antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 8 comments

 С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан хүмүүсийн асуудалд ХЭҮК оролцох боломжгүй

нийтлэсэн Admin

9464

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн  энэ сарын 7-ны өдөр Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд 12:00 цагаас тайван байдлаар жагсаалт зохион байгуулахаар болсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Жагсаалын үеэр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар олонд нийтэд дэлгэгдээгүй шинэ баримт дэлгэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэдний хувьд шүүхийн шийдвэрийг хэлмэгдүүлэлт гэж үзээд байгаа.

Тэгэхээр шүүхийн шийдвэрийг хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа бол Хүний эрхийн үндэсний комисс гэхчлэн газруудад хандаж, асуудлаа тавьж болох байгаа.  Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир хэвлэлд тодруулга өгөхдөө  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал болсноос хойш түүний эхнэр Б.Булган болон шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхнээс ямар нэгэн гомдол манай байгууллагад одоогоор ирээгүй байна гэжээ. Мөн тэрбээр  “Монгол Улсын иргэн төрийн аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Үүний дагуу ХЭҮК-т гомдол гаргаж болно. Гэхдээ ХЭҮК-ын хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн шатанд байгаа болон шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүү, иргэний хэрэг маргаанд оролцох боломжгүй. Анхан шатны шүүхээс тухайн хүнийг гэм буруутайг тогтоож, нэгэнт шийдвэрлэсэн тохиолдолд ямар ч байгууллага, хэн ч шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан тул тогтоолыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл дээд шатны шүүхэд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрх нь тухайн хэрэгт холбогдсон хүмүүст нээлттэй байдаг.” хэмээн ярьсан байна. Тэгэхээр түүний энэ байр  сууриас үзэхэд нэгэнтээ анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан учраас, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан хүмүүс хэчнээн гомдол гаргаад нэмэргүй гэж харагдаж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин 999 (January 06, 2017 11:52:06 am )

    Үнэхээр алаагүй юм бол үнэн зөвөө олтол тэмцэх хэрэгтэй, харин алчихсан бол ялаа эдлэх хэрэгтэй.

  • ИРГЭН (January 06, 2017 1:45:22 pm )

    МОНГОЛД ХЭЗЭЭ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛЖ БАЙЛАА.ТЭДЭНД ХАНДААД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХИЙН БЭ?7САРЫН1-НЫ ХОХИРОГЧДЫГ ТЭД ЯАЖ Ч ХАМГААЛААГҮЙ ШҮҮ ДЭЭ.ТӨРИЙН ТАЛД Л АЖИЛЛАДАГ ГАЗАР.ТЭР ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЖ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.МӨНГӨТӨЙ ХУЛГАЙЧУУД ХЭЗЭЭ Ч ТЭДЭНД ХАНДАХГҮЙ ӨМГӨӨЛӨГЧДЫГ ХЭДЭЭР НЬ БОЛ ХЭДЭЭР НЬ АВЧИХДАГ БОЛОХООР БАЯЧУУДАД ХЭРЭГГҮЙ.ТИЙМ БОЛОХООР ЯДУУЧУУДАД Л ХЭРЭГТЭЙ.ГАНЦХАН ТӨРИЙН ТАЛД БАЙГАА ГАЗАР ТӨРД Л ҮЙЛЧЛЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ ДЭЭ.ХООЛНООСОО ХЭН САЛАХЫГ БОДОХ ВЭ ДЭЭ?

  • irgen (January 06, 2017 6:44:51 pm )

    HELMEGDYYLELT,,,,,,,,,,,,,,,,,,icheesee ter prokuror, mongoliin tor

  • mm (January 06, 2017 7:31:01 pm )

    boddo.ogt ymar ch hereg higegu hund 25 jil ughu.iim ym gj bdguin.manai shuuh tsagdaginhan mundag bn.harin zahialagchi n zarlah heregtei.

  • төрөө цэвэрлэе (January 07, 2017 8:27:25 am )

    ХЭҮК ямарч үүрэггүй байгууллага байна. Энэ байгууллагыг татан буулгавал таарна. ТӨСӨВөөс санхүүждэг байгууллага төсөвөөс санхүүждэг шүүхтэй тэмцэх боломжгүй. ХҮН харахад нэг ийм байгууллагатай гэж харуулах үүрэгтэй байгууллага

  • до (January 07, 2017 1:49:55 pm )

    тэр ял авсан хүмүүс яагаад дуугарахгүй байгаа юм бэ үнэхээр алчихсан юмуу эсвэл их хэмжээний мөнгө аваад амаа үдүүлчихаад байгаа юм уу

  • бат (January 07, 2017 6:14:51 pm )

    До-д та хэдэн төгрөгөөр 25 жилийн ял эдлэх вэ

  • зочин (January 08, 2017 3:24:44 pm )

    Энэ бол Ардын НАМЫНХАНЫ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХАР НҮГЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ.эд нар үүнийг хэзээч илрүүлэхгүй .Эд нар ингэж алж талдаг. гүтгэн доромжилдог, бузар хэргээ бусад руу чихэж өөрсдийгөө энхийн цагаан тагтаа болгон ард түмнийг тархийг хордуулан угаахдаа угаасаа хаалттай үеэс уламжилж ирсэн дадал заншил арга барилтай нь холбоотой юм

antalya rent a car