antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 Comments are off

Улаанбаатар хотын бууз сэжигтэй

нийтлэсэн Admin

Ноднин сар шинэ нэлээд хуучирсан хойно нэг санаа муутай хөгшин манайд хариу айлчилсан юм. Тэр архи дарс ууж шалих биш шинийн нэгэнд жигнэж өгсөн буузныхаа хариуг л авах гэж тэр.

Тавган дээр уур савссан бууз руу тэрээр няхуур харан,

-Хүүхээ та нар чинь өөрсдөө бууз баншаа хийчихдэг улс уу гэж байна.

-Тэгэлгүй яахав. Худалдаж юм авахаар дотор нь юуны ч зовлого байгаа юм билээ хэн мэдэхэв. Ганцхан шөнийн дотор мянган бууз чимхлээ шүү дээ.

-Аа тийм бий. За за би бууз идэхээ болилоо гэдэг юм байна. Би ч дотроо баярлан сайн л биз хэмээн нөгөө буузаа цохиж гарав.

Тэгтэл настан ийн өгүүлэв: Үүнээс хойш түүнээс цааш гэр орондоо их хэмжээгээр бууз банш бүү хийгээрэй. Урьдын цаг өөр болжээ. Утаа униар өтгөрч өдөр шөнөгүй багширч байгааг анзаарахгүй байна уу. Бодвол та нар буузаа болкоон дээрээ хөлдөөгөө байлгүй. Ганц шөнийн дотор мянган бууз энэ өмгөр хөргөгчинд яахин амжиж хөлдөх билээ. Гадаа гаргасан буузны нялцгай гурил хавийн утааг нойлын цаас шиг өөртөө шингээх нь тодорхой. Даанч цагаан сарын өмнөх нэг үдэш агаар овоо тунгалагшаад байх шиг санагдсан. Танайх буузаа хийж байж л дээ хэ хэ гэдэг байгаа.

Энэ үгийг сонсоод аман дахь амттан ганц огилтоор буцаад гарчихав.

Өнөө жил өөрсдөө буузаа чимхэх бол мах гурилаа үүрээд хөдөө явах ажил гарах нь. Хөдөөдөө Төв аймгаас цааш л явахгүй бол утаанаас салахгүй. Нөгөө зам нь бол дэлгүүрээс бэлэн хүнс авах юм. Бэлэндээ брэнд болоод байгаа “Мах импекс”-тэй халзагнахаас өөр сонголт байхгүй. Эдний буузны мах хонины гуя гээд байгаа. Зовлого байна уу, гуя байна уу гэдгийг хазахад танигдана аа гайгүй. “Мах импекс” буузаа хаана хөлдөөгөө бол. Эрх биш дагнасан үйлдвэр юм болохоор “Таван шар” хавийн болкоон дээгүүр ярайтал тавиагүй нь мэдээж. Тэр “Нүүдэл” билүү тийм “яйрлиг”-тай бууз хийгсэд худлаа тайлбар бичээгүй байлгүй.

Одоо чинь хувиараа бууз хийвэл хотын утаа хярвасыг уушгилаад зогсохгүй иддэг болох нь байна ш дээ. Энийг ерөөсөө анзаараагүй явжээ. Мэдмээр юм билээ. Өвгөн бид хоёр одоо сар шинээр айл хэсэхдээ буузны чимхэлт үйлдвэрийнх мөн үү, гадна өнгө нь хиртэй хөнжлийн даавуу шиг болчихсон эсэхийг айхтар тандаж байж болсон идээнд гар хүрдэг болсоон.

Г.МАНДУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car