antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2017 23 comments

Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын шатааж хөнөөсөн гэх гэр бүлийн 4 хүнийг цахилгааны буруу ашиглалтаас үүдэн амиа алдсан гэсэн дүгнэлт гарч байжээ

нийтлэсэн Admin

5uhvks646v3gu5bs7f865iisa

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд гэж шүүхээс тогтоогоод байгаа нэр бүхий гурван хүн нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн гэх мэдээллийг Ерөнхий прокурор өгсөн. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн  хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Энэ хэргийг илрүүлэхээр Тагнуул, Мөрдөн байцаах газар, Прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа.

Үндсэндээ анх хэрэг үйлдэгдсэнээс хойш 18 жил  энэ хэргийг “Улс төрийн  зорилгоор үйлдэгдсэн” гэдэг ойлголтыг  манай улс төрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр  өнөөдрийг хүрлээ. Хэргийг шалгаж тогтоогоод шийдчихээр “Энэ тийм байх ёсгүй” гээд л  яриад байна. Хүмүүсийн толгойд 18 жил  тогтсон ойлголтыг өөрчлөх хэцүү. Эрүүгийн хуулийн 91дүгээр зүйл ангийн “хүнийг санаатай алах” гэсэн зүйл ангиар ял оногдуулсан. Эдгээр хүмүүст ял оногдуулсан Шүүхийн шийдвэрт  “2002 оны Эрүүгийн хуулийн арванхоёрдугаар зүйлийн 12.1-г журамлан” гэсэн байгаа. Энэ нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалт. Хэрэг үйлдэгдэх үед 1986 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тэгэхээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг  хэрэглэсэн гэсэн үг. Шүүгдэгч  Ц.Амгаланбаатарт  Эрүүгийн хуулийн 91.2.1 буюу шунахай сэдэлтээр, 91.2.4 буюу  захиалгаар, 91.2.11 буюу урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 91.2.12 буюу онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг алсан гэж ял шийтгэл оноосон. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт  дээрх зүйл ангиуд дээр нэмээд  1986 оны Эрүүгийн хуулийн 241 буюу  насанд хүрээгүй хүнийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах гэх зүйл ангиар ял оногдуулсан. Тодруулбал, Ц.Амгаланбаатар нь тухайн үед насанд хүрээгүй байсан учраас энэ зүйл ангиар ял нэмсэн. Мөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт шүүхээс С.Зоригийг алсан хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийнх нь хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, олон хүнийг, давтан үйлдлээр санаатай шатааж алсан үйлдэлд ял оногдуулсан.” хэмээн ярьжээ.

Тэгвэл medee.mn сайтад анхаарал татсан мэдээлэл гарчээ. Тодруулбал, Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан харамсалтай хэрэг нь, цахилгааны буруу ашиглалтаас болсон гэх галын нотломж гарч байсан тухай мэдээлэл юм. 2007 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр энэхүү галын хэргийн талаар Орхон аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, шадар ахмад Б.Хашчулуун нотломж гаргасан байдаг аж. Нотломжийг гэрч Д.П, Б.Ө болон цагдаагийн мөрдөн байцаагч, дэслэгч Ч.Анхбаяр, хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч Ч.Энхболд нарыг байлцуулан гаргасан байна.Тус нотломжид Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Рашаант багийн … дугаар гудамжны …  тоотод оршин суух иргэн О нь хоёр хүүхдийн хамт 2006 оны 12 дугаар сарын 22:00 цагийн орчимд дэлгүүрээс хиам талх авч ирэн, цахилгаан тогоо ажиллуулан халааж идээд амрахаар унтсан байна. Иргэн О-ийн амьдардаг 71 настай төрсөн эх С нь өмнөх өдөр нь охиныдоо очихоор явсан байжээ. Галын улмаас иргэн О, М болон хоёр хүүхэд нь нас барсаныг илрүүлж, галын голомтоос гаргах ажиллагааг Орхон аймгийн гал унтраах 81-р ангийн гуравдугаар салааны алба хаагчид зохион байгуулсан байна.Хэргийн газрын үзлэг гэрчүүдийн тодорхойлолтоос үзэхэд Рашаант багийн … дугаар гудамжны … тоотод гарсан гал түймэр нь цахилгаан ашиглалтын буруугаас гарсан гэх үндэслэлтэй байна гэжээ. Улмаар Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2.1.1-д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах, галд нэрвэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд эд материалын тусламж үзүүлэх санал гаргасан байна” гэхчлэн өгүүлжээ.

Орон нутгийн гэрчүүдийн хэлж буйгаар, хэрэг гардаг өдөр иргэн О-ийн эхнэр М-ийн төрсөн өдөр болсон аж. Оройн 22:00 цагийн орчимд иргэн О нь хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж ирэн, хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай унтсан нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын нотломжид бичсэн байдаг аж. Тухайн үед шатаж нас барсан иргэн О-ийн ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-ийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Тэгэхээр цахилгааны буруу ашиглалтаас үүдсэн гэгдэж байсан энэ хэрэг ямар учраас С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Эрдэнэт хотоос баривчилжээ.  Үүнээс хоёр сарын дараа дээрх  галын хэргийг дахин сөхөж, шатаж нас барсан иргэн О-ийн эгч Хишгээг хуулийн байгууллагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй хамаатуулан хохирогчоор дуудсан талаар өгүүлсэн байгаа юм. Мөн  2016 оны 12-р сарын 27-нд болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх шүүх хуралд хохирогчоор оролцуулсан гэх  мэдээлэл бас бий.

Шатаж амиа алдсан О гэж хүн нь нэр бүхий улстөрчийн бие хамгаалагч байсан гэх мэдээлэл байгаа юм. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар өмнө нь  үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэр бүлийн дөрвөн хүнийг галдан шатаасан гэх тайлбарыг хуулийнхан өгч байна. Гэтэл хэрэг гарсан даруйд мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргахдаа цахилгааны буруу ашиглалтаас болсон гэж дүгнэж байсан байх юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • ganaa (January 09, 2017 9:54:46 am )

    энэ мэтээр хэргийг нуун дарагдуулж байсаны ард захиалагчын талын нөлөө байсан эсэхийг тогтоосон байлгүй дээ

    • зочин (January 09, 2017 7:39:49 pm )

      эбээ бид ямар улсад бнаа

  • би (January 09, 2017 10:28:31 am )

    холион бантан

  • sana (January 09, 2017 10:33:28 am )

    ажлаа мэдэхгүй юмнуудыг шоронгоос удирдчих юмаа

  • зочиняг (January 09, 2017 11:08:30 am )

    ёстой яг үнэн одоогын шүүгч мөрдөнгүүд шоронгын хулгйч нарын гарт бүрэн оржээ гэж болно? цалинг бууруул??????????? элбнгээ?

  • зочин (January 09, 2017 12:05:58 pm )

    Энэ улсад унэн юм гэж байна уу?!

  • зөгий. (January 09, 2017 12:06:14 pm )

    Энэ жүжгийг естой хүн итгэмээргүй тэнэг юм болгож байна аа. Монголын ард түмэнг тэнэг гэж бодож байвал эндүүрэл. Хуулийнхан та бүгдийн жүжгийг ард түмэн харж , гаслаж ,шогширч сууна. Бид хэнд итгэх юм бэ?

  • иргэн (January 09, 2017 1:17:35 pm )

    захиалагчийг нь хурдан илрүүл, тэгээд ард иргэдэд жинхэнэ бодитоор тайлбарлах хэрэгтэй

  • зочин (January 09, 2017 2:18:10 pm )

    Алуурчдын ял хенгегсен бна. алсан хуний тоогоор 25 жил, эсвэл цаазал.

  • бат (January 09, 2017 5:07:45 pm )

    Монголчуудаа захиалагчыг илрүүлэхгүй бол ирэх хавар тэмцэлд босон МАНыг зайлуулж 1990 оных шиг АИХурал УБХурал гэсэн хоёр танхимтай парламенттай болцгооё Тэгвэл шудрага ёс тогтон энэ хэргийн захиалагч бас 7сарын нэгний хэргүүд илрэнэ

  • Zochin (January 09, 2017 5:47:42 pm )

    Хууль нэр хүн ес зүитэи бааимаар

  • иргэн (January 09, 2017 6:26:58 pm )

    Шүүх,цагдаа,прокурорынхний зохиосон хошин шогийн жүжиг шүү дээ,энэнд үнэн юм юуч байхгүйг иргэд минь ойлгоо.ядарсан 2 хүнийг хилсдүүллээ.

  • Zochin (January 09, 2017 7:50:52 pm )

    Shorond bgaa khunii ugeer iim shiidber gargaj bolokhgui dakhin sain naygtlakh kheregtei

  • зочин (January 09, 2017 8:14:04 pm )

    Эбэ буухаасаа өмнө энэ хэргийг шийдсэн болоод хаалаа,тэгээгүй бол энэ хэрэгт эбэ гэдэг хүний оролцоо байгаа нь илэрнэ маш том нууцыг маш жижиг хүзүү нууж байгаа шүү

  • irgen (January 09, 2017 8:14:39 pm )

    Gemgui irgediig hilseer shorond hiilee,,,,jinhen hergiin ezed medej baigaa, 18 jiliin hoorond hichneen hynii amind hyrchiheed baihad tor, zagdaa, huuliinhan huivildsaar odii hyrsen,,,heregteng nuun daragduulj jiriin irgediig helmegdyyllee,,,ene heregt holbootoi nuun daldlah allaguudiig ene tor zagdaa, shyyh hezeech ilryylehgui um baina,,,Mongold shudarga tor, shyyh alga !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (January 09, 2017 8:46:00 pm )

    Hudal ymiig 1000 yrival unen boldog gedeg. Unen ym bol elbeddorjoo shuuh hurliig neelttei hiilgeech.shudarga l baitsgaay lda gej helj garch iree bizde. Odoo helj chadahgui bnu?

  • Anonymous (January 09, 2017 9:12:02 pm )

    Ene arai bishee 80 aad onii dyndyyr erdeneted Dygarholoogiin hereg gej hyn aminii hereg yildegdej ene hereg deer ajillasan tsagdaa, shyyh,forkorpriin ajiltanyyd gemgyi irged niilsen 7-8 hiniig shorongoos zahialj gytgen yallaj baisan shig yabdal bolloo gej olon hyn yarj helj baina Ih hyrliin gishyyn Nyamdorjiin helj baigaa ygnyyd hyniig gyteglee gedgiig oilgomjtoi heleed baina shyy de !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Геологич (January 09, 2017 10:10:32 pm )

    Ямар ч хамаагүй юмыг хольж хутга гэмгүй нэгийг гэмтэн болгох нь энэ хууль хяналт хүчний байгуулагууд, цагдаа мөрдөгч нарын үндсэн шинж чанар дүр төрх. Үүнийг л цагдаа санаа гэдэ байх: Мөрдөнч цагдаа нар үүгээрээ л ажил хийсэн болж харагдаж байна. Жинхэнэ үнийг олж чадахгүй байдаг байхнээ. Зоригын алагтай холбоотой хэдэн арван хүн үхлээ алагдлаа л гэдэг, зарим нь ямар ч хамаагүй байхдаа. Хүчээр хамаатай болгож байна ш дээ. Шүүхийхэн ч гэсэн чөлөөтэй сэтгэхгүй, хэрэг бүрдүүлэл гэдэг хавтаст орчихоод /нэг хайрцаг гэсэн үг/ түүгээр л шийдэхээс өөр аргагүй брлчихсон..

  • buambaa (January 10, 2017 6:09:45 am )

    Eronhiilogch mini hariulaach uy bolood baigaa um be

    • Яана даа яана (January 17, 2017 10:27:52 pm )

      Элбэгдорж ерөнхийлөгч ингээд ялбагдорж болдог байжээ хөөрхий хэлэх үг алга

  • төрөө цэвэрлэе (January 10, 2017 8:51:31 am )

    Эрүүл хүн итгэхэд хэцүү жүжиг боллоо

  • ? (January 10, 2017 12:35:24 pm )

    TUR ZASAG BARUUNii ZOHiOSON JOROOR KHOLiMOG KHUURHA BOLSON TSEBRLEKH BOLJEE

  • ИРГЭН (January 11, 2017 8:14:49 am )

    МАН-ЫНХАН ХЭЗЭЭНЭЭСЭЭ ИЙМ ЖҮЖИГ ТАВЬЖ СУРЧИХСАН ГАРУУД ТЭР АРГАРАА Л АЖИЛЛАЖ БАЙНА УУ ДАА.

antalya rent a car