antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2017 18 comments

Монголчууд Тавантолгойгоо алдлаа

нийтлэсэн Admin

olloo_mn_1484180083_1-11-9_700x700“…Хайран Тавантолгой, монголчуудыг 300 жил тэжээх арвин баялаг минь” хэмээн халаглахад нэгэнт оройтжээ. Тавантолгойн 49 хувийг авахаар ярьсан хүн нь авч, Монголын төр, ард түмэн “Монголд үлдсэн” 51 хувиас 34-ийн эзэмшилтэй хоцрох нь тодорхой боллоо.

Учир нь өнөөдөр УИХ-аар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд батлах гэж байна. Энэ хууль 1993 оны арвахоёрдугаар сарын 28-нд батлагдаж байжээ. Хуулийн Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох гэсэн 23 дугаар зүйлд “…Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:

1/соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;

2/Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг шинэчилсэн найруулгаар “…Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээ гэх 35 дугаар зүйлийн

35.1.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, эсхүл зохих шийдвэр, эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан, олон улсын гэрээг Монгол Улс заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлсэн албан тушаалтны буруутай үйлдлийг үндэслэн тухайн гэрээг Монгол Улсын хувьд хүчингүйд тооцуулах асуудлыг гадаад 21 хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ.

35.2.Энэ хуулийн 35.1-т заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчилж буй ажээ.

Товчхон хэлэхэд, ингэснээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдэх үүдийг нээж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөд заасан “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” нь Гадаад харилцааны яам болж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримтыг гарын үсэг зурахад бэлэн болгоод байгаа юм байна. Ингэхээр УИХ-аар өмнөх Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоход л Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих “ногоон гэрэл” асна гэсэн үг. Тиймээс эрх баригчид өнөөдөр хуулиа өөрчлөөд өдөрт нь гэрээнд гарын үсэг зурахаар яарч байгаа тухай мэдээлэл ч байна. Ийн дэлхийн эхний 10-т багтдаг томоохон орд газрыг улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын ямар нэгэн эсэргүүцэл тэмцэлгүй, УИХ-ын гишүүд нь ч өөрсдийн толгойгоор ард түмний өмнөөс дуугарч, төлөөллийн үүргээ биелүүлж чадалгүй Төрийн мэдлээс гаргахаар боллоо. Тиймээс цаг хугацаа хэмээх “шүүх”-д найдах л ганц зам бидэнд үлдэж буй бололтой.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • tom (January 12, 2017 10:51:27 am )

    Энэ луйвар арай дэндэж байна. MCS Шинхуй нар ард түмнээ баялагаас савраа татаарай ард түмэн та нартай хариуцлага тооцож чадна шүүү!!!!!!

  • санаа (January 12, 2017 11:00:03 am )

    бид ч нэг юм үзлээ дээ гэхдээ энэ удаа бүр нэг үеийн хэмжээтэй дүйцхүйц хугацаагаар ямар ч төрийн бодлогогүй ямар ч чадваргүй идэж гудрахаас илүүгүй боловсон хүчинтэй болж дээ хармаанд нь юм л хийж байвал юун улс. Элбэгээ ерөнхийлөгчөөсөө эхлээд хэлж байгаа биз дээ эхлээд өөрсдийгөө дараа нь цадаад ирвэл бусдыгаа. 2 хөрштэйгээ ажиллаж чадахгүй байсаар тэдний хооронд ажиллах боломжоо бүгдийг нь алдаж дууссан тэгээд ганц нэг гэрээ хийхээрээ бүх юмаа тавиад туучихна яая даа байз Энэ бол пессимист яриа биш бодит төрх маань

  • зочин (January 12, 2017 12:02:49 pm )

    энэ үнэхээр бол арай дэндэж байгаа юм биш үү. яана аа. монголчууд минь дээ

  • Баатар (January 12, 2017 12:13:52 pm )

    Одоо яах вэ Энэ луйварчидыг ард түмэн шүүх хэрэгтэй одоо боллоо шүүдэ

  • Anonymous (January 12, 2017 1:33:30 pm )

    Одоо Нямдорж гишуунээр еренхийлегч болгож узэх л улдэх шив дээ монголд монголоо гэх хун угуй болжээ

  • zochin (January 12, 2017 4:45:33 pm )

    Odoo engersen bidnii songolt iim l mergen baijee. Mohgolchuud tartagtaa tulahaaraa l bostsgoodog uls hezee um boldoo huurhii

  • Anonymous (January 12, 2017 4:48:25 pm )

    Дэндүү дорой Монголчууд минь дээ Бид ихэнх үнэт баялагаа харсаар мэдсээр байж алдаад дууслаа шүү дээ МАНАНд мадлуулж ханаагүй л байна уу

  • Зочин (January 12, 2017 7:53:41 pm )

    Юм болгонд хоорондоо талцаж хуваагдаж байдаг эргүү монголчууд байсан цагт монгол улс хөгжихгүй.

  • ИРГЭН (January 12, 2017 9:09:29 pm )

    МАН-ЫН ҮЕД МОНГОЛ МӨХӨХ НЬ ДЭЭ.ЭХНЭЭСЭЭ ХЯТАДЫН ӨЛМИЙД СӨГДӨН МӨРГӨЖ УУЧЛАЛ ГУЙЖ МОНГОЛЧУУДЫГ ЯАСАН МУУХАЙ ДОРОМЖИЛЖ ГУТААВАА.ГЭТЭЛ УИХ-ЫН ГИШҮҮН НЯМДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХЭЛСЭН ҮГНЭЭСЭЭ БОЛООД ОГЦОР ГЭЖ УРИАЛЖ БАЙГАА МӨРТӨӨ ЭХ ОРНООСОО УРВАСАН УРВАГЧДЫГ ӨӨРИЙНХ НЬ НАМЫНХ БОЛОХООР БҮЛХ ЗАЛГИЧИХСАН ЮМ ШИГ ТАГ ДУУГҮЙ ГӨЛӨЛЗӨӨД БАЙГАА НЬ ШУДАРГА ХҮН МӨН ҮҮ.ЭСВЭЛ ӨӨРӨӨ ХЯТАДЫН ТАГНУУЛ ГЭГДЭЖ БАЙСАН НЬ ҮНЭН БАЙХ.ТИЙМ БОЛООД 5 ТОЛГОЙГ ХЯТАДАД ӨГӨХИЙГ ДЭМЖЭЭД ДУУГҮЙ БАЙГАА ХҮН МОНГОЛ УУ ХЯТАД УУ?

  • mongol hun (January 13, 2017 7:04:42 am )

    jagsay temtseye bi emegtei hun gehdee tevchihgui ni

  • mongol hun (January 13, 2017 7:05:19 am )

    jagsay temtseye bi emegtei hun gehdee tevchihgui ni

  • Өнөрөө (January 13, 2017 7:23:57 am )

    Ard tumnii omch gej tsaasan deer l baidag baih. ali ch orond

  • үнэн (January 13, 2017 11:31:49 am )

    ЭЛБЭГДОРЖИД БАЯР ХҮРГЭ

  • irgen (January 13, 2017 11:51:57 am )

    er ni hend aldaad baigaa yum be bi bodohdoo 51 huviig mongolcnuud avsan gej halaglaad baigaa yumuu MSC cnini momngoliih bizdee

  • цочин (January 13, 2017 12:11:35 pm )

    Нямдоржоо чи олоо дуграчээ чи чадхгүй чи энэыгэл хүсэж байсан чи тиим мундаг юм бол одоо зогсоогоочээ чи бол хужаад нугасгүй хайртай шүү танай нам гархаараа монгол орныг ингэж дандаа зараж монгол орны минь хүны эрхшээл оруулаж байх юм тэр 7 сарын 1 ны асуудал бол танай намыг зөвшөөрөхгүй хүмүүсиин асуудал байсан юм шүү дээ тэр хүмүүсыг Нямдорж шиитгэж даалгвар өгөч ярглуулаж байлаа өндөр яал шиитгэл өгсөн шүү дараана Элбэгдорж еөрөнхиилөгч болж сулалсан шүү одоо энэ ажилгаа бол Нямдоржжиин далгавраа хиигдэж байгаа зүйл одоо наад ажилгаагаа зогсоо битгии шудрага царайлаад бай Нямдоржоо одооп чамайг харя

  • Зочин (January 13, 2017 4:13:10 pm )

    Хэлж ярьсаар байхад арай буруу шийдвэр гаргахгүй байлгүй дээ улс орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө шийдвэрлэхэд юу нь болохгүй байгаа юм бэ. Тэгээд ч нийт ард түмний баялгийг цөөн хэдэн хүн мэдэж шийдвэрлэнэ гэж байхгүй биз дээ.

  • зочин (January 16, 2017 3:41:28 pm )

    НӨХӨД МИНЬ 3000000 ТОЛГОЙГОО ЭХ ОРОНТОЙГОО ГАДАГШ НЬ ӨГЧИХӨВ ДӨӨ.

  • цочин (January 19, 2017 6:42:14 pm )

    НЯМДОРЖОО чи одоо дуграачээ тэгж худлаа жүжиглхээ бол урвагч нар ардын намынхан бол хужаад элэгтэйн олон юман дээр харагдаж байна ардын намииг сонгсон бүх хүн бол урвагч шилэн цогоо чинь яасан бэ нөгөөУянга ясан бэ иимэл хөгиин хүмүүс шүү дээ энэ гэрээ батлагдвал Дашпорж минь Бяариинхаа араас явах юм байна л даа муу авагалчангууд намаараа авлгалч нам хужаагиин бөгс долоогч нар бие бие муулахииг яна адилхан байж ардчилсан нам байсан бол арайч ингэхгүй байсан муу луйварчид төрөөр минь тоглож дууслаа яна яаж энэ заваа юмнуудаас салах вэ

antalya rent a car