Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд хэлэхдээ “Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь нас хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэж хэлээд байсан. Тэгвэл Ерөнхий прокурор нэгэн анхаарал татсан шийдвэр гаргажээ. Тодруулбал, С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарын хэргийг тусгаарлажээ. Харин эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон байна.
Олон жилийн туршид учиг нь хаанаас эхтэй вэ гэдэг асуултыг дагуулж ирсэн, ноцтой хэрэг тул дараагийн шатны шүүх хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсээд байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
малчин (January 04, 2017 11:33:06 am )
уул нь тэр албан тушаалыг нь сонсхоор үнэхээр олон байцаагчид дор нь илэрүүлнэ гэж бодож бна,харамсалтай нь даанч эсрэг тийш яавах байх? тмйм үү?энэ нийгэмд итгэх итгэл үнэхээр алдарлаа,,,аяа,,,харж л сууяа? монгол улс байгаа юм бол энэ хэрэгээ үнэн зөв шийдчих? өөр яарих юм алга,,,,,элбэгдорж ооо????????????????????
-
Зочин (January 04, 2017 12:51:01 pm )
Энэ болхи найруулгатай жүжгийг цаашид энэ чигт нь үргэлжлүүлэх бол улам олон хүн хэлмэгдэнэ. Улам олон том асуултын тэмдэгнүүд нэмэгдэнэ. Утсан хүүхэлдэйнүүдийн шийдсэн нэр зүүгээд байгаа энэ хэргийн үнэн учрыг гаргаад шударгаар шийдчих прокурор, шүүх монголд байгаа байх гэж итгэж горьдох л үлдэж.
-
з (January 04, 2017 5:10:36 pm )
халдахыг захиалсан гэсэн хэсгийг аүн болгон хүлээж байгаа тийм учир энэ хэрэг үнэн мөнөөр шүүх шийдэх ёстой,юугийн нууцлаад байгаа юм бэ хэрэг илэрч алсан этгээд хэрэгээ хүлээсэн нь үнэн бол захиалагч ил байгаа шүүдээ амьд гэрч байна сонини юм үүнийг зөв үнэн мөнөөг шийдэхгүй бол ард иргэд үнэний төлөө босно
-
ZORIG AGSANII SUNS (January 04, 2017 6:40:27 pm )
zaxialagchiig ilruulex ajil 2 jil bolno, 3 daxi jilruugee orvol ilrexgui
-
зочин (January 05, 2017 7:43:09 am )
Энэ Батүүлд хаачиваа суучихсан юм уу.
-
zochin (January 05, 2017 8:24:29 am )
Шүүх хурал боллоо гэдэг гарцаагүй нотлох баримтан дээр тулгууралсан байж таараа.Шүүх хурлын чимээнээр мөнч олон хүний эрх ашиг хөндөгдөх гээд байгаа учраас янз бүрийн захиалагт бичвэрүүд их гарах нь ойлгомжтой.Саад хийлгүй тэвчээртэй байж болохгүй л бгаа юм болов уу?
-
төрөө цэвэрлэе (January 05, 2017 9:01:37 am )
Олон хүн хэлмэгдүүлж гай болох бий дээ. ИТГЭХэд хэцүү болсон шүү
-
бат (January 05, 2017 3:54:42 pm )
Захиалагч нь ШОтгонбилэг НБагабанди НЭнхбаяр тэргүүтэй тэр үеийн МАХНодооны МАНы удирдлага юм Тийм болоод өнгөрсөн ззун МАН эрх авангуутаа АН руу чихэх гэж БатҮүлийг хэрэгт холбогдуулах гэсэн боловч тийм боломж олсоогүй юм
8 Comments