antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2017 2 comments

Сурагчдын амралтыг сунгах эсэхийг зөвшилцөж байж шийдвэрлэхээр болжээ

нийтлэсэн Admin

1484016108587449ec9d3ce

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өнөөдөр хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдаад энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулсан байна.

Мөн БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх тул амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо.

Нийслэлээс харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа бид өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэн ажиллаж байна хэмээн дурьджээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

193f77_eruul_mend_x974


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • naruto (January 10, 2017 11:29:22 am )

    хүүхдүүдээ бодооч. тэдний эрүүл мэнд та нарт хамаагүй юу

  • иргэнЗОЧИН (January 10, 2017 6:30:09 pm )

    ЭНЭ УНДУЙ, СУНДУЙ БАТБОЛД ГЭЖ ДҮНХҮҮ ТОЛГОЙТ ЭНИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТА ЗАЙГАА ТАВИАРАЙ??? ЗААВАЛ ЗӨВШИЛЦӨЖ ШИЙДНЭ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ТЭНЭГ ВЭ??? ГАДУУР ГАРЧ ЭМНЭЛГҮҮДЭЭР ОРЖ ҮЗЭЭЧ НОВШОО,БҮХ ХҮҮХДҮҮДИЙГ ХАНИАД ТУСГАЖ, ЭМНИЙ ХОРДЛОГОНД ОРСОНЫ ДАРАА НЬ АМРАЛТЫГ СУНГАХ УУУ?? ЛУЙВАРЧИН БАТБОЛДОО??? ЭНЭ ТЭНЭГИЙГ ЯАХ ГЭЖ СОНГОВОО??? АРД ТҮМЭЭН??? ОДОО ОГЦРУУЛЪЯААА

antalya rent a car