Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх батлан даалтад гараад байгааг бид мэдээлсэн. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Их цуурай ам”-нд газар эзэмших гэрчилгээг БНХАУ-ын иргэнд олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авсан хэргээр өнгөрсөн оны долоодугаар сарын 10-ны өдөр баривчлагдсан юм. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь гардан авснаар шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж хэргийг нь АТГ-руу шилжүүлж хэргийг нь хамтран шалгахаар болсон байдаг. Улмаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокрор руу шилжүүлжээ. Яах аргагүй үйлдэл дээрээ баригдсан гэм буруугийн асуудал нь эхнээсээ л тодорхой байгаа Н.Батсүхийг батлан даалтад гаргасан асуудал анхаарал татаж байгаа юм.
Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгааг цагдаагийнхэн мэдээлж байсан. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал аж. Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буюу Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж буруутган, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэрэвН.Батсүх нар нь шүүхийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.
Н.Батсүх нь газрын наймаа хийдэг зохион байгуулалттай бүлэглэлийг устгана гэж өөрөө хэлж ярьдаг нэгэн байсан ч, жинхэнэ газрын наймааг хийсэн хүнээр тодорсон юм.
Ер нь өмч, газрын албаныхан хууль бус зүйл хийдэг нь харагдаж байгаа. Өнгөрсөн 9 дүгээр сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчлан саатуулаад байгаа юм. Б.Амаржаргалыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Мөн , Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албадын дарга нарыг өмнө нь саатуулсан юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас мөн баривчилсан билээ. Ер нь бол өмч, газрын харилцааны газрынхны баривчилгаа үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа гэх мэдээлэл байсныг эргэн сануулъя.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
jgj (January 13, 2017 12:10:50 pm )
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
-
naruto (January 13, 2017 4:29:10 pm )
монгол хууль нэг иймэрхүү
-
Anonymous (January 13, 2017 5:08:59 pm )
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344146 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
-
АН-дорж (January 14, 2017 3:54:38 am )
хэрэг хэрэгсэхгүй болно пүрэвдпаваа хөөцөлдөж явна лээ пүрэвдаэваагийн найз их том хүний хүүхэд гэсэн
-
Зочин (January 14, 2017 5:48:53 am )
Эх орноосоо урвасан гөлөг бна даа. Тэр шүүгчийг бас шалгах хэрэгтэй шүү.
-
ZOSHIN (January 14, 2017 9:39:16 am )
MANAIKH TSAKHIM GAZAR OMCHLOLD BUGDED HI ORJ BAISAN . EHE METIIN KHULGAICHUUDAAS BOLOOD OROKHGUI BAIGAAG OILOGLOO, ENE KHULGAICHIIG ALSANCH BAGDANA,
-
irgen (January 14, 2017 5:43:17 pm )
Mongoliin Tor, mongoliin huuli iim baina,,,hyatadiin tagnuulyydiin gart ali hediin orson
-
cerje (January 15, 2017 11:33:55 am )
shorond ywuui
8 Comments