antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 1 comment

Ардчилагчид ардчиллын дайсан боллоо

нийтлэсэн Admin

Өнөөдөр ардчилагчид ардчилал аюулд орлоо гэж хагархай бүхнээрээ хөөс сахруулан цуурах болсон байна. Ардчилал гэдгээ та нар эхнээс нь  юу гэж ойлгосон болоод аюулд орлоо гэж хашгирав. Ард түмнээс хулгайлсан эд хөрөнгө, өөрсдийг нь шоронд орохоос нь хамгаалдаг улс төрийн эрх мэдэлд чинь  ард түмэн цэг тавихыг хүссэн нь та нарын цөөхөн хүний дундах ардчилалд чинь  аюул учруулсан юм болов уу.  Хорин хэдэн жилийн өмнө эхлүүлсэн, ард түмэнд амалсан ардчиллаа  та бүхэн хардаа. Та бүхний ардчилал чинь өнөөдөр орон гэргүй, амьдралаараа тоглуулсан олон монгол хүн, олон монгол үрсийн хамт траншейнд орж нүхэнд шургачихсан байна. Азидаа монгол улс ардчиллаараа тэргүүлдэг гэж та бүхэн эелдэгхэн нь аргагүй, бахархалтайгаар ярихдаа олон улсын судалгааны байгууллагаас гаргасан ардчиллын индексээр таван байраар ухарч, хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орсноо мэдэж байгаад ярьсан уу.
Ардчилал хэзээд ард түмний төлөө байдаг гэдгийг та бүхэн мэдэхүү. Та нар ардчилал гэж юу байдгийг мэдэхгүй, ойлгоо ч үгүй шүү дээ. Та нар ардчилал нэрээр эрх мэдэл, эд хөрөнгөнд л хүрсэн. Эрх чөлөө гэдгийг дур зорго мэтээр ойлгож нийгэмд хар тахал мэт тараасан. Та бүхний яриад байдаг эрх чөлөөг чинь монголын ард түмэн хортой архи болгон залгиж, гашуун утаа болгон амьсгалж ханатлаа эдэлж байна. Цөөн хэдэн гэр бүлийн эрх ашгийн төлөө дураар дургиж, улс орны хөрөнгийг үрэн таран хийж, бүхэл бүтэн нэг үндэстэнг ядуу гуйлгачин болгодог ардчилал байдаг гэж хүн төрөлхтөн мэдэхгүй шүү.
Та бүхэн өөрсдийгөө ардчиллын алтан хараацай, мөнгөн шувуухай гэж цоллох дуртай. Та бүхэн нийт олонхийн дунд тэгш эрх, шударга ёсыг магтан дуулж, сайн сайхан амьдралыг нүдэнд харагдтал ярьж, өөрсдийн уран үгээрээ хоосон ходоодтой ядуу, гуйлгачин болсон иргэдийг агаарт хөөргөдөг. Өнөөдөр та бүхний тунхаглан зарладаг тэгш байдал чинь  тэмээ ямааны дайтай болж нийгмийн хоёр туйл болчихоод байна. Эв нэгдэл чинь улс төрийн намын дундах ашиг хонжооны төлөөх халуун тэврэлт л болсноос ард түмэнд нялзаагүй. Шударга байхыг цуцашгүйгээр чалчдаг ч та бүхэн өөрсдөө тийм биш. Та нарын дунд авлига, хахууль түймэр мэт асаж түүнийгээ унтраахыг хэзээ ч хүсдэггүй. Хүний эрх гэж хэлтэй болгон чихэнд хоногштол ярьдаг ч үнэний төлөө жагссан иргэдээ ардчилал ярьчихаад бууддаг, хорьдог, ялладаг. Харин хүний амь хөнөөсөн алуурчдыг өршөөдөг энэрдэг.
Ардчилал нэрээр эрх мэдэлд хүрчихээд монголын төрийг элдэв үймээн самуун дэгддэг тайз болгон хувиргаж, нийгэмд замбараагүй байдал дампуурлыг та нар л бий болгосон. Хэн нэгэн үнэнийг хэлвэл битгий улс төрж гэж ам таглана. Парламент болон захиргааны хурлыг уран илтгэлийн тэмцээний индэрл болгоно. Монголын төрийг цөөн гэр бүл, бүлэглэлүүдийн хөрөнгөждөг, хулгайлдаг, луйварддаг, хуйвалддаг, бузар орогнолын газар болгосон. Ардчилагчид  улс орныг өмч хувьчлал, банкны дампуурал, засгийн газрын халаа сэлгээгээр богинохон хугацаанд, нэг л мөчид гуйлгачин болгосон. Боловсролын байгууллагуудыг худал хуурмагаар дүүргэж мухар сүсэгтэй хольж хутгасан бантан болгож янз бүрийн ухуулгаар ард түмнийг мунхруулсан. Ард түмний сайн сайхан, ажил амьдралтай  амьдарч байсан үеийг мартагнуулахын тулд өмнөх нийгмийг муу муухай бүхний бай болгож нүдэнд харагдаж, чихэнд хоногштол нь ярьж тархийг угаах шиг л болсон. Ганц чаддаг нь тэр юм чинь аргагүй биз. Эрс нь ажилгүй архичин эсвэл харь оронд хар ажилчин, эмс охид нь янхан, харийн эрийг шүтсэн, тогооч зөөгч, үйлчлэгч болж өвгөд, эмгэд, балчир үрс гудманд гуйлга гуйсан тийм арчаагүй нийгмийг бий болгочихоод өмнөхөөс нь сайхан амьдруулсан мэтээр сурталчилж ардчилал сайхан байлгаж байгаа мэтээр бурна.

Үнэнийг шударгаар хэлхэд ардчилагчид гэж өөрсдийгөө хөөргөсөн та нар л жинхэнэ ардчиллынхаа дайсан нь болсон шүү.Гашуун боловч үнэнийг харахыг хүсвэл гудмаар алхаж, гэр хорооллоор зочилж, орой үдэш гараад үзвэл яасан юм бэ ардчилагчидаа.

А.Ганболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 06, 2012 2:37:23 pm )

    boovyg ni avaad am ruu ni chiheh yumsan

antalya rent a car