antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2017 2 comments

Трамп тагнуулынхантай дайтсан нь

нийтлэсэн Admin

tramp_441515Өнгөрсөн баасан гарагт Вашингтоноос тусгай албаны удирдлагууд Нью-Йоркт байгаа Дональд Трамп дээр зориуд очиж, Ардчилсан намын Үндэсний хорооны компьютерүүд хэрхэн хакердуулсан тухай мөрдлөг шалгалтын үр дүнг шинэ Ерөнхийлөгчид тайлагнажээ.
Week сайтад “Дональд Трампын Америкийн тагнуулуудтай хийж буй үхлийн дайн” нэртэй нийтлэлч Пол Уолдманы нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Дональд Трамп бүгдээс илүү ихийг мэдэж байгаагаа баяртайгаар илтгэж байна. Татвар, Исламын улс, хакердуулалт, тэр бүү хэл Ариун бичвэр гээд юуг ч бай тэр “шинжээчид” нэртэй ашиггүй боловсрол, туршлагатай нөхдөөс илүү ихийг мэднэ” гэж бичжээ.
Гэвч түүнд тэр тэнэг, харанхуй гэж ярихад хэн ч дургүй. Ялангуяа түүний хийж буй ажил ажлын гүнд ортол нэвтрэх үед дургүй хэмээн нийтлэлч бичжээ. Харин Трамп албан тушаалдаа очихоос өмнө АНУ-ын тагнуулын байгууллагуудтай ил дайн зарлаж байна. Тэрбээр Ерөнхийлөгчид гадаад бодлогод нь чухал шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл өгөхийг шаардаж байгаа аж.

Твиттер гол зэвсэг нь

Нийтлэлчийн үзэж байгаагаар Трамп Ардчилсан нам, Хиллари Клинтоны сонгуулийн штабын тэргүүн Жон Подеста нарын цахим шууданг Орос хакердсан, хакерын гол зорилго нь Трампыг сонгуульд ялалт байгуулахад туслах байсан гэсэн дүгнэлт гаргаснаас болж тагнуулын байгууллагынхандаа хилэгнэтлээ уурсчээ.
Уолдманы хэлж буйгаар тэрбээр тусгай албадыг ийм дүгнэлт гаргасанд сэтгэл дундуур байгаа нь цаанаа учиртай гэнэ. Учир нь тэрбээр Клинтоноос бага санал авсандаа сэтгэл нь маш ихээр зовниж байсан аж. Тиймээс ч Трамп тагнуулчдын өөдөөс Твиттер хэмээх гол зэвсгээ хэрэглэхээр шийджээ.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Трамп “Оросуудын хакердсан гэх тагнуулынхны баримтыг баасан гараг хүртэл хойшлуулсан нь нотолгоо цуглуулах шаардлагатай байсантай холбоотой. Үнэхээр аймшигтай” гэж бичжээ.
Магадгүй тэрбээр Ерөнхийлөгч болмогцоо өдөр бүр тагнуулынхны илтгэх нууц баримтуудыг сонсох нь тодорхой. Гэхдээ тэр энэхүү эрхээ хэтрүүлэн ашиглахгүй, нэг хэлснээ давтдаг хэмээн гомдоллон хаа нэг сонсох биз ээ.
Хамгийн таагүй нь тэрбээр анхныхаа уулзалтын дараа хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ тагнуулчид яриандаа Обаматай хамтарч шийдвэр гарга гэсэн утгатай үгс цухуйлгаж байсан гэжээ. Гэтэл тагнуулчид нь улс төрийн асуудлаар ийм юм яриагүй хэмээн гомдолложээ. Бас нэг таагүй асуудал үүсгэсэн зүйл нь Трамп энэхүү уулзалтын агуулгын талаар олонд нийтлэхгүй байх дүрмийг зөрчжээ.
Өнгөрсөн баасан гарагт 2016 оны Америкийн сонгуулийн кампанит ажилд Путины зарлигаар оросууд хутгалдан орохыг оролдсон гэдгийг баталсан АНУ-ын тусгай албадын мэдээлэл гарсан юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • бат (January 10, 2017 10:29:55 am )

    Оросууд бусад улсын сонгуульд оролцохдоо гарамгай шүү Манай 2008оны сонгуульд тэд оролцон МАНыг ялуулсан юм Сая манай 2016 сонгуульд Хятадууд оролцон МАНыг ялуулсан юм Үүнийг Дорноговь аймгийн Хангийн боомтоор Хятадууд 15 оны өвөл мах авахаа зогсоогоод Хятадын боомтын дарга Сэргэлэн Мөрөн нар танай Ганхуяг дарга мах гаргахыг хориглосон гэж хэлж байсан үүнийг Дорноговийн МАНы гишүүд хоолойгоо сөөтөл хашгарч байсан явдал нотлоно

  • Zochin (January 10, 2017 4:17:50 pm )

    Шал тэнэг юм бичих юм. Манай сонгуульд Орос, Хятад 2 ямар хамаа байнаа.

antalya rent a car