antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 27 comments

Рокефеллер, Ж.П. Морган, Ротшилд нар үнэхээр хулгай хийж баяжсан уу?

нийтлэсэн Admin
527-148366255110
Монголын ард түмний татварын мөнгийг хулгай хийж, ард түмэн төрөө цөлмөж баяжсан нөхдүүд сүүлийн үед өөрсдийнхөө арчаагүй үйлдлийг хүн төрөлхтөний үнэт зүйлийг бий болгосон агуу хүмүүсийн түүх, намтар, туршлагатай зүйрлэж зөвтгөх явдал газар авлаа шүү.
Тэдгээр нөхөд хэлэхдээ, Рокефеллер, Ж.П. Морган, Ротшилд, Вандербилт, тэр бүү хэл Европын язгуурнуудын гэр бүлийнхэн бүгд л ард түмэний татвар, эд хөрөнгийг дээрэмдэж баяжсан гэж цээжээ дэлдэх боллоо.
Энэ маш том төөрөгдөл шүү Монголчууд минь. Битгий хууртаарай.
Нэг л жишээ дурдая.
Рокефеллерийн байгуулсан Стандарт Ойл Компани 1920-оод оны оргил үедээ гэхэд 80,000 орчим Америкчуудыг Америк даяарх өөрийн үйлдвэртээ ажиллуулж, мэргэшүүлж, тэдний амьдралыг дээшлүүлсэн байдаг. 1929 оны Их Хямралын үеэр Стандарт Ойл Компаниуд нэг ч хүнээ халаагүй юм шүү. Харин ч ажилчдынхаа нийгэм, эрүүл мэнд, гэр бүлийнхнийг нь халамжлах тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Өнөөдөр л гэхэд Стандарт Ойл-ын үе залгамжлагчид болох ЭксонМобил, Шеврон, Бритиш Петролиум нь дэлхийн шилдэг 500 компаний эгнээнд багтаж, дэлхий даяар 230,000 хүмүүсийг ажлын байртай байлгаж, жилийн орлого нь л гэхэд 630 тэрбум ам долларыг давж байна.
Тухайн үедээ дэлхийн нэг номерын баян, анхны ам доллаын тэрбумтан гэгдсэн Рокефеллер жилийн орлогоосоо их хэмжээний мөнгийг буяны үйлс, сургууль, цэцэрлэг, их сургууль, судалгааны хүрээлэн, олон нийтийг ажилтай болгох сан, тэр бүү хэл хямралын үед ажилчдыг хамгаалах санд хэдэн арван сая долларыг хандивлаж байсан. Нас барахдаа түүний нийт хөрөнгө нь дөнгөж, тухайн үеийн ханшаар, 26 сая доллар л байсан. Үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээсэн хөрөнгөний үнэт цаас байснаас гадна, тэн хагасаас илүү нь Рокефеллерийн гэр бүлийн буяны сангийн мэдэлд байсан.
Рокефеллерийн буяны сан нь АНУ-ын арван жилийн боловсролын системийг сайжруулах ажил, олон нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн стандартыг дээшлүүлэх ажил, орчин үеийн шинжлэх ухаан суурилсан анагаах ухаан, оношлогоо, эм судлалын дэлхийн томоохон институци зэргийг бүгдийг нь дан өөрийн хэтэвчнээс санхүүжүүлж байсан. Бараг л төрийн ажлыг хийж байсан гэхэд хилсдэхгүй дээ.
Өнөөдрийн дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Чикагогийн Их Сургуулийг байгуулах мөнгийг гаргасан хүн нь бас л Рокефеллер. Ганц Чикаго биш Харвард, Браун, Жон Хопкинсын их сургуулиудыг бүгд л Рокефеллерээс ямар нэг байдлаар мөнгөн тусламж авсан байдаг.
Нью-Иорк хотод сүндэрлэх орчин үеийн урлагийн гайхамшигт бүтээлүүдийг олон нийтийн /баян ядуу ялгаагүй/ хүртээл болгохоор байгуулсан Орчин Үеийн Урлагийн Музейг /Modern Art Museum/ бас л тэд санхүүжүүлэн байгуулсан.
Тэрбээр энэ бүх буяны үйлсүүдийг ганц л нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн байдаг. Сургууль боловсролын байгууллага бол Америк иргэдийг маш өндөр төвшинд мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэн болгоход анхаар, эмнэлэг бол Америкийн ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, шашны байгууллага Америк ард иргэдийн сайн сайхны төлөө зүтгэх итгэлийг өндөрт өргөж явах гэсэн л шаардлагууд байсан.
Газрын тосны аж үйлдвэрт түүний хийсэн бүтээснийг энд нэг мөр тоочвол урт жагсаалт гарах биз. Стандарт Ойл Компани газрын тос олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах бүх шатанд стандарт тогтоож, олон Америкчуудыг хими, физик, бизнес, маркетинг зэрэг салбарын олон улсын өндөр төвшний мэргэжилтэн болгож төлөвшүүлсэн байдаг.
Хэдий тухайн үедээ муугаар хэлэгдэх нь багагүй байсан ч гэсэн Америкийн аль ч хэсгийн хамгийн ядуу гэр бүл Стандарт Ойл-ын бүтээсэн маш хямд керосиноор гэр орноо гэрэлтүүлж, дулаацуулж байсныг Рокефеллерийн шүүмжлэгчид хүртэл сайшаан хэлдэг.
Эдийн засгийн хямралын үед ч бай, цэцэглэлтийн үед бай ч АНУ-ын төрийн бондыг тогтмол их хэмжээгээр худалдаж авдаг байсан нь түүний төрдөө итгэх итгэл болон дэмжлэгийг илтгэж байсан.
За тэгээд Ж.П.Морган, Ротшилд, Вандербилт зэрэг хүмүүсийн буяны үйлсэд зориулсан мөнгөний хэмжээ, буяны ажлыг дурдах ч багадна.
Эдгээр хүмүүсийн нэртэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, олон нийтийн парк цэцэрлэг хүрээлэн, алжаал тайлах төв, олон нийтийнн резорт зэрэг нийгэмийн сайн сайханд үнэгүй хандивлаж өгсөн байгууламжууд Америк, Европ даяар бий.
Дахин онцолж хэлэхэд, Стандарт Ойл Компани нь өнөөдрийн газрын тосны бүхэл бүтэн аж үйлдвэрийн тогтолцоо, бүтэц, ирээдүйг тодорхойлсон гэдгийг мартаж болохгүй.
Өнөөдрийн Монголын баячууд гэгдэх, чинээлэг гэгдэх, тэрбумтан гэгдэх нөхдүүдийн хэн нь нэг хүүхдийн эмнэлэг өөрийн хэтэвчнээс мөнгө гарган Монгол ахан дүүсдээ буян хийсэн юм бэ?
Хэн нь нэг дэлхийн хэмжээнд өрсөлдөх мэдлэгтэн, мэргэжилтнүүдийг бэлтгэх их сургуулийг байгуулсан юм бэ?
Хэнийх нь байгуулсан компани өнөөдөр дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай юм бэ? Дэлхийн хэмжээнд өрсөлдөхөө байг гэхэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэнг бэлтгэж чадаж байгаа юм бэ?
Хэд нь Монгол төрдөө итгэл найдвар хүлээлгэж ажилладаг бол доо? Төгрөг унаад байгаа шалтгаан бол ард түмэн төгрөг зарж доллар авч байгаа асуудал биш шүү дээ. Тэдгээр нөхдүүд л их хэмжээгээр төгрөгийг хаяж, доллар зэрэг валютыг гадаад руу урсгаж байгаагаас л болж баййгаа шүү дээ. Монголын ард түмэнд тийм их хэмжээний төгрөгийн хадгалаж байх ч үгүй.
Монголын хамгийн том бизнесүүд бүгд л ямар нэг барааг гаднаас оруулж ирэх эсвэл дотооддоо төрийн мөнгөөр үйлдвэр байгуулж эргүүлээд төрд л шахах, ард түмэнд шахахаас өөр бизнес хийж чаддаггүй шүү дээ.
Өөрсдийн увиагүй худал, хулгайч үйлдлийг хүн төрөлхтөний түүхэн шинэ хуудас нээсэн, амьдрал, ирээдүйг бэлэглэгч агуу эрхмүүдийн агуу үйлстэй зүйрлэж байж дэлхий нийтийн зэмлэлийг хүртэх вий дээ. Өөрсдийнх нь түүх, туршлага, хийж бүтээсэнийг хулгай хийх, дээрэм хийх, хүний амьдралыг сүйрүүлэх үйлдлээ зөвтгөх шалтгаан болгож буйг Рокефеллерийн, Ж.П.Морганы, Ротшилдын, Вандербилтын гэр бүлийнхэн мэдвэл зүгээр өнгөрөөх болов уу даа. Улс орон, төр нь мэдвэл таатай хандахгүй л болов уу.
Монголчуудыгаа хуурч чадлаа гэхэд дэлхий нийтийг хуурч чадахгүй шүү дээ.
Мухулайн Баатар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Монгол (January 06, 2017 11:31:36 am )

    Бидний зорьж сонгосон ардчилсан капитализм гэдэг тийм гээд л зутгээд байгаа шдээ. Худлаа биш байхоо Баатараа

  • Anonymous (January 06, 2017 11:56:07 am )

    Баатар гуайд-д луйварчин баячууд гэж Дэлхий нийтээрээ тодорхойлоод байгаа шүү дээ!Харин энэ бүлэгвэлийн зүгээс өөрсдийгээ хамгаалах улс төрийн Үзэл Суртлыг янз бүрийн цаг хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байдаг.Эдний гар хөл Монголд ч идэвхитэй ажиллаж буй шинж Ийм суртлаар илэрч бна?!

  • Уншигч (January 06, 2017 12:04:12 pm )

    Баатар еерее сайн гүн судалж үз. Энэ 3 хүний арга заль дэлхийг сүйрүүлээд ч зогсохгүй Монголыг ч доройтуулж байна.

  • Тесла (January 06, 2017 12:28:43 pm )

    Ж: Ж.П.Морган одоогоос 100 аад жилийн емне алдарт физикч Никола Теслагийн челеет энергийн нээлт онолуудыг устгаагуй бол бид енеедер кабель утсандаа орооцолдож суухгуй байсан. Ж.П. Морганы еерийн зэсийн бизнесийг авч үлдэх санаа л нуугдаж байсан. Энэ дэлхий дээр газрын тосны дайн, нуурснээс гарах агаарын бохирдол байхгуй байх байсан.

  • Зочин (January 06, 2017 11:48:09 pm )

    Дээр бичсэн зүйл үнэн бол манайх нэдхэн хүнд худхидуулаад л сууж байгаа юм байна дооо. Одоо яах уу?

  • Anonymous (January 07, 2017 6:51:23 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (January 07, 2017 6:51:41 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (January 07, 2017 6:52:01 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (January 07, 2017 6:52:46 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 07, 2017 6:53:05 pm )

    Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:53:22 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:53:40 pm )

    Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:53:55 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:54:12 pm )

    Сайн араншит хүн нийгмийн ариун сэтгэл бөгөөд мөн төр улсын язгуур хөдөлгөгч хүч болж байдаг. Дэлхийг эзэмдэх хүч нь өндөр дээд суртахуунаас өөр зүйл биш юм. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:54:38 pm )

    Бүдүүлэг харанхуй, аминч, болхи муу дадал ёсны хүлээснээс хүн тайлагдах эсэх нь уг хүний шинж төрөхөөс хамаарна. Тиймээс ард түмний доторхи хүн бүрийн шинж төрөхийн дэвшил л нийгмийн дархлал, улс орны хөгжлийн баталгаа болж байдаг. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:55:04 pm )

    Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/.

  • Anonymous (January 07, 2017 6:55:20 pm )

    Төр улсын хүч, аж үйлдвэрлэл, иргэншил сэлтийн мандал буурал нь ард түмэн хүн нэг бүрийн хүн чанараас шалтгаалж байдаг гэж хэлж болох юм. Амар тайван иргэний нийгмийн суурь ч бас үүн дээр сүндэрлэж, хууль цааз, бусад систем хүртэл ард түмний энэхүү иргэнлэг чанараас төрж гардаг. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:55:49 pm )

    Хувь хүний зан араншин болон ард түмний иргэнлэг чанарын шилдэг юмуу буурай байдал л хувь хүн болоод нэгэн улсын ирээдүйг шийдвэрлэхэд чухал хэмжүүр болж байдаг гэдэг нь асч буй галыг харахаас ч илүү тов тодхон үнэн билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 07, 2017 6:56:11 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 07, 2017 6:56:34 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (January 07, 2017 6:57:04 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Anonymous (January 07, 2017 6:57:20 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (January 07, 2017 6:57:58 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (January 07, 2017 6:58:16 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (January 07, 2017 6:58:33 pm )

    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

  • Anonymous (January 07, 2017 6:58:52 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (January 07, 2017 6:59:10 pm )

    Монгол төгрөгийн ханш яагаад навс унаж байна вэ гэхээр Нэгдүгээрт, монголчууд ямарч материаллаг баялаг үйлдвэрлэхгүй байна. Жишээлбэл, нийслэл Улаанбаатарт материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 1.5 сая хүн байна. Тэд зөвхөн материаллаг бус үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Мөн хөдөө орон нутагт, аймгийн төв, сумын төвүүдэд материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 0.5 сая хүн байна. Тэд мөн л үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Харин үлдсэн нь буюу 1,0 сая орчим малчид, тариаланчид, ажилчид (уурхайчид, эрчим хүчний ажилчид, барилгачид, тээвэрчид гэх мэт) үгэн бус жинхэнэ материаллаг баялаг үйлдвэрлэдэг. Ийм материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй орны төгрөгийг (валютыг) хэн тоох юм вэ? Тэгээд л ханш нь навс уначихаад байгаа юм. Хоёрдугаарт, стратегийн нэн чухал бүтээгдэхүүн болох алтны олборлолт, цэвэршүүлэлтээ Монгол төр гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад бүрэн хэмжээгээр алдчихсан. Ийм л байна даа. Манай улс төрчид өөрийн өчүүрэн амин хувийн эд хөрөнгө, мөнгө, эрх мэдэл, албан тушаалынхаа хэмжээлшгүй шуналд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурч улс орноо удирдах чадваргүй болсон .

antalya rent a car