antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 2 comments

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл шоу болов уу?

нийтлэсэн Admin

527-1481515583mo2016121202003-jpg

АН-ын 180 мянган гишүүний  17 мянга нь л шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байгаа тухай мэдээлэл хоёрхон өдрийн өмнө гарч байв. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийхдээ “Одоогийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж 1200 төгрөгийн татвараа төлсөн байна. Энэ удаагийн сонгуульд 120-125 мянган гишүүн оролцох урьдчилсан дүн мэдээ гарч байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл  өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр 24:00 цагт хаагдаж байгаа. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа журмын дагуу зохион байгуулагдаж байгаа. Ардчилсан намаас аливаа санал асуулга, рейтинг тогтоох судалгааг явуулаагүй байгаа. Тиймээс фэйсбүүк болон, сайтуудаар явж байгаа дүнг АН-аас албан ёсоор няцааж байна”гэж байлаа.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр гарч байсан мэдээллийг Л.Эрхэмбаяр нар ийн няцаав. Шинэчилсэн бүртгэлд хамрагдагсдын тоо хоёрхон өдрийн дотор ингэж хурдан өссөн нь, бүртгэлийн асуудалд ямар нэг но орсон уу гэдэг асуултыг дагуулж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (January 06, 2017 4:37:30 pm )

    Д.Эрдэнэбат гарнаа, бусад нь ч дээ бие бие ээ балбаад АН-ын нэр хүндийг улам л унагаж байна

  • гишүүнgishuun (January 06, 2017 8:06:06 pm )

    тийм шүү . ДОНДОГДОРЖИЙН ЭРДЭНЭБАТ гарнаа.

antalya rent a car