antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2017 4 comments

Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан этгээдийг шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin

ccccccccЦагдаагийн байгууллагын албан хаагчид сарын өмнө автомат тоглоомын 19 газрын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч автомат тоглоомын газар ажиллуулах иргэн цөөнгүй байгаа тухай албаныхан мэдээлж байна. Тодруулбал, цагдаагийн албан хаагчид автомат тоглоомын гурван газар илрүүлжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хорооны оршин суугч 42 настай Г нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутагт 13 ширхэг автомат тоглоом тавьж, хүмүүсийг мөрийтэй тоглуулж байсан аж. Улмаар хэргийн газраас нэг ширхэг комьпютерийн процессор, орлогын мөнгө зэргийг эд мөрийн баримт болгон хураан авчээ.

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн XVII хороонд мөрийтэй тоглоом тоглуулж байсан, Сонгинохайрхан дүүргийн иргэн 47 настай Ц гэгчийг саатуулжээ. Тэрбээр уг газраа нууцаар ажиллуулдаг байсан гэнэ. Цагдаагийн албан хаагчид тус газраас 193 ширхэг хясаа болон орлогын мөнгийг нь хураан авчээ. Түүнчлэн тус дүүргийн XII хороонд Сүхбаатар дүүргийн иргэн 28 настай Г автомат тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлэн, 580 ширхэг зоос болон орлогын мөнгийг нь хураан авч, хэргийг нь шалгаж эхэлжээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 13, 2017 3:01:09 pm )

    ийм хууль бус орлогыг илрззлсэн цагдаад хэдэн хувь өгдөг бол тэд сайн ажиллах бус уу

  • zochin (January 13, 2017 4:50:21 pm )

    iim togloomiin gazar ajilluuldag gazar olon bga shuu. haadag ch dahiad l neevchihdeg. Tiimees iruulsen humuust uramshuulal sain ugch xyanalt tavij baih heregtei bna

  • ЦАГААН САР (January 13, 2017 7:46:20 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • ЦАГААН САР (January 13, 2017 7:46:37 pm )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car