Монгол Улсын хүн амын тоо нэг жилийн хугацаанд 65 мянгаар нэмэгдэж, 3.1 саяд хүрээд байгааг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар хүн амын тоо 3.059.498 иргэн байсан юм байна.. Харин арвантаван оны төгсгөлд 3.123.936 болсон аж. Үүнээс 77762 хүүхэд шинээр төржээ. Иргэдийн тоо нэмэгдсэнээс гадна 18805 хүн нас баржээ. 2278 иргэн Монгол улсын харьяатаас гарч бүртгэлээс хасагдсан байна.
Өнгөрсөн онд гэрлэлтээ батлуулсан 17118 тохиолдол байгаагаас 87 хувь нь анхны гэрлэлт байсан бол 13 хувь нь дахин гэрлэсэн, мөн гэрлэлтээ сэргээсэн гэх мэдээллийг өглөө. Мөн мэдээллээс үзэхэд гэр бүл салалт өндөр үзүүлэлттэй байна. 4159 хүн гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт гэж байна. 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (January 09, 2017 2:51:01 pm )
Монголын хүн ам 3 сая биш, 5 сая юмуу 6 сая хүн амтай байх.
-
ЦАГААН САР (January 09, 2017 4:20:13 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Anonymous (January 09, 2017 6:11:43 pm )
монголын үрс маш олон болтугай… монголын хүн ам өсөх нь монголын хөгжилд шууд хамааралтай
-
Дорж (January 09, 2017 8:01:52 pm )
3 сая биш. Хүн амаа гүйцэтд тоолохгүй байна шүү дээ. 5,6 сая хүрсэн байх.
-
irgen (January 09, 2017 8:17:16 pm )
Goe medee, ard tymen bolj baina,,,,ene toriinhon odoo boltol ulsaa hogjyylj chadahgui baina
-
буөужужу (January 09, 2017 11:01:39 pm )
10 жилийн дараа 4 сая хүнтэй улс болох нь ээ. 4 сая хүрчихвэл цаашдаа удахгүй 6 сая болно.
-
it24.mn (January 10, 2017 12:12:41 am )
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
-
zochin (January 10, 2017 5:31:13 am )
Сайхан сайхан. Улам олон болж олуулаа уужим сайхан газар нутаг дээрээ бужигналдан хөгжилдөнхөн хөгжицгөөе , Хурай хурай , Монголын үрс маш олон болтугай ,,,
8 Comments