antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2017 16 comments

С.Эрдэнэ хорин жил хийж чадаагүй ажлаа одоо хийж чадах уу

нийтлэсэн Admin

148409862958758c45ebc62АН-ын даргын сонгууль юу юугүй хаяанд тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд намын даргын төлөө хамаг байдаг хүчээ шавхаж ирсэн талууд өнөөдөр гишүүдийнхээ саналаар хэн нь эрх мэдлийг тойргыг атгах вэ гэдгээ шийдүүлнэ. АН-ынхан намын даргын төлөө дээр дооргүй тэмцэлдэж дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулиа хүртэл хөсөр хаясан. Ингээд сонгуульд ч ялагдаж намынхаа дотоод “зодооноо” ч олны өмнө ил гаргаж орхив.

Ингээд тэд намаа шинэчлэх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтож АН-ыг шинэчлэхээр зориг шулуудаад буй юм. Гэвч тэдний яриад байгаа шинэчлэл нь бидний боддог шинэчлэлтэй огт адилгүй бололтой. Угтаа бол шинэчлэл гэдэг нь намыг уналтад оруулсан хууччуул нь зайгаа тавьж өгч шинэ залуус нь намынхаа жолоог атгаж шинэ байдлаар асуудалд хандах атал АН-ын шинэчлэл эсрэгээрээ.

Намаа ялагдуулсан, намаа талцуулсан эрхмүүд нь дахиад л шинэчлэл гэдэг зүйлийг яриад гараад ирлээ. Үүнийг тэд шинэчлэл гэж андуурдаг бололтой. Үүний нэг жишээ нь С.Эрдэнэ юм. Баянголоор бараг л овоглох болсон энэ эрхэм өнөөдөр бусад дөрвөн нэр дэвшигчидтэйгээ хамтаар орон нутгаар тойрч байна. Түүний явсан газруудад чих тавихад шинэчлэл хэмээн хамгийн ихээр попорч байгаа хүмүүсийн нэг болчихсон байгаа аж.

С.Эрдэнэ гэдэг хүн өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд АН-ын хамаг л өнгөтэй өөдтэй албан тушаалуудыг хашиж ирсэн нэгэн. Энэ хугацаандаа тэр намаа шинэчлэхгүй ер нь юу хийж байсан юм бол. “Эрдэнэ вангийн хошуу” гэдэг нэртэй болтолоо л Баянголд ах дүү хамаатан садан, өөрийн туслах, зөвлөхүүдээ албан тушаалд томилсон талаар хэвлэл бүр л ярьж, бичиж байсан.

Хамгийн сүүлийн ганц жишээ л бол С.Эрдэнэ гишүүнийг уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон.

Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярив. Тухайн үед зарим хэвлэлүүдээр нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх. Ямартаа ч бурхан болсон хэн нэгний ясыг өндөлүүлсэн гүжир балмад хэрэг өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг тус салбарыг хариуцаж байхад нь гарсан нь үнэн. Улмаар нотлогдчихсон атлаа хүчингүй болсон нь үнэн юм.

Дээрээс нь нэмээд хэлэхэд С.Эрдэнэ нэр дэвшигчийн өнөөдөр яриад буруутгаад байгаа бүх зүйлийн үед тэр өөрөө дотор нь байсан. Бүр гар бие оролцдог байсан. Хөгжлийн банкны завхрал, бондын мөнгө шамшигдуулсан явдал, АН доторх “дайн” гээд өнөөдөр буруутгаж яриад байгаа бүх зүйлдээ тэр хамгийн ойрхон байсан нь. Яагаад тухайн үедээ энэ бүх асуудлаа ярихгүй өнөөдөр гэнэт унтаж байгаад сэрсэн мэт зүйлсийг яриад эхлэв. Тэр ч байтугай Баянголын хамаг л өнгөтэй өөдтэй бүхний өөр дээрээ авсан ч яриа байдаг. Хандгайтын ам С.Эрдэнэ гэдэг хүний хувийн өмч шахуу болчихсон гээд АН-ын шинэчлэхээр нэр дэвшиж буй энэ хүнтэй холбоотой янз бүрийн л мэдээлэл байна. Эцэст энэ бүхнээс дүгнэж үзэхэд намын даргыг хэн авах ёстой вэ, намын даргад хэн нэр дэвших ёстой вэ.

Одоогийн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ бүхий л завхарлыг бий болгоход нь хажууд нь байсан АН-аа шинэчилж чадах уу. Магадгүй төдийгөөс өдий хүртэл хорь гаруй жил энэ намын шат шатны удирдах албан тушаалыг хашиж байхдаа бурууг зөв болгож чадаагүй хүн одоо яах бол гэдэг асуулт хэвээрээ л үлдэж байна даа.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • цочин (January 11, 2017 12:24:43 pm )

    Эрдэнд ард түмны төлөө хиисэн ажил их би битгии хүнии хисэн ажилыг харлуул алдаа байвал засаад хэлээд өг шүүхээр тогтоогдоогүй юмаар нямдорж та хоеор албан ярианд оруулаж байх юмаа

  • Зочин (January 11, 2017 12:28:36 pm )

    Эрдэнэ даргаа Монголын ард түмэн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрынхан биш шүү. Тэд нар шигээ бодвол том эндүүрэл.

  • Anonymous (January 11, 2017 1:24:40 pm )

    an hezee neg saijrah boloo gej bu8d harsaar suuna namuun dargad altanhuyag batzandan naruug tabuval sehel abna gedegt juruun gushuud bud utgej bna

  • до (January 11, 2017 1:25:55 pm )

    баянгол дүүрэгт төрийн албанд ажилд орохын тулд Эрдэнэ баавайгаас виз авдаг шүү дээ энэ юү болоод байна аа

  • Anonymous (January 11, 2017 1:43:05 pm )

    Эрдэнэ гэмэт хэрэгтэн эрүүгийн элмээнт

  • зочин (January 11, 2017 2:19:54 pm )

    АН олон нудний булайтай?! Тэдний нэг гол толоологч нь энэ Эрдэнэ гэдэг луйварчин?! Вонго, сонго тэгээд булайгаа чирцгээ?!

  • зочин (January 11, 2017 4:21:48 pm )

    Ардчилсан намын Монголоо хөгжүүлье гэж бодсон олон сайхан иргэдийн сэтгэлээр намын толгойд гарсан луйварчид сайхан тоглолоо доо. Шинэ сайхан залуучууд намыг авч бүгдийг нь байр байранд тавих хэрэгтэй.

  • Ээдээ (January 11, 2017 4:30:30 pm )

    Хуурамч баримт бүрдүүлж тэтгэвэрээ нэмэгдүүлсэн гэх Баабарын хэрэг юу болж дууссан бэ? Хэрэв худал юм бол Эрдэнэ хүнийг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн болж таарлаа. Манай хуулийнхан үнэнийг нь тогтоож чаддаггүй хөгийн амьтас юм доо.

  • Иргэн (January 11, 2017 4:51:37 pm )

    Тийн шүү энэ идэмхий махан толгойт юу хийнэ ээ.

  • Иргэн (January 11, 2017 4:52:44 pm )

    Цочин гуай Эрдэнийн хулгай хийсэн нь их байх шүү

  • zochin (January 11, 2017 9:00:43 pm )

    Тэнэг хүнийг таних хэцүү болжээ.
    Тэд ухаантай үг их цээжилдэг болж.
    Л. Түдэв

  • zochin (January 11, 2017 9:35:13 pm )

    uhaan hyazgaartai Teneglehed hyazgaar ugui eeee gej

  • Anonymous (January 12, 2017 3:18:01 am )

    Erdenee chadnaa

  • zochin (January 12, 2017 1:14:12 pm )

    Эрдэнэ та болиоч. Энэ бол Эрдэнэ.
    Тэнэг хүнийг таних хэцүү болжээ
    Тэд ухаантай үг их цээжилдэг болж.
    Л. Түдэв

  • зочин (January 12, 2017 1:34:17 pm )

    Эрдэнэ-д энэ намыг өгч бүүр тараалгах сонирхол олон хүнд бий шүү,

  • Зочин (January 12, 2017 11:06:15 pm )

    Эрдэнэ шиг юм хийж чаддаг байгаарай идэмхий новшнуудаа.

antalya rent a car