Яг үнэндээ бол Тавантолгойг Хятадуудад өгөх, өгөхгүйн тухай яриа утгагүй юм. Учир нь Тавантолгойн нүүрснээс өмнөд хөршийн компаниуд онцгой эрх эдэлж, ухаж авч явсаар багагүй хугацаа өнгөрсөн. Тэд хэдийнэ гараа гүн бат дүрчихсэн билээ. Тавантолгойн баруун цанхид “Хишиг Арвин Индустрал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэлээс гадна Хятадын компани орж ирсэн гэж эдийн засагч Ч.Хашчулуун хэлж л байсан. Тэрбээр улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд хийгээд гарцын талаар ярьж байхдаа “Хоёр дахь гарц нь манай дотоодын томоохон нөөцүүд бий. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэхдээ том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. “Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад Баруун цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв “Таван толгой”-н гэрээ амжилттай болбол 4 тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. Ам.долларын ханш өмнөх эдийн засгийн хүндрэлийн үед 1,300-1,700 руу унасан ч эргээд чангарсан. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд өөрчлөгдөж болно. Гэхдээ шийдэмгий арга хэмжээ авах ёстой.” хэмээн хэлж байгаа. Ер нь бол эдийн засаг шийдэмгий арга хэмжээнүүдийг хүлээж байгаа гэдгийг хэлэх өөр эдийн засагчид ч бий.
Гэхдээ тэгээд гадаад дотоод зах зээл дээр хүлээлт үүсгээд байгаа Тавантолгойн баруун цанхи хэдийнэ хятадуудын бодлогоор үйл ажиллагаа нь явагдаж байхад тэр 4 тэрбум ам.долларын үнэлгээний асуудал үлгэр шиг л болохоор байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс баруун цанхийн уурхайн талаар мэдээллийг албан сайтдаа хэрхэн оруулсныг харахад “Цанхийн уурхайн баруун хэсгийн уулын ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулан талбайг ашиглалтанд бэлтгэж, 2013 оны 06 дугаар сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Цанхийн уурхайн баруун хэсгийн нүүрсний экспорт 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхэлсэн бөгөөд 2013 онд 1.2 тонн, 2014 онд 3.6 сая, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 3.3 сая тонн нүүрс тус тус экспортлоод байна.2013 онд Цанхийн уурхайн баруун хэсгээс 1,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж 2.5 сая тонн нүүрс, 2014 онд 4.5 сая тонн нүүрс, 2015 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 3.8 сая тонн нүүрс олборлоод байна.“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн уурхайн баруун хэсэгт уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индустрал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэсэн.” гэж байгаа юм. За харин тэр Хятадын компанийн талаар юу ч өгүүлээгүй байдаг.Ер нь бол Тавантолгойн лицензийг эзэмшигч Эрдэнэс Тавантолгой гэж компаний өнгөрсөн жилүүдэд утсан хүүхэлдэй шиг л байж ирснийг хэлэх хэрэгтэй.
Тэгэхээр Тавантолгойн төслийн асуудлаар энэ засаг хэлэлцээрийн ширээний ард сууж, ярилцаж байгаатай зэрэгцэн төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойн оролцоо ер нь үлдэх үү гэдэг асуудал гарч ирж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэвлэлд ярихдаа “Ер нь лиценз нь “Эрдэнэс Тавантолгой” дээр байхад энэ компанийг тойрч хийх боломж байхгүй л болов уу. Тэгээд ч төрийн өмчит энэ компанийг яг энэ төслийг хэрэгжүүлэх гэж л байгуулсан биз дээ. Тиймээс энэ компани төрийн оролцоог уг төслийн хүрээнд төлөөлж таарна л гэж ойлгож байна.” гэжээ. Мөн тэрбээр Тавантолгой төсөл дэх Энержи ресурс компанийн оролцооны талаар “Ерөнхий сайдын хийсэн тайлбар, мэдээлэлд энэ компанийн талаар дурдаагүй. Ер нь Тавантолгойн төслийн асуудлаар Засгийн газар яриа хэлэлцээгээ өмнөд хөрштэй хийж байгаа. Энэ яриа хэлэлцээнийхээ талаархи мэдээллийг бүлэг дээр ил тод танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн. Мэдээж айлын талтай яриа хэлэлцээ явагдаж байхад өөрийн баримталж буй байр сууриа хамаагүй дэлгэхгүй гэдгийг ойлгож байгаа.” гэхчлэн ярьжээ.
Тэгэхээр манай улстөрчид өмнөд хөрштэй хэлэлцээ хийж байхдаа хөзрийнхөө зарим модыг нууж байгаа бололтой юм. Гэтэл яг тэр тогоонд нь, баруун цанхи дээр нь хятадууд шоргоолж шиг л ажиллаж байдаг.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
s (January 13, 2017 10:00:49 am )
tibgii aash ich. Dotroo bol chi uhtlee aij bgaa. hen nadad tuslah bol henees awral ereh uu geed chatsaga tsarailtsan yavaag chini medej bn. hulgailsan munguu ugchuud shorondoo yavaarai
-
ИРГЭН (January 13, 2017 10:14:57 am )
Тавантолгойг Хужаа нар нэг л атгаад авбал хэзээ ч тавихгүй. Дуусгаж, ард нь гарч байж л сална. Тэгээд Тавантолгойг мөлжиж дуусгасаны дараа ахиулаад өөр нэгийг гартаа оруулана. Дараа нь энэ манай нутаг баа та нар гарцгаа гэнэ дээ. Ийм л юм болно.
-
ЗочинЗочин (January 13, 2017 11:15:16 am )
ҮҮНИЙГ БИЧИГЧ ЯАСАН ХУЦДАГ П…А ВЭ.
-
Зочин (January 13, 2017 12:20:06 pm )
Хэрэв та хятадуудтай гэрээ хэлцэл хийвэл ашигтай боллоо гэж яаран бүү бод. Анхааралтай ханд. Сайтар бодож судалсны эцэст алдаагаа заавал ол гэж Америкийн сурах бичигт дурджээ. Европынхон болон оросууд Тийм эсхүл үгүй гэсэн шулуун категориор бодож дадсан. Сэтгэлгээ нь компьютер шиг хоёр туйлтай. Харин хятадуудын бодол сэтгэлгээ диалектик шинжтэй. Өөрөөр хэлбэл тоо хэмжээ нь чанарт шилжихийг хэлж байгаа юм. Үүний сацуу хятадууд гэрээ хэлцэлд маш хатуу чанга ханддаг хүмүүс. Тэдний хувьд нөхөрсөг, найзархаг, хувийн харьцаа, үйл ажилдаа шударга хандах нь нэн чухал. Харин ийм хувийн шинж чанартай харьцаа нь бэлэг сэлт. Хээл хахуульд дуртай монгол хүнд бол осолтой, хамааралд нь орно гэсэн үг. Ер нь сүүлийн хэдэн жилд хятадуудтай хийсэн гэрээ хэлцэлд манайхан л хохирч, цаад тал нь монжиж байгаа шүү дээ. Хятадууд маш тодорхой эрэмбэ дарааг сахих дуртай улс. Хэн дуртай нь менежер, зөвлөх болоод л явчихдаггүй. Ах, гал түнш, бага дүү, түншийн хоорондох зааг ялгааг нарийн баримталдаг. 90 оноос хойших зах зээлийн гэх хувь, хувьсгал нь ялгагдахгүй эмх цэгцгүй нийгэмд хамгийн их хожсон улс бол Хятад. Хятадын нүүр царайтай капитализм нь ялангуяа хөрш улс орнуудын нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал, санхүү эдийн засгийн хямрал зэрэг нийгмийн эмзэг асуудал дээр хөөрхөн тоглож чаддагаа харуулсан. Тэд аль ч орны тэр хоосон зай, том талбайг өөрийн эзэмшлийнх гэж боддог, төсөөлж төлөвлөсөн байдаг. Улс орны газрын зураг, тусгаар тогтнол энэ тэр хятадуудын хувьд ерөөсөө чухал биш. Үл тоомсорлох байдлаар ханддаг. Хятадууд юм мартдаггүй улс. Хэд дэх зууны үед ч юм, аль ч хаан нь байсан юм, газар нутгийн маргаан дэгдэж байсныг тэд өнөөдрийн үйл явдал шиг сөхөж, баримтжуулж чадна. Арга ядаад оросууд Алс дорнодын хил орчим хэсэг газарт буулт хийж хятадуудад өгсөн билээ. Дэлхийг донсолгосон Xlll зууны үед монгол морины туурайн дор хятадууд хэрхэн үнсэн товрог болж явснаа мартаагүй шүү. Өнөөдөр хятадгүй улс орон гэж үгүй. Орос, Америк, Итали, Герман бүгд л Чайна таунтай. Тэд хэзээ ч тухайн улс орны занзаншил, хэл ус, соёл иргэншлээс суралцахыг чухалчилдаггүй. Насаараа Америкт байгаа мөртлөө англиар ганц ч үг мэдэхгүй хятадууд элбэг байдаг. Яах юм? Эх газрын Хятадыг санагдуулам өөрийн хоол унд, харилцах хүрээ, зан үйл, цагаан сар, луу муу нь бүгд тэр Чайна таунд байдаг учраас. Хятад ажилчин ихийг шаарддаггүй тул олигархи тогтолцоотой нийгмийн эвэртэн туурайтангуудад нэн таалагддаг. Банзан амбаарт өвөлжчих, түргэн хоол идээд ч амьдарч ажиллах овсгоотой. Гэхдээ тэдэнд тухайн улс оронд ашиггүй нэг том но бий. Нэг хятадын ард зуун хятад байдаг дунджаар Хятад ямхын ухаан өнөөдөр ч үргэлжилсээр.
-
zochin (January 14, 2017 11:13:54 am )
хулгайчуудийн хөрөнгийг хураагаад офщорт байгаа мөнгийг улсын орлого болгодог хууль гарга уих ын гишүүдийн хийх ажил одоо л ийм хууль гаргачихвал улсаа аварчих юм бишүү уих гишүүдээ улс эх орон ард түмнээ бодох естой ард түмний төлөөлөлүүдээ
-
-
цочин (January 13, 2017 2:18:09 pm )
яана хятад нутаг нугии минь эзлээд авлаа энэ намыг гаргсанаасал бололоо энэ намыг сонгсон бүх хүн урвагч дандаа иим балиар ажил хиидэг мэдсээр байж сонгсон урвагч нар ясан бэ нөгөө Жавхлан Уянгаа нөгөө мундаг дугараад байдаг хүмүүс оюун толгойн араас орлоо шүү дээ одоо чимээгүй өгөх юмуу монголын нэвээт гэж монгогд ашигүй хужаа мэдлын нэг газар байдаг ардын намын хииж байгаа ажил ардын намын төр бариж байх үёд батлсан хужаад өгсөн одоо өөрснөө ямарч мэдэлгүй Энхбаяр еөрнхии сайд байхдаа гэрээ хиисэн ажил
-
зочин bna (January 13, 2017 3:38:27 pm )
Хохь нь ээ,дандаа хятад хүмүүсийг толгойдоо гаргаж байдаг үхэр Монголчууд. Элбэгд0рж, М. Энхб0лд, Эрдэнэбат, Эрдэнэбатын томилж байгаа Сэлэнгийн засаг дарга этр гээд л дан хужаанууд байхад, хамаатан садангаа харж үзэхгүй яадын?
-
Зочин (January 13, 2017 6:58:08 pm )
Оросуудтай хамтарч ажиллаачэээ.
-
Anonymous (January 13, 2017 7:35:37 pm )
Төрийн хүмүүсээ дандаа хужаагаар сонгодог үхээрүүд одоо яая гэхэв.Хэзээч эвлэн нэгдэж чадахгүй байсаар нутгаасаа хөөгдөх байхаадаа?!!Элбэгдорж улсыг маань устгаж Алтанхуяг төр засгыг маань самарч сөнөөлөө.Цаашдаа ардчилал гээч сүйрлийн өмхий шаварт живж дуусахвийдээ таминь?! Санаагаар болдог бол АН-ын гишүүд бүгд намаасаа гарчхаад цусаа соруулж байсан хэдхэн хувалзаа яахыг нь хардагч болоосой!!
-
С БАТВОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР (January 13, 2017 10:24:56 pm )
Ё БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР НҮҮРСЭЭРЭЭ ӨР ТАВИЖ ХООСОН МӨНГӨ ТАРААЖ ЯМАРЧ УЛСЫГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙСНИЙ ГОР НЬ ГАРЧ ӨӨРСДИЙН ӨРИЙН ҮНЭГҮЙ НҮҮРСЭЭ ХЯТАДУУД АВАХААС ӨӨР ЯАХАВ ДЭЭ ТЭР ИХ МӨНГӨӨР ОЛОН ҮЙЛДВЭР ЗАВОД БАРЬЖ БОЛОХ БАЙЛАА БАС АРДЧИЛСАН НАМ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД БААХАН МӨНГӨ ӨӨРСӨДДӨӨ ТАРААЖ ӨГӨӨД АРИЛАХ ШИВ ДЭЭ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ГЭЖ ХЭДЭН ХУЛГАЙЧУУД Л БАЙЛАА ДАА ОДОО ХАРИН ОДОО ЭНЭ ЗАСАГ ЯАХ БОЛ ДОО
-
Зочин (January 14, 2017 6:10:49 am )
Төр барьж тоглосон толгойгүй гөлөгнүүд яах гээд л бна даа
-
irgen (January 14, 2017 11:53:29 am )
Mungu mungug geh uhej aldahaa bolil MAN n darga naraa AN n heden darga nar dandaa mungu gej bgaad uls ornig maani urtei bologloo uursduu idesn uusnaa tuluu busad zeel avsan humuus mungu olj avch uruu tul Zaaval yamar 1 uurhaigaa ashiggui hunii hool bolgohoo bolil bayalag ni duusad ter nutag oron bas hujaagin nutag bolno gej ene deer bichsen b.a unen shuu engeed davhar davhar aldaad b.h yum Mongol udahgui hyatadin nutag boloh yum bish uu .Manai ene turd yamar humuus b.a . MAN n nuhduu deer ued yum bol gurvan ueiin tuuh gedeg bsan .Odoo jinhen ene 3 n ueiin tuuhee sudalgaa barimtlah bolood b.a shuu
-
zochin (January 15, 2017 9:06:23 pm )
MCS OD, ODJARGAL NARIIN L HIISEN AJIL
13 Comments