antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2017 2 comments

Ам.долларын ханш ӨСӨХ ҮҮ, БУУРАХ УУ

нийтлэсэн Admin

olloo_mn_1484094086_100-dollar

Валютын ханшийн зөрөөн дээр тоглолт хийж, ашиг олдог хүмүүс болоод нийт иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт энэ. Ам.долларын ханш өсөх үү, буурах уу. Сүүлийн үед ам.долларын ханш буурна, хадгалж хав дарж байгаа хүмүүс байвал зараарай. Төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлсэн бол одоо үнэтэй байгаа дээр нь зарж, ашиг ол гэх хүмүүс ч байна.

Одоогоор бол ам.долларын ханш дунджаар 2500 төгрөгтэй тэнцэж байгаа. Арай ч ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж, тэгтлээ ханш нь өснө гэж байхгүй хэмээн эдийн засагчид барин тавин ярьж байсан цаг саяхан.

Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэнэт савлаж, түүнээс хойш олигтой буурч өгөхгүй байсаар 2500 төгрөгт тогтоод байна. Яахав, сүүлийн үед бол тогтвортой байгаа.

Гэхдээ 2000 төгрөг дөнгөж аанд давж байхад сүр болж байсан бид даруй 500 төгрөгөөр нэмэгдээд хэсэг тогтворжиход санаа амарч байх жишээтэй. Санаа амрахгүй гээд ч яах билээ, үүнээс ч илүү өсөх ч байсан юм бил үү. Харин ойрдоо буурах шинж байгаа бил үү. Байж болно оо. ОУВС-гийн зээл удахгүй бүтэж магадгүй байгаа. Ерөнхийдөө нааштай хандлага гарч эхэлсэн. Энэ сарын 20-иор ОУВС-гийн баг марайд ирэх сураг байсан. Бодвол эцсийн байдлаар асууддаа шийдэх гэж байгаа юм байлгүй дээ.

Ерөнхийдөө зээл цагаан сарын хавьд бүтэх бололтой. 450 сая ам.долларын зээл. Хэрвээ энэ хэмжээний зээл ороод ирвэл мэдээж ам.долларын ханшинд нөлөөлнө. Тиймээс 2500 төгрөгөөс арай буурч, 2300 руу орох болов уу.

2009 оны Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 2048 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1428 төгрөг болтлоо буурч байжээ

Хэдий хэмжээний ам.доллар орж ирэхээс шалтгаалж ханш буурах асуудал яригдана. Өмнө нь 2009 оны Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 2048 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1428 төгрөг болтлоо буурч байжээ. Энэ удаад ч гэсэн тэр түүх давтагдаж магадгүй юм. Тийм болохоор 2500 төгрөг байгаа дээр нь бушуухан зарах нь зүйтэй.

Ер нь ОУВС-гийн зээл ороод ирвэл гуравдугаар сарын эхээр ам.доллар 2300 орно гэсэн хүлээлт бий болсон.Нэг ам.доллар тутмаас 200 төгрөг алдана гэвэл нэлээд алдагдал хүлээх нь тодорхой. Тиймээс ашиг олох л гэж байгаа бол одоо бушуухан зарах нь хамгийн зөв шийдэл юм. Гэхдээ зөвхөн нэг талаас нь харж үзвэл ийм байна.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЦАГААН CAP ХҮРТЭЛ ӨСНӨ

Одоо нөгөө талаас нь хараад үзье. ОУВС-гийн зээл цагаан сарын үеэр биш гуравдугаар сарын дундуур орж ирнэ гэсэн мэдээлэл ч бас гарч ирээд байна. 450 сая ам.долларын зээл шүү дээ. Энэ зээл ямар ч байсан бүтэх нь бүтнэ. Харин хугацаа нь жаахан хойшилж магадгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийгдэх үеэр орж ирнэ гэх мэдээлэл гарч байна. Хэрвээ тэгвэл энэ мөнгөөр бид өрөө төлөөд л таарах нь. Манайд валют орж ирээд, ханшинд нөлөөлөхгүй гэсэн үг. Хэрвээ тэгвэл ам.долларын ханш улам өснө.

Харин зарим эдийн засагчдын таамаглаж байгаагаар арай ч ОУВС-гийн зээлийг Хөгжлийн банкны 580 саяын бондыг дарахад зарцуулахгүй байх. Харин шинээр долоо хувийн хүүтэй таван жилийн хугацаатай бонд гаргаж, төлөх болов уу гэсэн таамаг гарсан. Ингэсэн тохиолдолд байдал арай өөрөөр эргэнэ.

Гэвч хамгийн гол нь ОУВС-гийн зээл гуравдугаар сараас нааш орж ирэхгүй бол ам.долларын ханш ойрдоо буурна гэж найдаад хэрэггүй. Ямар ч байсан цагаан cap хүртэл зүтгүүлж байгаад ам.долларын ханш дахиад жаахан нэмэгдэхээр нь зарвал дээр. Магадгүй 2600 төгрөгт ч хүрч болох юм. Түүнээс ч өндөр болохыг үгүй гэх газаргүй.

Одоохондоо ам.долларын ханш тогтвортой байгаа гэх болов ч бага багаар нэмэгдээд л байна. Саяхан 2498 төгрөг байсан бол долоо хоногийн дотор 10 орчим төгрөгөөр нэмэгдчихлээ шүү дээ. Тийм болохоор цагаан cap хүртэл ам.доллараа дарж байгаад зарсан дээр байх.

УРТ ХУГАЦААНДАА АМ.ДОЛЛАРЫН ХАНШ БУУРНА

Хөгжлийн банкны 580 саяын бондыг ОУВС-гийн зээлээр дарахгүй гэдэг хувилбар дээр тогтоё л доо. Тэгвэл манайд 450 сая ам.доллар орж ирнэ. Тэгэхээр мэдээж валютын нөөц нэмэгдэж таараа. Ерөнхийдөө гуравдугаар сарын сүүлчээр одоо байгаа валютын нөөц нэмэгдэж, 1.7-1.8 тэрбумд хүрч, төв банк интервенц хийх хангалттай чадалтай болчих байх. Ингээд л ам.долларын ханш наандаж 10 хувиар унаж, 2300 төгрөгг тэнцэж очих болов уу гэсэн таамаг байгаа юм. Цаашлаад улирлын шинжтэй бууралт ч гарна.

Мөн Тавантолгойн асуудал яаж шийдэгдэхээс олон зүйл шийдэгдэнэ. Ерөнхий сайд Тавантолгойг хөдөлгөнө, УИХ-аар хэлэлцүүлнэ гээд байгаа. Цаашлаад томоохон төслүүд хөдлөх шинж ажиглагдаж эхэлсэн. Ер нь бол МАН 65 суудалтай, олонхийн саналаар ямар ч төслийг хөдөлгөх чадал тэдэнд байна. Дээрээс нь энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн өмнө эдийн засгаа өөд нь татаж, валютын , ханшаа бууруулах арга хэмжээ авах байх. Дээрээс нь зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна.

Гэх мэт энэ засагт боломж олгохоор, гэрэл гэгээтэй зүйлүүд гарч ирж байгаа юм. Хэрвээ эрх баригчид жаахан хурдтай ажиллаад, Тавантолгойг хөдөлгөж, асуудлыг шийдчихвэл валютын ханш буурч таарна. Тэгээд ч ганцхан ОУВС-гийн 450 сая ам.доллараас гадна валютын зээл орж ирэх ч асуудал яригдаж буй. Тиймээс урт хугацаандаа ам.долларын ханш буурах нь тодорхой. Ер нь бол ам.доллар хав дарж, улам үнэд орохоор нь зарах гэж байгаа хүмүүс цагаан сараас хойш гялайна гэж ч байхгүй болов уу даа. Нэг ам.доллараас 50, 100 төгрөг ч хамаагүй харна гэвэл тэгсгээд зарсан нь л дээр байх.

Монголын мэдээ
Н.Пунцагболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (January 11, 2017 10:07:54 am )

    duuraad 1450 bolnoo udahguiee

  • Anonymous (January 11, 2017 4:18:34 pm )

    Мөнхбат даргаа нөгөө 1700 ам доллар болгосон арчаагүй төр засаг гээд байсан одоо өөрсдөө 2500 ам доллар болгочихлоо ам доллрын ханшийг навс унагаад өгнө гээд байсан харин эсрэгээрээ төгрөгийг навс унагах тухай яриа байсан юм уу ажлаа хийгээчээ амлалтаа биелүүл чадахгүй бол зайлаад өгцгөө

antalya rent a car