хөндөж болохоор байна.

Нэгдүгээрт, ноолуурыг хэрхэн арчлах ёстой талаар яагаад танилцуулах хуудас өгч болоогүй, мөн алс холоос Монголыг зорьж ирдэг хүмүүсийн хувьд ганц тоож авдаг бүтээгдэхүүн нь ноолууран бүтээгдэхүүн гэдгийг мэдэх атлаа үйлчилгээгээ яагаад дэлхийд төвшинд хүргэж чадаагүй, Монгол брэнд гэж дэлхийд сурталчлах атлаа яагаад ноолуурынхаа үнэрийг дарж чадахгүй байна вэ гэсэн асуултууд урган гарч байгаа юм.

Манайд ноолууран бүтээгдэхүүн худалддаг хэд хэдэн том компани бий. 80, 90 хувийн ноолуурын хольцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг бол тоолж ч барахгүй. Гэвч эдгээр байгууллагуудын үйлчилгээний соёл, үйлчлэгчийнхээ таашаалд нийцүүлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах асуудал өнөөдрийг хүртэл дэлхийн төвшинд хүрч чадаагүй байна.

Нэрийн дэлгүүрт нь үйлчлүүлж байгаа олон хүнд тэр болгон хүрч үйлчилж чадахгүй юм гэхэд ядахдаа л инээж угтаад инээгээд гарчихдаг хэмжээнд үйлчилгээгээ хүргэх шаардлагатай бус уу. Ганц нэгийг нь эс тооцвол ихэнх ноолууран эдлэл худалддаг газрууд танилцуулга хуудас, ноолуурыг хэрхэн арчлах талаар ямар ч мэдээлэл өгдөггүй.

Зөвхөн өндөр үнэ хүргэж зарахаа л урьтал болгодог. Ноолуурын үнэ унаж, хамгийн хямд үнээр ноолуур авдаг ч тэд хэзээ ч үнээ буулгах, хямдрал зарлах гэдгийг мэддэггүй нь харамсалтай.Хойд, урд хөрштэйгээ визгүй болчихлоо.

Монголд аялал жуулчлал шат дараатай хөгжиж байна. Тиймдээ ч Монгол ноолуурыг сонирхох хүмүүс улам ихсэх учиртай. Гэтэл яагаад эсэргээрээ хумигдаад байна вэ. Нөгөө тал Өвөрмонголын өөртөө засах орон руу Хятадын тэрбум 700 хүн биед эвтэйхэн зөөлөн дулаахан ноолууран цамц, өмд авахын тулд хошуурцгааж байна.

Манжуур луу шуба авах гэж хошуурдаг шиг Монгол руу ноолууран бүтээгдэхүүн авах гэж ирдэг байх учиртай юмсан. Гэвч үнээ өсгөхөө мэдэхээс үйлчилгээгээ сайжруулдаггүй хөлдүү компаниуд хэрэглэгчээ улам бүр л алдсаар байна. Хатуухан хэльчихье, хөлдүү үйлчилгээтэй худалдагч гэсэн “халтар” хүүхнүүдийнхээ араншинг засаач. Том компаниуд л юм бол том үйлчилгээ үзүүл, Говь, Гоёо, Буянгийнхаан.

mongoliin-medee


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • irgen (January 14, 2017 11:40:17 pm )

    Unen shuu. Manai govi cashimer mash untei , chanar muu nooluuran tsamts beelii neg l udur umsuud l buugnuruud , huuchirchihksan huvtsas umssun yum shug boldog. Uilchilgeenii soyl dood tsegtee .ylanguya zahkialgiin huvtsas ni hugtsaandaa gardaggui .hiits muu unelgee ni todorhkoi bish durtai unee heldeg , zagvar zohkion buteegch ni yum oilgodgui , zahkialagchiinhkaa huseltiig mederch hiihk chadvargui tsag baridaggui buduuleg uurtai uilchildeg ajilchid ni .hiij chadahkgui bol zahkialga avahk shaardalgagui baimaar .unhkeer zan haritsaanii dogoldoltoi gazar shuu.

  • erka (January 14, 2017 11:51:39 pm )

    Goviin nooluur harshil ugdug . Chanar mash muu .gadniihkan avchihkaad ugee heldeg yum bilee.mongolchuud daarsandaa l avdag daa sar ch bolohkgu buugnuruud huuchirchihkdag. Zarim nooluur ni china baidag .holidog shig baina lee.hudaldagch nar ni

  • solongo (January 15, 2017 12:20:08 am )

    Polito zahkilgiin gazar ni hunees hemjee avch chadahkgui.bi nuhkurtuu polito zahkialsan chini. Urd taliig ni zuruuleed hiichihksen baisan .helsen chini .zugeer bna geed uurlaad baisan.munguu butsaaj avahk gesen chini butsaahkgui 25%iig ni suutgna geed . Uursdiinhkee aldaag huleej avdaggui .hunees mungu avahkdaa ulairaad uhkehk duhknu.zan haritsaa unhkeer aimaar uuchilal guij ch chadahkgui mungu abahkaa l meddeg uls baina.lee ta nar zahkialga ugbul utsandaa bichled hiigeerei.daraa ni uurt ni uzuulbel amar .medehkgui geed zurchihkdeg humuus gantsaaraa yvij zahkilga ughkud hetsuu shuu.une ni deer ihk anoldag yum baina lee shuu .shaamii huduunii huuhken kass ni deer suudag oron garan iluu mungu avdag .tootsoonihkoo bichogiig hayj bolohkgui shuu. Tegvel uguugui geed l zuthene shuu.

  • Any (January 15, 2017 12:25:10 am )

    Goviiin chanar muu bolson .delguurees avsan tsamts ni uranhkai baisan shuu.belgend uguhk gesen chini ichmeer yum bolsondoo.

  • Цэвэлээ (January 15, 2017 12:27:04 am )

    Яг үнэн үйлчилгээний зарим томоохон гэгдэх газраар гадны зочидтой орохоор ичиж үхмээр араншинтай бүдүүлэг шавар хүүхэлдэйнүүд ангалзаад хялалзаад аймаар шүү .

  • Anonymous (January 15, 2017 2:18:06 am )

    sviter ni nooson tsamts shig shiruun xatgaad omsch bkui bsan 100% gesen mortloo

  • Anonymous (January 15, 2017 8:02:35 am )

    Er n manai uilchilgeenii salbar ter hariltsaa ntr gj bhguiee bhgui. Uursduus n hun yum guij avah gj bgaa aytai l yum bolno shuu….

  • хүн хүн (January 15, 2017 11:57:02 am )

    Монгол хүнд боолын сэтгэлгээ байдагүй юм Бид чинь өөрийн эрх дураар амьдардаг нүүдэлчин улс энэ бол бидний сэлэлгээний сайн чанар Харин өнөөгийн бид өвгөдөөс уламжалсан хүнлэг шудраг тусач чанраа зах зээлийн өнөө үед гээж хүн чөтгөр болож байна Хамгийн аймшагтай чөтгөрүүд эрх мэдэлд хүрч хүн ардын хүн чанарыг устгаж байна

  • erka (January 15, 2017 2:05:30 pm )

    Tiim shuu .

  • zochin (January 15, 2017 4:16:33 pm )

    ene unen.70, 80d onii tsever nooluur bhgui bolson.Iim chanargui bas nooluuriin ontslog shinj chanaraa hadgalj chadahgui bgaa uchraas delhiid brand bolj chadahgui bga.

  • zochin (January 15, 2017 4:23:58 pm )

    Bas buduuleg hudaldagchaas nooluur archilgaanii talaar medeelel avah ch bolomj uguugui ni haragdaj bn.Ug ni buteegdehuunii dotor tald yaj archlah tuhai medeelel bdg ch zaavriin daguu ugaasan ch helberee alddag yum bnlee.

  • Any (January 15, 2017 5:12:44 pm )

    Govi cashimer ner hund ni unhkeer unsan.mongolchuudaa hoshigruulj 50-80%hyamdrlaa geed l .ochihkoor huuchin unee 2 dahkin usguud l tavcihksan baidag tegeed l undeer ni zardag.manaihkan unemsheed l avna.hamgiin gol ni gologdol buteehkdehkuun ni baidag haramsaltai ni manaihkan meddeggui yum .

  • bathkuu (January 15, 2017 5:23:47 pm )

    Tiim baihkaa .neg l huuchin yum shig baidgiim.neg udur umsuud l nohkoind nooluulchihksan yum shug bolood gaihkaad baisiimaa.dahkij govios nooluur avahkgui ee.hairin mungu .hytad baraa avsan bol deer baij.

  • nyamdorj (January 15, 2017 5:27:23 pm )

    Ard tumen uneniig medne shuu .hereglegch uchiraas .

  • Mongol (January 15, 2017 5:34:13 pm )

    TA nar hudaldan abagchiig huurax esgui
    .yagaad gebel bid hurungu oruulagchid.

  • Anonymous (January 15, 2017 5:44:34 pm )

    Govi tsainii gazr ni zun orj boloxgui , chicnii xengereg xaglax du xnu.urlagiin nomer uzuulne eoeoeo avsan hooloo idej chadaagui ee boo boolood baigaa yum shig .yuun xool idex mantai . Gadnii zochin baitgai bid.nar orood uxaan aldaad gaxaj tsatsaad garna.uilchilgeenii soyl baixgui humuus .xasjigraad ch neg ch hun duulaxgui xariult munguu avch chadaagui bie uvduud .duund ni.

  • tuul (January 15, 2017 5:57:38 pm )

    Haan.aranshin baixdaa yahav dee.bolovsrlgui , buduuleg. Surguuli soyl tugsuugui huuhkenuud aljllaj baixgui yu.surguuli tugsun hun yu gej tend zogsox be dee.huduunii tsaraitai oxiduud haraddag yum bilee.hudaldagch ni xaana baigaa ni medegdexgui xetsuu yum baina lee.uuruu uurtuu uilchileed l gardag.

  • Anonymous (January 15, 2017 9:26:56 pm )

    Organik geed huzaad bna.Deer udaa heden japan juulchintai nooluuran oims avah geed uniin asuusan chni 59000 gej duraahdaj bna delhiid baihgui untei oims. Yaagaad iim untei gej asuusan chin 100 huvi organik nooluur geed gar utsanaasaa salgui mangar uud ukh um bna lee

  • АРСЛАН (January 16, 2017 8:54:42 am )

    МОНГОЛ ХҮНИЙ ЧАНАРЫГ ДОРДУУЛЖ НЭХР ХҮНДИЙГ НЬ УНАГААГЧИД БОЛАВГАЙ хүүхнүүд болсон шүү дээ их зантай элдэв үнэр танар ханхлуулсан нэгих зантай эрчүүдээ нохойноос дорд үздэг охидуудаа дандаа гадныхантай суулгах гэж хүмүүжүүлдэг мөнгө харвал яахаас ч буцдаггүй бузрууддаа

antalya rent a car