antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2017 14 comments

Авлигачдаа хилийн чинадаас хэзээ авч ирэх вэ?

нийтлэсэн Admin

hujaa_1545151-Эрх мэдэлтэй авлигачдын эх орондоо учруулж байгаа хор уршиг тэрбум тэрбумаар тоологдоно-

Төрөөс төрсөн тэрбумтнууд буюу Монголын төрөөр даажигнагчид хилийн чиндад гарч Монгол төрийн хуулийг гууль болгож ард түмнээрээ даажигнасаар нэлээд хугацааг үдлээ. Тодруулбал, тэд улсаас зарласан тендер, төсөл, хөтөлбөрийн мөнгийг нэг зуун сая ч биш хэдэн арван тэрбумаар нь идэж уугаад “сүүлээ хавчсан чоно” шиг айж, зовохгүйгээр хилийн дээс алхан, очсон газраа тансаг амьдралыг бүрдүүлж амар тайван амьдардаг. Мэдээж тэднийг ийм бололцоогоор хангасан хүмүүс нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд. Тиймээс тэднийг дэлхий даяар эрэн сурвалжлахыг зогсоож тэдэн рүүгээ байнга Монголд болж буй үйл явдлыг мэдээлж “жаахан л тэс. Удахгүй чамд зориулагдсан хууль батлагдах болно” хэмээн хэлдэг нь нууц биш.

Хятадууд “Бар ба Үнэгний ан” тусгай ажиллагааг зохион байгуулж 1053 хүнийг гадаадаас эх орондоо авч иржээ

Угтаа бол эрх мэдэлтнүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашиг бус өөрсдийнх нь амьдралд хэдэн арван тэрбум төгрөг орж ирж л байвал энэ улсыг хөсөр хаяхад бэлэн болжээ гэсэн дүр зураг харагдаж буй юм. Хэрвээ тэд улсаа ард түмнээ бодсон бол хажууханд нь байгаа хөрш БНХАУ-аас санаа авах ёстой. Тус улс авлигатай тэмцэх тэмцлээ “баруудыг ч, ялааг ч устгана” гэсэн уриатай эхэлж 2013-2016 оны 1053 хүнийг хилийн чинадаас баривчилсан байна. Өөрөөр хэлбэл тэд бүх шатандаа авилга, хээл хахуулийг устгахын тулд гадны улс орны хууль хяналтын байгууллагатай нягт холбоотой ажиллах болсноор ийнхүү үр дүнд хүрчээ.
Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд ажлаа авснаас хойш тавьсан хамгийн том зорилгуудын нэг нь авлигын эсрэг хүчтэй тэмцэх явдал байсан гэдэг. Тэрбээр “Бар ба Үнэгний ан” тусгай ажиллагааг зохион байгуулсан нь авлигатай тэмцэх талаар дэлхий нийтэд үлгэр жишээ болж, орос ах нар ч үүнээс суралцаж төрийн мөнгөнөөс хулгайлсан нөхдөө барьж, авчирсаар байна. Гэтэл хоёр хөрш ийм том ажиллагааг манай томчуудын нүдэн дээр явуулсаар байхад бид хараагүй юм шиг царайлж суугаа нь үнэхээр өрөвдөлтэй.
Тиймээс л бид өнгөрсөн хугацаанд эрх баригчдаасаа хоёр хөрш авлига, хээл хахуулийн эсрэг хайр найргүй тэмцэж, барууд ба акулуудаа баривчилж, зохих ял шийтгэлийг ногдуулж байна. Харин манай Монголд энэ ажиллагаа хэзээ эхлэх вэ гэсэн асуултыг өнгөрсөн хугацаанд олонтаа тавьсан. Тухайлбал, оросын Думын гишүүн Д.Савельев “авлигын хэргийг улс орноос урвасантай адилтган авч үзэх хэрэгтэй. Эрх мэдэлтэй авлигачдын эх орондоо учруулж байгаа хор уршиг тэрбум тэрбумаар тоологдоно. Энэ бол бусдыг шулж мөлжин баяжиж байгаа хэрэг төдий биш, үндэсний ашиг сонирхлоосоо урваж буй хэрэг. Энэ бол эх орноосоо урвасан хэрэг, үүний төлөө зохих шийтгэлийг нь тэдэнд ногдуулах ёстой” гэж хэлсэн нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна.

Манай улс авлигачиддаа
зориулж хууль баталдаг

Уг нь манай хууль хяналтын байгууллагынхан төрийн мөнгөнөөс баруун, солгойгүй идэж уусан нөхдийг илрүүлж шат, шатны газруудад нь шилжүүлдэг ч дээрээс “том ах нар” ганц утас цохиод л тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүх олон бий. Тухайлбал, 2014 онд татварын Ч.Гансүх гэгч этгээд нууц амрагаа долоон тэрбумаар эрхлүүлээд зогсохгүй, хань хамсаатнуудтайгаа нийлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял авч байсан. Ингэхдээ шүүхээс Ч.Гансүхийн хууль бусаар олсон 1.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан ч эргэж төлсөн эсэх нь эргэлзээтэй. Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Эдийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, тус яамны ТНБ-ын даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг АТГ-т шалгаж буй. Тэднийг “Чингис”, “Самурай” бондын мөнгөтэй холбоотой асуудлуудаар шалгаж, одоогоор улсад хэдий хэрийн хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь тогтоогүй байгаа. Энэ мэтээр тоочоод байвал маш урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Тухайлбал, 2016 оны байдлаар гэхэд авлигачдаас болж улсад 46 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг албан ёсны тоо байдаг юм билээ. Уг нь аливаа гэмт хэрэгт заавал хохирлын хэмжээ гэж байдаг. Гэтэл хэн нь хэчнээн төгрөгийн хохирол барагдуулсан талаарх мэдээлэл бүрхэг байдаг учраас хохирлыг төлүүлж чадаж байгаа эсэх нь ихэд эргэлзээтэй юм. Тиймээс л авлигатай тэмцэх улс орнуудын сайн туршлагуудыг монголын төр авч хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм. Тиймдээ ч элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн тулд бондын мөнгөнөөс завшсан, төмөр замын төслөөс мөнгө “хумсалсан” гэх эрхмүүдийг яаралтай баривчилж улсыг хохиролгүй болго гэх үгс олон нийтийн цахим сүлжээгээр хүчтэй тарж эхлээд байгаа.
Ямартай ч одоогоор бидний мэдэж буй “Шинэ төмөр зам төсөл”-ийн эзэн холбогдогчтд нь өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй ч зарим нэр бүхий хүмүүс нь аль хэдийнэ гадаад улс руу дүрвээд зогсохгүй гадны иргэншилтэй болчихсон байх жишээтэй. Тус төсөл дээр ажиллаж байсан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, МТЗ-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ мэтийн нөхдөөс болж хэрэг шийдэгдэлгүй өнөөг хүрч тэдний хэргийг тусгаарлах болсон юм.
Ямартай ч улсад онц их хэмжээний хохирол учруулсан албан тушаалнууд Монгол Улсаас дүрвэн гарсан өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамсаатнуудыг эрэн сурвалжилж, баривчлахын тулд бид гадны хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллахад болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Юутай ч төрийн эрхийг бариад долоон сар болж буй МАН-ынхан энэхүү ажиллагааг эрчимжүүлж чадвал олон хүнд гоё харагдах байх даа. Эцэст хэлэхэд хоёр хөрш маань авлигатай хайр найргүй тэмцэж чадаж байна. Энэ бүхнээс суралцах цаг нь болжээ Монголын хууль сахиулагчдаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • бат (January 11, 2017 9:25:51 am )

    Ардын ИХ Хурал тай болсон цагт авилгачидын Зоригийн аллагын захиалагчид 7сарын нэгэн зэрэг хэргүүд илрэнэ

  • Anonymous (January 11, 2017 9:54:20 am )

    avilagchidaa shalgah ni bitgii hel elchin saidaar tomilood yavuuldag ni yamar uchirtai yum be

  • ЁСТОЙ ЗӨВ (January 11, 2017 10:29:03 am )

    ТӨМӨР ЗАМ САЙНШАНДЫН ТӨСӨЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДЫН МӨНГӨНИЙ ЛУЙВАР НЬ ЭНЭ БҮГД МОНГОЛД УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ НАР БИЙ БОЛЖ ХУЛГАЙГАА ЧӨЛӨӨТЭЙ ХИЙЖ ХУУЛЬД ЗАХИРАГДАХГҮЙ ДАРХЛАГДАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧ НАР ЧӨЛӨӨТЭЙ МАШ АМЬДАРЧ БОЛДОГ ЮМ ГЭСЭН НИЙГМИЙН СЭТГЭЛГЭЭГ БИЙ БОЛГОЖ ХУЛГАЙ ХИЙХ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛД ХӨТӨЛЖ БАЙГАА БИШ ҮҮ БАТТУЛГА АЛТАНХУЯГ ЭРДЭНЭ НАРЫН БИЛЭЭХЭН ЖИШЭЭ БАЙНА ДАА

  • бөах (January 11, 2017 10:54:33 am )

    Хамгийн эхэнд офшор Баярцогт хуужааг авчирч офшорт байрлуулсан хөрөнгийг нь хураагаач ээ

  • хүн хүн (January 11, 2017 11:21:09 am )

    МАН-АН хэмээх худгайч нарын бүлэглэлийг сонгуулиар дахин бүү сонго Тэр цагт хулгайч нарыг гадаадаас чирээд хүлээд авч ирнэ

  • цочин (January 11, 2017 1:45:03 pm )

    хулгайч нараа нэр овгоорно гаргаж шүүвэл энэ хэрэг цэцгцэрнэ тэхгүй бол бүгдын хамруулаад байх юм ямар нэртэй хэн гэдэг хүн хэдэн төгрөг ханаас авсан юм бучааж төлөх юмуу яах гэж авсан юм тоторхой гарга худлаа битгии бужигнуулаад байгаа юм аваагүй хүмүүс энэ хэлмэгдээд байна

  • Иргэн (January 11, 2017 4:09:45 pm )

    Хулгайч нарын ар гэр үр хүүхдүүд нь хүний нийгмээс ичдэг байх даа.Эсвэл бүр баярхаад явдаг юм болов уу.Ер ойлгохгүй юм.

  • irgen (January 11, 2017 5:02:18 pm )

    MAN, AN namgui bolj baij Mongol uls huulia chandlan sahij , uls ch hogjih bolno,,,,MAN -iig ard tymen gordood songoson bolovch bas yuch hiihgui ni oilgomjtoi ,,,,,,,,,,,,,,,,,,,

  • zochin (January 11, 2017 7:52:07 pm )

    YU CH GESEN INTERPOLOOR ZARLACHIHSAN N DEER BIZDEE.LUIVARCHDIIG HULEEGEED HEZEE CH IREHGUI.OILGOMJTOI. TER ANGLID SUUGAA BAYRIIG CH INTERPOLOOR ERUULBEL TAARNA.ILCHLEGDEH N TODORHOISHDEE AVILGAL N.

  • emegtei (January 12, 2017 9:55:04 am )

    Ерөнхийлөгчийн сонгууль болтол тэвчсэн дээр байхоо.Си Зин Пин шиг хүнийг л ерөнхийлөгч болгохыг бод ард түмэн минь.Монгол улсаа аврах хэрэгтэй шүү.

  • kkkk (January 12, 2017 11:24:40 am )

    Манайх авилгачидаа шагнадаг, С,Баяр шагнуулсан, төрийн индэр дээр бохь зажлаад ард түмэнийг доромжлоод сууж байсан

    • кк (January 12, 2017 11:51:12 am )

      turiin inder bish ee naiz aa,chuulganii tanhim

  • yaamar (January 22, 2017 10:36:30 pm )

    Gadaadad ondor unetei harshiig ah duu,salsan avgai huuhdiinhee ner deer avsan gegdeh S.Bayar, N.Enhbayar, sugardaggui Sugar geed humuusiin gadaadah horongiig ni mongoldoo avah.Mon Ofshop bused mongo bairshuulsan erhemuudiin horongiin eh orondoo avchirch bairshuulval mongol orgui bolno doo. Oo bas oligarhuudiin banknaas zeelsen mongo orno shuu hugatsaandaa toloogui erhemuuded hariutslaga onoo

  • yaamar (January 22, 2017 10:38:40 pm )

    S.Bayar ih dotuur tamirtai hun bolohoor ovchinoor halhavchilj hariutslagaas multranguutaa emchilgee nereer gadaadad bairshuulsan mongoniihoo hoinoos jiriideg baigaa. Bas l sergelen er yum daa

antalya rent a car