Ноён уулыг ухах нь Монголчуудын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг олон жилийн туршид ярьж байгаа хүн бол Ш.Пүрэвсүрэн. Эдийн засгийн үр ашиг бидэнд хэрэгтэй ч, улс үндэстний аюулгүй байдалд бидэнд үнэтэй. Тиймээс ч чухал асуудлаар дуугарч байгаа хүмүүсийн байр сууринд анхаарал хандуулж, уг учиг нь үнэнд ойрхон зүйлийн талаар хэлж ярьж байна уу гэдэгт эрэл суралтай хандах учиртай юм. Тэгэхгүйгээр хэлж л байдаг, ярьж л байдаг гэсэн хандлагаар хандаж, үл тоогоод байвал, дараа нь үүсэх хор хохирол их гарахыг үгүйсгэх аргагүй юм.
Түүнчлэн “Ногоон загалмай ” нийгэмлэгийн тэргүүн Ш.Пүрэвсүрэн чухам ямар үндэслэлээр ийн тэмцэж байгаа талаараа хэлж ярьсанд анхаарал хандуулъя. Тэрбээр “-Гацууртын ордыг одоогоор 50 тонн бараг цэвэр шижирмэг алтны нөөцтэй гэдэг боловч, цаашдаа 100 тонн алт авах боломжтой гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уулан дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 50,000мг/кг хүрч байна.Өөрөөр хэлбэл манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8,000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд. Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжид хүнцлийн хэмжээ 1З6 мг/кг байна гэжээ. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж ихээхэн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.
“Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд 2,820 мг/л буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2,2 мг-/л хүрэх үеэс хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг байна. Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг тунгаар хордуулахад л шууд үхэлд хүргэж байжээ.
Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийнхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зун “Сентерра Гоулд” компанийн гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсныг ТВ-9 телевизээр хэдэн жилийн өмнө харуулсан юм шүү дээ. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Энэ бол бид мэтийн мунхгуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг “мина” биш гэж үү. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ… Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө хоёр мг/л байхад л хортой гэж тогтоосон байдгийг дахин сануулъя. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын нуурын лаг шаварт агуулагдах хэмжээ нь 4,419 мг/кг-д хүрч байгаа нь маш өндөр агууламжтайд тооцогдоно. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн ямар ч эрхтэн дархтанд арай л баймааргүй санагдах юм. Ойрын ганц нэг жишээ дурдахад, хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12,000 гаруй хүүхэд гэнэт хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв.
Мөн хүнцлийн хордлого 1998 онд Энэтхэгийн Бенгал мужид гарч ундны усанд хүнцэл хэт ихэссэнээс 200,000 хүн хордож, үүний дараа Бангладеш улсад үүнээс том хэмжээний хордлого гарч байлаа. Амьтан ургамлыг үндсээр нь хордуулах хүнцэл гэдэг аймшигт хор “Бороо гоулд”-ын ордын хаягдлын санд асар ихээр агуулагдаж байгааг нэн даруй анхаарч, арга хэмжээ авах ёстой байтал нэмэр дээр нэрмээс гэгчээр Гацууртын хүнцэл ихтэй орд руу ханцуй шамлан дайрч, ард түмнээ аажмаар хөнөөх ажиллагаа эхлүүлэх гэж байгааг юу гэж ойлгох вэ” хэмээн хэлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (January 09, 2017 12:56:37 pm )
тийм хортой бодис илэрдэг бол ард иргэдэд маш идэвхтэй сурталчлаад зогсоолгох талаар тэмцэх хэрэгтэй
-
Odoo ingej hudlaa yrihaan bolimor yumaa (January 09, 2017 2:36:03 pm )
Khuntsel odooch baijjl baiga baigald baidgal bodis shu de , uls oron hetsuu aimdral hund baihad iim yavuurgui zuil yrij ngniigen ajil turlgui bolgoj yahnav de, chadaj baigan yuman hiiged yavgl de
-
naruto (January 09, 2017 4:22:46 pm )
эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож энэ бусармаг үйлдлээ даруй зогсоо. ард түмэн нэг л өдөр тэсэрнэ шүү
-
zochin (January 09, 2017 4:23:49 pm )
хҮНЦЭЛ ГЭДЭГ ЧИНЬ АЙМШИГТ ХОР. ЗҮГЭЭР Л ЧИМЭЭГҮЙ ҮХНЭ ГЭСЭН ҮГ. НААД ХӨДӨН ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА ШУНАЛТУУД ОРДЫГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ӨӨРСДИЙГ НЬ БУУДАХ ХЭРЭГТЭЙ.
-
homecdvgb (January 09, 2017 11:22:30 pm )
50-хан тонн алт gene shvv ter ih baylagiig baigali delhii hvrtel hariugaa barij bga ni ter iimd vvnii esreg hatuu changa temtsej zogsooh heregtei.
-
home1 (January 09, 2017 11:22:49 pm )
50-хан тонн алт gene shvv ter ih baylagiig baigali delhii hvrtel hariugaa barij bga ni ter iimd vvnii esreg hatuu changa temtsej zogsooh heregtei.
-
ZORIG AGSANII SUNS (January 09, 2017 11:36:55 pm )
iimerxuu medleg shaardsan niitleliig ix xuraliin 76 gishuunii meil xayg ruu ni yabuulj baigaachee, ter nuxuduuded medleg xeregtei shdee. ter bolgon bugdeeree shosheloos olj unshij chadaxgui gedeg ni oilgomjtoi
-
Anonymous (January 10, 2017 9:04:19 am )
Баялгаа ашиглах уу, улсаа дампууруулах уу эрхэм гадны гар хөлүүдээ. Улсгүй бол Монгол хүн хэн бэ. Харийн нэг орны л баялаг болчих вий дээ. Хаа хол Америкаас, баруунаас, Хятадаас Монголын баялгийг ашиглуулахгүйгээр дампууруулах бодлого явагдаад бна шүү. Тэд энэ санаагаа том жижиг гар хөлүүдээ ашиглан гүйцэлдүүлж бна. Тэр нь албан тушаалтан , цагаач хоёр юм. Гар хөлүүд нь : Ноён уулаа ухуулахгүй, Цөмийн цах станц бариулахгүй, хоёр толгойг ашиглуулахгүй гэж худлаа эх оронч дүр эсгэдэг, гацаадаг.
-
Зочин (January 10, 2017 9:05:23 am )
Баялгаа ашиглах уу, улсаа дампууруулах уу эрхэм гадны гар хөлүүдээ. Улсгүй бол Монгол хүн хэн бэ. Харийн нэг орны л баялаг болчих вий дээ. Хаа хол Америкаас, баруунаас, Хятадаас Монголын баялгийг ашиглуулахгүйгээр дампууруулах бодлого явагдаад бна шүү. Тэд энэ санаагаа том жижиг гар хөлүүдээ ашиглан гүйцэлдүүлж бна. Тэр нь албан тушаалтан , цагаач хоёр юм. Гар хөлүүд нь : Ноён уулаа ухуулахгүй, Цөмийн цах станц бариулахгүй, хоёр толгойг ашиглуулахгүй гэж худлаа эх оронч дүр эсгэдэг, гацаадаг.
9 Comments