УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар олны анхаарлыг ихээр татаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх гэсэн томьёоллоор хэлэлцэж байна.


18 цаг 15 минут. Л.Болд: 73 хуудас, 106 зүйлтэй хуулийг Ц.Нямдорж гишүүн дөнгөж эргүүлж үзчихээд сайн хууль байна гээд байж болох уу


18 цаг 10 минут. С.Жавхлан: Хамаг Монгол даяар хамаг монголоо дуулаад, нэгтгээд, соёл урлагаа сэтгэл санаагаар нэгтгээд явж байсан шигээ яг энэ зүйл дээр би ач холбогдол өгч өөрийнхөө бүх нөөц бололцоог дайчилж тэмцэнээ. Сонголтгүй сонгууль болох гээд байна. Хоёр нам л байна. Дэлгүүрийн лангуун дээр хатсан боорцог борц хоёр тавьчихсан юм шиг. Яг үнэндээ бол хоёр хөгшин азарга л уралдах нь дээ. Та нарыг харахаар их хөөрхөн хараад хөхрөлдөөд инээлдээд байна. Хэзээ нэгэн цагт орой руу чинь орно шүү.


17 цаг 51 минут. О.Баасанхүү: Сүүлийн үед Мобиком дугаарыг чинь авахгүй ээ гээд байхад ав гээд байдаг. Ардын нам ийм болчихоод байгаа юм. Нэр дэвшсэнийхээ төлөө намаасаа гарч эсхүл шинээр намд элсэх хэрэггүй л дээ. Ийм утгагүй заалтыг МАХН-д зориулж гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Ажлын хэсэгт нь орсон Д.Тэрбишдагва гэж хүн манай намын хүн биш байсан юм байна лээ. Тэрийгээ ч сүүлдээ илэрхийлээд шагналаа аваад танай намаас дэвшээд явсан.

Хар ажил хийж байгаад нэг жил болоод ирж болно шд. Гадаадад оршин сууж ажиллаж амьдраад 45 нас хүрээд ирээд дэвшиж болдгүй юм уу. Н.Энхбаярыг дэвшчих вий гэж айгаад одоо больчих л доо нэг хүнтэй зодолдож ханахгүй байна уу. Жавхлангийн хэлдэг үнэн шдээ, Дашбалбар гээд цогтой тэмцэгч байсан. Тэр хүн Ерөнхийлөгчид маш гоё хүнийг дэвшүүлж байсан. Гэхдээ яахав тухайн үед ард түмэн өөр сонголт хийж байсан. Одоо ард түмэн бас ийм гоё нэр дэвшигчийг хүсч байна. Ер нь ийм мушгисан заалтуудаар Үндсэн хуулийг битгий тайлбарлаад байгаач ээ.


17 цаг 48 минут. Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдын суудлыг алгасаад Ерөнхийлөгчийн суудлыг сэрүүн зүүдэлсэн нэг нөхөрт зориулж хууль өөрчлөх гэж байна


17 цаг 44 минут. С.Жавхлан: Энэ одоо би хүн биш болчихоод байна л даа. “3.1.4-т Улсын Их Хуралд суудал бүхий нам гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг” хэлнэ гэж байна л даа. Энд тэгэхээр би алга болчихоод байгаа юм. Жавхлан хүн биш болчихож байгаа юм бол намайг сонгосон тойргийн 70 мянга гаруй хүн хүн биш болоод Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй юм байна. Надад санал өгөөгүй ч гэсэн намайг дэмжиж байсан Монголын тал нутгийн өргөн олон энэ Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох вэ гэдэг асуудал гарч байна. Урьд нь 1996 онд О.Дашбалбар агсан бие дааж гарч ирээд МУНН-аас Ж.Гомбожав гуайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. Намайг тэгнэ гэж бодоод маш их сайхан бодож, найруулж, олон хоног бодож гашилж ийм зүйлүүдийг хийж байгаа та бүхэнд харамсаж байгаагаа илэрхийлж байна

Би үүнийг зүгээр орхихгүй ээ. Энэ зүйлийг олон түмэнтэйгээ эсэргүүцнээ.


17 цаг 35 минут. Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуульд хандив гэж юмыг болимоор байна. Төрийн тэргүүнээ мөнгөнөөс хол байлгамаар байна

17 цаг 30 минут. Т.Аюурсайхан: Сонгуулийн хуулийг батлахдаа хариуцлагагүй хандаж байсан


17 цаг 29 минут. Н.Энхболд: Зохисгүй газар тавьсан буруу асуулт байна гэж үзэж байна.


17 цаг 27 минут. Л.Болд: Н.Энхболд та өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн баталгаа байна уу. Хэрэв нэр дэвшээд явчихвал энэ чинь ашиг сонирхлын зөрчил болно шүү.


17 цаг 25 минут. Н.Энхболд: 22 хоногийн хугацааны хувьд 17 байсныг 22 болгож оруулж байгаа юм. Хэлэлцэх явцад гишүүд өөрсдийн санал байвал ярина биз. 30 болгоно уу, 40 болгоно уу гишүүд хэлэлцүүлгийн явцад шийдээд явна биз.


17 цаг 22 минут. А.Сүхбат: Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны 22 хоног гэдэг бол хангалтгүй тоо.


17 цаг 20 минут. С.Чинзориг: Энэ Содномцэрэнг яаж олох вэ гээд хэдэн жилийн өмнө өөрөө ярьж байсан байх аа. Одоо хаширсан баймаар юм Энхболдоо.


17 цаг 15 минут. Х.Баделхан: Санал тоолох хүмүүс ямар төлөөлөлтэй байх вэ?



17 цаг 05 минут. УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг танилцууллаа.