antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 2 comments

Хятадад савласан цэвэр агаарыг 115 доллараар борлуулж байна

нийтлэсэн Admin

474779217-1Хятадын хэд хэдэн бүс нутагт агаарын  бохирдол  хэт нэмэгдсэнтэй  холбоотойгоор  аюулын улаан түвшинг  зарлаад  байна. Тодруулбал  Хятадын  нийслэл  Бээжин  хотоос  гадна  Тяньжин,  Хэнань мужийн  зарим хэсэг, Хэбэй, Шаньдун,  Анхой мужуудад  аюулын хамгийн  өндөр түвшинг зарлажээ.  Эдгээр  хот  мужуудад  хэт  их утаанаас болж  үзэгдэх орчинг  50 метрээр  хязгаарлаж  байна. Аюулын улаан  түвшинг өчигдөр өглөөний 8 цагаас,  маргааш  өглөөний ,  цаг хүртэл  зарлаж  байгаа юм байна. Хятадын  ус цар  уур, орчны  шинжилгээний газраас  өнөө  өглөө мэдэгдэхдээ  аюулын түвшинг  ийнхүү  өндөрсгөсөн  мужуудад  Шаньси,  Цзянсу багтаж  байна.   Энд  үзэгдэх орчин  мөн л  хязгаарлагдаж  200 метрт   хүрчихээд  байгаа юм байна.

Агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор дэлхийн улс үндэстнүүд маш олон санаа гаргах болсон. Түүний нэг нь цэвэр агаарыг савлаж, худалдан борлуулах юм. Анх 2015 оны 12-р сард Канадын Vitality Air компани савласан агаарыг Хятадын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Уг цэвэр агаар нь одоо ч Хятадын зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн хэвээр байна. Савлагааны хэмжээнээс хамаараад 14-20 долларын үнэтэй худалдаалагдаж байна.

maxresdefault

Түүнчлэн Английн нэгэн компани  ч энэхүү бизнесийг эхлүүлээд байна. Хятадын баячуудын дүүрэгт тус компани шилэнд савласан цэвэр агаараа борлуулж эхэлсэн бөгөөд Английн али муж хотоос цэвэр агаараа цуглуулснаас хамаараад, шилэн савлагаатай 580мл орчим агаар нь 80-115 долларын үнэтэй худалдаалж байна. Энэхүү шилэн савлагаатай агаар нь худалдаанд гарсан даруйдаа 180 ширхэг борлуулагджээ. Түүнчлэн Австралийн компаний мөн савласан агаар гаргаж байгаа. Энэхүү савласан агаар нь австрали доллараар 19 долларын үнэтэй юм.

Эх сурвалж: MNB.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • УБ-ын ууртай уушиг (January 06, 2017 12:03:14 pm )

    Агаарыг савлаж эхлэх үед бид “Салхин дээрээсээ гэр хорооллыг эртхэн нүүлгэхгүй яав аа” гэж өөртөө асуулт тавих болно. Хотыг утаагүй болгох цорын ганц бодитой арга бол ГЭР ХОРООЛЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ баруун, зүүн тийш нь гаргах явдал юм даа гэж УБ-ын иргэн УУШИГ танд бодогдохгүй байна уу. Хэдэн хүний амь нас үрэгдэж байж бид ухаарах вэ? Гэхдээ энэ ажлыг улс төржүүлэхгүй, амьдралын бодит шаардлага гэж үзэж хийх хэрэгтэй билээ дээ

    • Anonymous (January 06, 2017 12:55:38 pm )

      salhi baruun talaaas salhildag yum hotiin baruun tald stanct ger horoolol baij bolohgui gej setgeech yanaa mongolchuud bolovsrol ih dooguur. haanaas salhildgiig ch medehgui

antalya rent a car