Ардчиллыг бид монголчуудад авчирсан түүхэн гавъяатай хэмээн ичих нүүргүй худал чалчин хөөрцөглөх оюуны
согогтой хүмүүс олон болжээ. Ардчилагчид өөрсдөө ардчиллаа хэзээ ч мэдэхгүй хүмүүс шүү гэдгийг баттай хэлж чадна. Юу ч мэдэхгүй байж мэддэг юм шиг жүжиглэх нөхдүүд монголын төрөөс зайлвал таарна.
Ардчилал гэдэг чинь зөвхөн ардчилагчдын эсвэл эрх баригчдын өмч биш шүү. Ардчилал бол Монголын ард түмний өмч байх байлаа. Яагаад байх байлаа гэж өнгөрсөн цаг дээр ярьж байна вэ гэхээр ардчилал монголчуудад аманд ч үгүй, хамарт ч үгүй өнгөрсөн.
Монголын ардчилал 22 жилийн өмнө Сүхбаатарын талбай дээрээ зулбачихсан. Ардчилагчид өөрсдөө зулбуулчихсан. Тэд эрх мэдэл хараад ухаан жолоогүй гүйцгээж ардчиллаа мартаж гээсэн. Түүнээс хойш зүгээр л ардчилал гэсэн үг л байснаас биш хэзээ хүмүүсийн амьдралд ардчилал бодитоороо оршсонгүй.
Ардчиллын үнэтүүд бол эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс болон ахан дүү адил амьдрах л гэсэн үг шүү дээ. Эдгээр үнэтүүд хэзээ биелэгдэх вэ гэхээр бүгдээрээ зөв байсан цагт. Гэтэл намынхаа байрны өмнөх гурвалжин чулуун дээр “эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс” гэж буруу, алдаатай биччихээр л ардчилал ирчихдэг гэж битгий андуураарай. Бас ардчилсан гэдэг чинь намын, хүний, албан тушаалын чимэг цол биш шүү.
Ардчилал чинь амьдрал. Монголчуудын далан жил бүтээсэн баялгийг хувьчлал, тендрээр хулгайлж идчихээд хоосон ардчилал ярих эрх хэнд нь ч байхгүй. Ардчилагчид монголын ард түмнийг луйвардчихаад зогсохгүй мухар сүсгийг дэлгэрүүлж байгаа нь ч бас гэмт хэрэг. Монголын биет болон оюуных нь хувьд үргэлжлүүлэх сайхан охидуудыг минь эх оронд нь амьдрах ямар ч бололцоогүй болгочихоод гадаад хүнтэй гэр бүл болгоход хүргэчихээд байгаа нь ардчилагчдын нүгэлт үйлдлийн зөвхөн нэг нь. Өнөөдөр монголчууд эх орондоо амьдрах ямар ч хүсэлгүй болж ямар нэг аргаар гадагш гарахыг тэмүүлж байна. Ардчилал нэрээр ард түмний амьдралыг доройтуулж, улс орны хөгжлийг хойш татаад төдийгүй уруудан доройтуулсан нөхдүүдтэй хуулийн хариуцлага тооцох ёстой. Энэ бол шударга ёсонд нийцэх юм.
Өөрсдийнхөө хулгай хийж байсан, луйвардаж байсан баримтаа сейфендээ маш нууц тодотголтойгоор цоожилчихоод бүх үнэнийг дарчихлаа хэмээн төсөөлж байна. Энэ нь нүдээ гараараа хаачихаад би хэнд чи харагдахгүй байна гэдэг гэнэн хонгор хүүгийн дүрийг санагдуулна. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэх монгол үгийг хэзээ ч битгий мартаарай. Үнэнийг сейфэнд хадгалсанд амьдрал хэзээ нуудаггүй бөгөөд хугацаа өнгөрөх бүр улам тод болдгийг хэзээ ч битгий мартацгаа.
Нэг сая нэг зуун мянган иргэнээ гуйлгачин болгочихоод ардчилал ярьж байгаа бол өөдөөс чинь “үхсэний чинь ардчилал” гэж хэлээд гутлаа тайлаад шидэхэд ч багадна. Ардчилал ярьж байгаа оюуны согогтой нөхдүүд “чөтгөр лүүгээ” тонилвол таарна. Сүүлийн 22 жил хулгай луйвар хийсэн нөхдүүд ч үүнд хамаарна гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Нүгэл нь нүдээрээ гарч, хийсэн хэргийнхээ шанг хүртэж л таарна.
Ардчилал мэдлэгтэй байснаар л баталгаажигддаг. Гэтэл мэдэхгүй байж олон түмний амьдралаар тоглох гэмт үйлдэл. Шүүхээр л гэмт хэрэг нь тогтоогүй бол хэрэгт тооцохгүй гэдэг бил үү. Тэгвэл үнэний шүүх хурал хуралдах цаг ойртож байна. Баатрын тавилангаар биш харин хоригдлийн тавилангаар бүх зүйл төгсөх болно.
Б.Гансүх
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 06, 2012 10:46:10 am )
yag unen ardchilal gej yarisan cetgets emgegtei cogogtonguud chutgurluugee tonil shoronruu ni hataaval taarna tegj baij uls oron eruul setgehuitei bolno
-
Anonymous (February 06, 2012 3:58:52 pm )
Ene Badamjunai estoi iamshgiin luivarchin ba lee !!!!M. Enhbold bas duugui tsarailchaad Ardchliliin neriig barisan hulgaichuud!!!!!!!
2 Comments