ҮСХ-ны дарга А.Ариунзаяа Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморүг 2016 оны 1 сарын 4-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол улсын хүн амын тооцолол, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн бодлого зэрэг асуудлуудыг хөндөж, санал солилцсон бөгөөд ҮСХ-ны статистикчийг энэ оны 1 дүгээр сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй актуар тооцоололын сургалт семинарт оролцуулж, мэргэжлийн байгууллагатай харилцан туршлага судлахаар тохиролцов. Дээрх төсөл нь Монгол улсад, НДЕГ-ын нийгмийн даатгалын хамруулалт, шимтгэл хураалт болон даатгал олгох үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Жайка, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн Даатгалын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй техник хамтын ажиллагааны төсөл юм.
Холбоотой мэдээ
-
ЦАГААН САР (January 04, 2017 7:44:55 pm )
ЗӨВ ШҮҮ
1 Comment