antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2017 3 comments

Монголчуудын шүтээн Чингис хаан

нийтлэсэн Admin
527-1483499768untitled
Үнэхээр Монголчуудын хувьд шашин (буддизм, Зонхаваизм), релеги (Ийсүс христ), дин (зөнч Мухаммед) нь Тэмүжин Чингис хаан мөн. Чингис хаанаа Монголчууд бурхан ухагдахуунаар бишрэн шүтэж хүндэтгэдэг бишрэлт ёс олон зууны уламжлалтай бөгөөд эх оронч ухааны нь цөм, үндэсний эрдмийн нь охь дээд оргил байвай.
Чухам тиймээс Монголчууд их хаанаа “Монголын Чингис хаан” гэж бахархдаг бөгөөд харин харийнхан биднийг “Чингисийн Монгол” гэж ихэд онцлон нэрлэдэг нь нэгэн үнэн. “Монголын Чингис хаан”, “Чингисийн Монгол.” Бидний зүрх судас түүх соёлд Чингисизм ийнхүү бат оршиж байгаа нэгэн утга.
Нангиадууд Күнзын сургаал, Оросууд I Петр хаан, Америкууд Авраам Линкольн, Энэтхэгүүд М.Ганди, Солонгосууд Пак Жон Хи, японууд Эзэн хаан самурайн онол гээд үндэсний баатар, онцлог гүн ухаанаа дагадаг бол бид гадны үзлүүдийг мэдэж хэлийг нь сурмагцаа хэлмэрч биш урвагч ашигч нар болдог, сайн сайхныг нь орчуулахаасаа өөрсдийгөө оршуулагч нар болдог нь гутамшигтай яа. Гэтэл Чингис хаан дээр нэр дурдсан хүмүүсээс агуу гэдгийг дэлхий дахин зөвшөөрсөн байдаг.
Бид суутнаа тоохгүй, оронд нь Түвдийн сургаалын шүлэгч лам Зонхава Лувсандагва бол Монголчуудын бурхан гэх эсвэл Манжийн Энх- Амгалан хаан манай нигүүлсэгч, эсхүл ВИ.Ленин багш гэж сүжрэх, одоо Америкийн үзэл сурталчид дундаас бурхан багшаа хайж Монгол хэлээ мартан голж англи хэл сурцгааж байх.
“Пакс Монголика” гэж дэлхийд түгсэн үгсийн утга “Монголын энхжин” гэсэн санаатай гэнэ. Бас хүн төрөлхтний хоёр дох мянган жилийн хамгийн суут хүнийг шалгаруулах асуулт хариулт өрнүүлээд “Монголын Чингис хаан”-ыг тодруулсан тухай “Вашингтон пост” сонин 1999 оны 12 сард дэлхий дахинд тунхагласан байх юм. Түүнийг хамгийн суут ухаантан гэж гайхан шагшсан нь элбэг. Гэтэл бид Чингис хаанаа бурханчлан шүтэж ухаан эрдэм билэг сургаалыг нь бишрэн залж байсан өвөг дээдсийнхээ ёсыг уландаа гишгэн “сохор халтар чимээнээр”гэгчээр “Чингис хаан дэлхийг эзлэсэн юм, бид удам нь” гэж агсагнах болсноо Монгол бахархал гэж эндүүрч андуурах болцгоолоо.
Үнэндээ Чингис хаан дэлхийг эзлээгүй зөвхөн Сартуул Тангууд хоёрт л хүрсэн. Гэхдээ Сартуулд очиход нь Эх Тёркин хатан болон хүү Желал ад Дин хоёрын дунд ноёд нь хагарч иргэний дайнд хүрч цус асгарсан хэцүү цагт их үг хэлүүлсэн хүүг нь гэсгээхээр тэр зүгт морилсон түүх үнэн. Гэхдээ зам зуураа хядлага аллага үйлдээгүй харин ч шүтлэг бишрэлийг нь хүндэтгэж ард олныг нь түйвээгээгүй тул бэхлэлтийн хаалгаа нээж угтсан байдаг. Чингис хаанд энгийн ард олныг хядсан түүх байхгүйг судлаачид бичиж эхлэжээ.
Сартуулын гэм нь эв найрамдлын элч энгийн номхон худалдаачин 450 хүнийг нь хороосноор барахгүй үг хэлээр басамжлан өдөөн дуудсан ялтай. Чингис хаанд гагцхүү тэр гэмтнүүдээс ял асуух шаардлага байсан болохоос энгийн түмэн ялгүй гэдгийг зарлаж байжээ. Чингис хаан тэр зүг рүү хэдэн түмэн цэрэгтэй дайнд явсан гэдэг ч худлаа бөгөөд харин “Үй олон морьт цэргүүдэд яах аргагүй ялагдсан” гэсэн худал цуурхлаар ичих нүүрээ түүхийн өмнө аргаа барж нүглээ цайруулан хаацайлах гэсэн зарим бичиг үлдээжээ. Тэд зам зуураасаа цэрэг дайчлан өмнөө барьж өөрийн цэрэг ардынхаа амь насыг ихэд хамгаалсан арга байсан нь үнэн. Мөн Желал ад динийг ч алаагүй зүг зүгт цэрэг илгээн даргач тавьж эзэнт гүрний эхлэлийн шав тавьсан Чингисийн том бодлого байсан.
Тангудын Хашгамбу их үг хэлж доромжлон ихэрхсэн нь хил залгаа аюул байсан тул номхруулахаар очсон. Гэтэл Шидургу хаан өөрөө биеэр ирж гэмээ наманчлаж “Би тэр үгийг хэлээгүй Хашгамбу дураараа ам алдаж” гэж бөхөлзсөн ч түүнийг нүднээс эчнээ болгох зарлиг буулган “Тангуд улсыг мөшил мушгилгүй болгохыг” гэрээслээд нас тэнгэр болсон. Үүнийг өгүүлсэн нь Чингис хаан Дэлхийг эзлэх гэсэн дайнч байгаагүй түүхийн үнэнийг л дурдах гэснийх билээ. Чингис хаан түүний хойчсын хөлд дарагдсан мунхаг хаадтай буурай ард түмнүүд жишээ нь өнөөгийн Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан бүх улсууд, Нангиад буюу өнөөгийн Думдад улс зэрэг Монголын хараат байсан гүрнүүд Чингис хаан олон цэрэгтэй алуурчин байснаас бид ялагдсан, тэд аймшигтай догшин алуурчид гэж өөрсөддөө айдас төрүүлэх гэсэн нэрэлхүү түүхэнд үнэмших, худлаа домогт нь итгэсэн төөрөгдөл хүн төрөлхтөнд бий.
Бас Монголчууд өөрсдөө их эзэн хааныхаа алдар сүрийг улам ихэсгэж, түгээн айлгах зорилгоор түүхийг нь дэндүү хэтрүүлэгтэй бичиглэж үлдээсэн тал түгээмэл байдаг. Үүнийг Бүртэ хатныг буцаан  авчрахаар мэргидийн хэдэн айл руу 50000 цэрэгтэй хөдлөсөн гэх мэт дэндүү сүржин санаанд багтамгүй тоо, үлгэрийн дүрээр цавчилдуулсан дүр гаргасан зэрэг олон жишээнээс харж болно.. Дэлхий “Чингис хаан ухаантан” гэж үнэлээд байхад бид дэлхийг эзлэсэн дайнч гэж доромжлоод түүний тухай кино хийж байна гэж бөөн цус нөж, алуур үхэл дүрслэсэн аймшгийн кинонууд хийчихээд “Энэ бол Монголчуудаа нэгтгэж байгаа ялалт” энэ тэр гэж дэмийрч хадуурч суух болтлоо мангуурцгааж.
Бидний ихэс дээдэс Чингисийн зэр зэвсгийг биш “билэг сургаал”- ыг шүтэж байсан. Ихэс гэдэг нь тэнгэр болсон хаадын, дээдэс гэдэг нь мөнх бусыг үзсэн өтгөсийн хүндэтгэл нэр юм. Амьд ахуйд нь хаад ноёд, өрлөг баатад гэх юмуу настан буянтан өвгөд гэдэг. Амьд мэнд хаанаа ихэс, өвгөдөө дээдэс гэдэггүй. Чухам иймээс Чингис хаан гэдэг цол бол ихэс хаадаа бахадсан цол. Чин гэдэг нь дээд есөн тэнгэрийн төв Чин тэнгэр, нөгөө Хүннүгийн Чин лу гуту буюу тэнгэрийн хүү, Чин тэнгэр эцэгтэй гэх бөө мөргөлийн гал тахилгын өчил дуудлага, чин үнэн, чин сэтгэл гэх мэтээр хэлцэгддэг бүр хамгийн дээд гэх утга мөн бөгөөд иймээс эл цолонд “Чин Ихэс” буюу тэнгэр болсон хаадын онго хүч гэсэн санаа бий гэдэг гарцаагүй үнэн байх аа. Иймээс Х.Пэрлээ Ч.Далай зэрэг том эрдэмтэд Чингэс гэж бичдэг байсан бололтой.
Заавал нэгэн изм хэрэгтэй байдаг юм бол Монголчуудад Мөнх тэнгэрийн онолд шүтэлцсэн Чингисизм хэрэгтэй. Чингис Монголынх. Чингис Дэлхийн суутан, хүн төрөлхтний түүхийн нэгэн мянганы тэргүүн ухаантан гэдгийг дахин дурдъя… Тэр суутнаас өнөөдөр Монголд Чингисийн удам гэх хийрхлээс өөр юу үлдэв? гэдгийг юуны өмнө эргэцүүлэх ёстой. Алив биетээс амь тавихын цагт нь гурван зүйл хоцордог. Сүг. Үхсэн биетийн сэг зэм буюу сүг. Чингис хааны тухайд хүүр нь Хан хэнтийдээ амьд мэтээр шүтэгдэхээр онгологдон мөнхөлсөн байгаа. Хамгийн гол нь Чингис хааны бие сүг байдлаар биш амьд хадгалагдсан нь Чингисийн онгон дахь чиндар гэдэг бөгөөд энэ нь үнс чандруу биш, өд чиндар гэдэг тэнгэрийн амьтны үс юм. Өөрөөр хэлбэл тэнд тэнгэрлэг Чингис хааны онгон үс байгаа бөгөөд тэр нь мөнх хадгалагдах настай, ямар нэгэн шинжилгээ хийж ДНК тодорхойлох судлагдахуун болох үнэн юм.
Харин уг онгонд тэр чиндар байна уу үрэгдсэн үү? гэдэг өөр асуудал. Хэрэв байхгүй бол тэр байгууламж Чингисийн онгон биш үзэсгэлэн төдий болно. Ер нь 1950 хэдэн он хүртэл язгууртан сурвалжтан айлууд хоймрынх нь унинаас манай тийм ийм дээдсийн онго гээд хонины  болон цагаан тэмээний хүн дүрстэй ноос зүүлттэй байдаг байсан бөгөөд дороос нь харахад дотор нь хүний хоёр гурван урт үс байдаг байв. Сүнс. Амьд юм шиг үзэгдэж харагдах ярих хийдэм үзэгдэл.
Жишээ нь нойрон дунд талийгаач аав минь надтай ярьж суух. Ээж минь толгой илж аргадаж харагдах. Хэн нэгэн талийгаач бодлоос гарахгүй байх, Үүнийг амины дараагийн төлөв байдал, амьтай мэтээр үргэлжлэх амьд үлдэгсдийнхээ ухаан санаанд үзэгдэх хийдэм дурсац гэж үздэг болохоос ямар нэгэн ид шид, хаа ч юм орох байх газар хайн тэнэж явдаг зүйл гэж мөнх тэнгэрийн онолд үздэггүй. Сүнс дуудах тонилгох аргадах гэх мэт нь түвдийн шашны зохих үнэ хөлстэй хуурамч үйлчилгээ болно. Чингис хаанаа сэтгэл санаа ухаан бодолдоо мөнхлөн дурсах ийм хүндэтгэл нандигнал, бахархал, онголон шүтэж бурханчлан тахисаар ирсэн нь амьд ахуйн үнэн юм.
Онго гэдэг бол бүх дээд үеийн өвөг дээдсээс удамшсан ой санамж, их хүчтэй язгуурын ухаан санаа заяаны үр гэж ухаарч иржээ. Тийм онгыг тахиж эрч хүч ой санаа ухаан билгээ хайрлахыг хүсэх нандигнах хүндэтгэл ёслол хадгаламж нь Онгон болно. Сүлд. Өвөг дээд үеийнхний шүтэж биширч явсан шүтээн. Жишээ нь мөнх тэнгэрийн буулт гэх хар цагаан туг, овог өвгийн тамга, удам дамжсан нутаг буурь бууц, эд хөрөнгө болно. Чингис хааны төрсөн голомт нутаг Бурхан Халдун хайрхан, Онон Хэрлэн голууд нь мэлтэлзэн урсму. Чингис хааны төр нь Монгол улс оршму. Өвөг сүлд ухагдахуунд баларлаг дээдсээс эхлээд баатарлаг ухаалаг бүх түүх соёл ёс хамааран тахигддаг ажээ.
Н.Нагаанбуу агсан, Т.Баярхүү нарын “Монгол ухаан есөн эрдэм” номноос… 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • uyach, shinjeech (January 04, 2017 5:15:11 pm )

    ezen xaaniixaa aguu ix sur xuchind sogdon morgo yu bi

  • Anonymous (January 04, 2017 9:59:58 pm )

    Өөрийнхөө хэдхэн үеээ мэдэхгүй байж, Чингис хаан гэж ярьж байгаа хүн бол лав л солиорсон хүн.

  • zochin (January 05, 2017 2:19:35 pm )

    Бид өндөр өвөөгөө хамгийн тэнэгээр шүтдэг улс юм аа даа, арай өөрөөр шүтэн биширч бахархдаг болмоор юм даа

antalya rent a car