Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрөлхийн гажигтай нярай, мал, амьтны согогтой үр төл гарч, хүмүүс олноороо сэжигтэйгээр өвчилж эхэлснээр химийн аюулт хордлогын тухай түгшүүрт мэдээ Монголчуудад анх дуулдсан билээ. Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн хэнэггүй эр ашиг хайж Монголд ирсэн гадны иргэдтэй нийлж мөнгөн ус, цианид натри хэмээх онц хортой химийн бодисуудаар алт угааж нутгийн хөрс, ундны ус, агаарыг хордуулснаар “Хонгорчуудын” гэх эмгэнэлт түүх эхэлснийг нэр бүхий эрхэм тодотгон хэлж байсан билээ. Хонгорт хордлого гамшиг нүүрэлснээс хойш олон хүүхэд өнчирч, олон эхнэр, нөхөр бэлэвсэрч, олон хүн цэл залуухнаараа хайртай хүмүүсийнхээ элгийг эмтэлсээр нөгөө ертөнц рүү цаг бусаар одсон байдаг. Гэнэтийн огцом цус харвалт, санаандгүй хурдацтай тархах хорт хавдраар хэдэн арван хүн өвчилж, алтан амиа алджээ. Хордлого гарахаас өмнө 3000 гаруй хүнтэй байсан Хонгор суманд дөрвөн жилийн дараа 1000 гаруйхан иргэд чадал муутайдаа амьдралын гашуун үнэний өмнө өвдөг сөгдөж, хордлогын голомтод бөртийтлөө үлдсэн байсан юм. 60 гаруй ээж алаг үрсээ хорвоод мэндлэхээс нь өмнө төрүүлж чадалгүй алдсан гашуун түүх бий. Бас 10 шахам, этгээд гаж төрөлт бүртгэгдэж. Энэ бол цөөн хүнтэй бэсрэгхэн суманд байж боломгүй, тэр дундаа эрүүл унаган байгалиа шүтэж амьдарч ирсэн Монголчууд бидний дунд урьд өмнө тохиолдож байгаагүй аймшиг, эмгэнэл, харуусал гэдгийг хэлж байлаа.
Тэгвэл энэ эмгэнэлт явдалтай Хонгор сумынхан УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг холбож үздэг юм билээ. Хонгор хордсон 2007 онд тухайн үеийн Онцгой байдлын сайд С.Отгонбаяр “Онц байдал тогтоох байдалд орчихсон байна. Нөхцөл хүнд. Агаар дахь мөнгөн усны хэмжээ 6-120 дахин их, усанд нь цианит натри илэрсэн” гэж мэдэгдэж байсан бол Байгаль орчны сайд Л.Гансүх “Хараа голоор дамжин хор тархах аюултай байна. Тиймээс бохирдсон ус цэвэрлэх талаар гадаадын мэргэжилтнүүдээс тусламж авъя” гэсэн саналыг хэлж байсан. Мөн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил “Мөнгөн ус, цианит натри ашиглалтын талаар улсын хэмжээнд үзлэг явуулах тогтоолыг Засгийн газарт хүргүүлье” хэмээн мэдэгдэж, тухайн үед дээр дооргүй бүгд л Хонгор сумыг хордсоныг хүлээн зөвшөөрч байхад Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа л Хонгор хордоогүй хэмээн мэдэгдэж байв. Д.Хаянхярваа болон түүний эрх ашиг нэгт нөхдүүд ” Хонгор хордоогүй гэх атлаа Хонгор сумын малын мах, хүнсний ногооноос амь тавих нь холгүй зугтдаг гэнэ. Тэр бүү хэл тухайн үед Засаг дарга Д.Хаянхярваа иргэдтэй уулзахаар Хонгорт очоод айлд орохдоо аяганд нь амаа ч хүргэхгүй цэрвэдэг гэдгийг нутгийн иргэд ярьдаг.
Хэвлэлд өгүүлснээр Хонгор сумын иргэний мэдээлснээр бол тэртээ 2000 оны эхээр одоогийн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга байхаасаа л багын найз, Хонгор сумын уугуул иргэн Батнаран, Батболд хэмээх ах дүү хоёртой хамтран, тэднийг далдаас дэмжиж Хонгорын сангийн аж ахуйд хууль бусаар спирт үйлдвэрлүүлж байсан гэдэг. Улмаар тэд хамтын бизнесээ өргөжүүлж, спирт үйлдвэрлэхээ больж, түүний оронд хууль бусаар газар ухаж, алт олборлож эхэлжээ. Эндээс л Хонгор хордох болсон шалтгаан эхлэсэн гэдэг. Нутгийн иргэдийн ярьснаар бол Батнаран, Батболд нарын эцэг нь Хөдөлмөрийн баатар хүн байсан бөгөөд ажилсаг, хөдөлмөрч ах дүүсийг хууль бус үйл ажиллагаанд Д.Хаянхярваа уруу татсан гэх юм билээ. Улмаар Хонгорыг хордуулсан хэрэгт мань ах дүүс холбогдож, аавын хаалга татахад, Д.Хаянхярваа дарга “уснаас хуурай” гарч, ард нь сугарч үлдсэн хэмээн хэвлэлийнхэн бичиж иржээ.
Д.Хаянхярваа гишүүн Болорсайхан гэх захиралтай “Уужим Хангай” хэмээх компаниар дамжуулан өөрийн далд бизнесийг явуулдаг гэж Дарханчууд ярьж байна. Болорсайхан захирлын хувьд Д.Хаянхярваатай худ ургийн холбоотой гэхчлэн анхаарал татсан мэдээлэл олон байдаг юм.
Ер нь Д.Хаянхярваа гишүүний хувьд нэр цэвэр нэгэн биш. Хөгжлийн банкны хуудуу бүхийг баримтуудын талаар хэлж ярьж суугаа түүнийг Сангийн сайдын хувиар өөрөө ч оролцоотой гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн. Тэрбээр “Сангийн сайд байсан Д.Хаянхярваа Хөгжлийн банкны зээл олгох гэрээн дээр гарын үсэг зураад явж байсан юм байна лээ. Үүний нотлох баримт нотолгоо бий.” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
цочин (January 13, 2017 3:17:04 pm )
Хаянхярваа өрөө өөгүй юм шиг нөгөөн намаа хамгын их муу хэлнэ өроо өр тавхад гар биё оролдсон юм байна лээ та нар өр тавсан гээдэл хашиграад байсан одоо 5толгойг 49/ хужаа ашгилаж байгаа гээд байсан зарж байгаа юм бишүү луварчин минь өөриигөө их цэвэр хүн гэж ярихиин яна
-
Anonymous (January 13, 2017 3:56:14 pm )
Хонгор сум одоо 180,0 мянга гаруй малтай, 5000 гаруй хүн амтай Дархан-Уул аймгийн хамгийн том сум. 1000 хүн үлдээд 5000 гаруй болсон гэж хэлэх гэж байгаа юм уу. Хонгорын ард иргэд эрүүл саруул Хонгор нутагтаа сайхан амьдарч байгаа шүү. Хонгорчуудыг доромжлох хэрэггүй. Харин Хаянхярваатай тооцоо хийх гэж байгаа бол Хонгоргүйгээр хийгээрээ за.
-
Anonymous (January 13, 2017 4:01:20 pm )
http://Cash4Visits.com/ref.php?refId=344203 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн
-
Anonymous (January 13, 2017 5:08:18 pm )
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344146 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
-
будааа (January 13, 2017 6:30:40 pm )
мэдсээр байж дарханыхан сонгоо биз дээ. хошин байгаа биз дээ ан.-ы үед сайд байсан. гээд байгаа.
-
Anonymous (January 13, 2017 7:13:38 pm )
сангийн сайд байхдаа 2012 оны сонгуульд нэр дэвшихдээ дарханы иргэдэд нөгөө таван толгойн нэг сая төгрөгийг тараагаа биз дээ одоо ард түмэн мартчихсан гэсэн шиг хуцах юм эндээс л их өр эхэлсэн дээ ард түмэн мартаагүй за
-
MNG (January 13, 2017 7:23:24 pm )
НААДАХ ЧИНЬ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙГАА. ХАРИН ДАХИН ДАХИН СОНГООД БАЙДАГ ХОНГОРЫНХОН МЭЛЭН ХОЙЛОГ УУ, МЭДРЭЛ МУУТАЙНХ УУ
-
иргэн (January 13, 2017 7:52:19 pm )
Хаянхирваа гэгч МАН-ын царай нь улайдаггүй шоучин итгэхийн арга байхгүй бөөн хар луйварчин шдээ
-
Anonymous (January 13, 2017 9:10:15 pm )
Хонгор сумын ирлэдийг хужаатай нйилэж хоръдуулсан Хулгайч чөтгөрХаянхярваа чи хараал идэж үхэж далдор эрүүгээ авч нуруугаа мааж
-
хонгор (January 13, 2017 9:14:24 pm )
хараал идэж үхмэр ХЯНАА
-
baaskabaaska (January 14, 2017 3:34:26 pm )
ene neg erguu tulug shig uheents tsaraitai yumiig yaagaad songdog yum boloo
-
Anonymous (January 14, 2017 7:06:27 pm )
Хонгорынхон өөрсдөө асуудлаа шийдэж чадах байхаа.Харин Хаянгаас илүү Хонгорын Сангийн аж ахуй сумын дарга байсан ЧЧЧЧ гэж нөхөр энэ сумын суурь хөрөнгийг цаашлуулсан.Хаянтай муу байгаа нөхөд хор цианатаа өөрсдөө зөөгөө биз дээ.Шороо тээхээ больчих л доо.
-
ИРГЭН (January 14, 2017 10:28:58 pm )
ХОНГОРЫНХОНООР ТОГЛОЖ ДОРОМЖИЛСОН ХУЛГАЙЧ ДАА.ЭНЭ НӨХӨР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭСЭЭ ОГЦОРЧИХООД ХОНГОРООР НЭГ ЯВЖ ҮЗЭХ ЗҮРХ ГАРГАЖ ЧАДАХ БОЛ УУ.АЮГҮЙ БОЛ БӨӨН ЦАГДАА МАГДАА ДАГУУЛЧИХААД НОВШРНО ДОО.ЭР ХҮН ШИГ ГАНЦААРАА ОЧООД ЯРЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ СҮҮЛЭЭ ХАВЧААД ЗУГТААХ НОХОЙ ДОО.
-
Зочин (January 15, 2017 1:36:46 pm )
Жинхэнэ шалгуулах хүн чинь наад хаянхярваа даа энэ цалингаараа баяжсан гэж хаашаа харсан юм байсан юм
-
hehe (January 15, 2017 5:35:05 pm )
хэхэ энэ нөхрийг гахайн боов гэж нэрлэе
-
зочин (January 15, 2017 8:51:25 pm )
МОНГО АРДЫН НАМЫНХАН ЭХ ОРНЫ БАЯЛАГ, АРД ТҮМНИЙ ӨМЧ,ЭД БАЯЛГИЙГ ЭНЭ НӨХӨР МЭТЭЭР НЬ ЦӨЛМҮҮЛЖ,ӨӨРСДӨӨ ХУВААЖ ИДЭН,ӨӨР ТИЙШ НЬ ЗӨӨЖ ГАРГАЖ БАЙДАГ НЬ ГЭМ БИШ ЗАН ЮМ.ОДОО ЭНЭ ИХ ХУРАЛД СУУЖ БАЙГАА АРДЫН НАМЫН ГИШҮҮД ЧИНЬ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨРӨӨ АВИЛГАДАЖ ГАРЧ ИРСЭН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ ОДОО ГАДНААС ОРЖ ИРЭХ ВАЛЮТЫГ ОТООД ТАРВАГА САХИСАН АНЧИН ШИГ Л СУУЖ БАЙГАА ЮМ.ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙН 80 ГАРУЙ ХУВИЙГ АРДЫН НАМЫНХАН АВСАН БАЙГАА ЮМ УЛААН ЦАЙМ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙГ ШАЛГАЖ ЗӨРЧЛИЙГ НЬ ИЛРҮҮЛНЭ ГЭЭД БАЙГАА ШҮҮЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ӨӨРСДИЙН ЛУЙВАРЧДИЙГ ИЛРҮҮЛЖ ХАРАГДААЧ!! ЭД АВСАН МӨНГӨӨ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ ХААГААД Л БОЛОО.ТЭР МӨНГӨНӨӨСӨӨ ДАРААГИЙН СОНГУУЛИЙН ХАХУУЛИНД ЗАРУУУЛНА.НӨГӨӨ ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ АМ Ч АНГАЙХАА БАЙСАН ШҮҮ ДЭЭ АРДЫН НАМЫНХАНЫ АРАНШИН НЬ ИЙМ ЮМ БҮХ ЮМ ХААЛТТАЙ,ДАЛД, НУУЦ, МАНГАСУУД…………..хэлэх үг ч олдохгүй юм чёрт..
-
Anonymous (January 15, 2017 11:57:40 pm )
Тэгээд энэ тэнэгээ үхсэнээ хийж сонгосон юм мангаруудаа хохь чинь ингэж муулах байсан юм бол чах гэж УИХ-ын гишүүн болгодог байнаа ойлгосонгүй
-
Зочин (January 16, 2017 3:36:21 am )
хаянхирваа М.Энхболд нар ыг дахин сонгосондоо харамс ч бна Ялангуяа М.Энхболд гуай монголчууд Таныг Ерөнхийлөгчид нэрээ пдэвшүүлсэн дэвшүүлээгүй ч огт сонгохгүй ээ??? Монголын төр засагт монгол ,цэвэр халх хүнээ сонгоноо Таныг бол огт сонгох гэсэн хүн алга байхад юуны ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хулгайгаар өөрчилж яана хэрэггүй боль?
18 Comments