antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2017 15 comments

Боловсроогүй жимс Лу.Гантөмөрийг МАН бордож эхэлсэн гэв үү

нийтлэсэн Admin

6115Сум, дүүргийн намын хороо бүү хэл намын үүр ч удирдаж үзээгүй Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэхэд гайхахаасаа илүү шоолох хүн олон байлаа.

Ардчилсан залуучуудын холбооноос улс төрийн гараагаа эхэлж, “Алтангадас”-ын эзэн Н.Алтанхуягт ёсолж байж Боловсролын сайд болох эрхээ авсан нь даржин карьерынх нь оргил байв. Гэвч угийн туйлбаргүй зантай тэрбээр Н.Алтанхуягийг огцороход нэг их ёсорхоод байлгүй “Алтангадас”-аас нүүр буруулж “1-А”-гийнхан хэмээн өхөөрдүүлдэг “Нэг Ардчилал” фракцидаа эргэн иржээ.

2012 оны УИХ, НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдахад голлох үүргийг мөнөөх 1-А-гийнхан гүйцэтгэсэн байдаг. Х.Тэмүүжиний хийсэн хуулийн салбарын шинэчлэл гэх бужигнаан, Л.Гантөмөрийн нэр холбогдсон Мүүнийн асуудал, боловсролын салбарыг шороотой хутгасан гээд  Ардчилсан намын нэрийг шороотой хутгах үүргээ хангалттай биелүүлсэн.

Өнөөдөр Ардчилсан намын нийт гишүүдээсээ уучлалт гуйж хариуцлага үүрэх ёстой хүн нь намын дарга болно гэж зүтгэдэг өвөрмөц парадокс зөвхөн Монголын улс төрд л байдаг бололтой. Тэрчлэн Ардчилсан нам шинэчлэгдэх сургаар Ардын намын даргын өрөөнд “Намайг намын дарга болоход дэмжлэг үзүүлээч” хэмээн гуйж явсан гэх бор шувуу Төрийн ордноор нэг нисч байна. Ингэж нэр нүүрээ барж, Ардын намынхны амны зугаа болж явах хэрэг байсан ч юм уу, үгүй юм уу. Муу ч гэсэн 26 жилийн түүхтэй Монголын Ардчиллын нүүр царай болсон нам шүү дээ. Ардчилсан намын дарга хэн болохыг Ардын намын дарга мэддэг цөвүүн цаг ирээгүй л байлтай. Гээд энэ бүх будлиан зогссонгүй.

Улс төрийн хувьд сөрөг хүчнээсээ дэмжлэг авсан түүний санхүүгийн асуудлыг Монголын толгой компани “MCS” дааж авсан гэх яриа байна. Сүүлийн үед хэвлэлийн хуудас, сошиал медиагаар Л.Гантөмөрийг магтан дуулсан, өрсөлдөгчдийг нь намнасан хар PR идэвхжсэн нь “MCS”-ийн их мөнгөний хаялага гэх хүн ч байна. Бусад өрсөлдөгч нар нь дэнчингийн 250 сая дээр үгээ хэлж байж гарч ирж байхад түүний “касс” гялалзтал ажиллаж байгаа бололтой юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаа шинэчилнэ, өөрөө дарга нь болно гэж яваа “Луу”-гийн ард одоогийн байдлаар Монголын хамгийн хүчирхэг нам, хамгийн их мөнгөтэй компани хоёр байгаа бололтой. Мөн томчуудын зүрхэнд шар ус хуруулдаг Дамбын Хишгээ ч түүнийг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий.

Уг нь сонгууль бол Монголын Ардчиллын бэлгэ тэмдэг. Тэр дундаа Ардчилсан намын даргын сонгууль анх удаа нийт гишүүдээсээ даргаа сонгох сонгодог зарчмыг хэрэгжүүлснээрээ түүхэнд бичигдэх үнэт зүйл болох учиртай. Харамсалтай нь, Ардчиллын нэрээр түрээ барьж ажил амьдралтайгаа золгосон хүмүүс түүнийг нь өнгө мөнгөний сонгууль болгочих гээд байгаа нь харамсалтай. Ардчилсан нам хэмээх модны мөчирт ургасан боловсроогүй жимснүүд хэзээ бүрэн боловсорч гишүүддээ үр шимээ өгөх юм бол доо. Магтаалд яасан ч их дуртай юм, бялуурах вий дээ.

У.Жанцан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • irgen (January 04, 2017 11:34:19 am )

    Uuniig lav ursuldugchin mungu ugch bichuulj bgaa n todorhoiSain bolovsorol sain humuujiltei ene zaluug dutuu unelj bgaad hudlaa nuguu heden ulig blson bugshchuul garah argaa haij bgaa yum he he la la

  • жирийн гишүүн (January 04, 2017 11:52:50 am )

    чи ичээч гантөмөр гуай? ардчилсан намд энэ олон суухад чи юу хийсэн хүн бэ? боловсролыг бүүр унагасан?олон баримт байна шүү дурайка? чи зүгээр нэрээ татах байсийм шүү? албан тушаалд үнэхээр амиа өгдөг луйварчны нэг чамааг хэнч сонгохгүы далд ор за юу?

  • Иргэн (January 04, 2017 12:17:24 pm )

    Мүүнчин биз дээ Мүүнчин Мүүнчингүүүд ээээ

  • Харамсал (January 04, 2017 12:29:08 pm )

    Боловсролыг байхгүй болгосон нь үнээээээээн одоо монголыг байхгүй болгох нуууууууу.

  • irgen (January 04, 2017 3:47:43 pm )

    Dambiin Hishgee end bichigddeg n arai iluu yum. Ene muu survaljlagchid bichih yumaa ch medehgui yum.

  • jee (January 04, 2017 4:08:44 pm )

    АЛ ХУЯГ БИЧҮҮЛЖЭЭ

  • батаа (January 04, 2017 4:19:59 pm )

    энэ ёстой захиалгатай мэдээ байна. ингэж өрсөлдөж яахнэв дээ. сонгууль шударгаар явах юм бол Гантөмөр, Батзандан хоёрын нэг нь л гарна

  • ИРГЭН (January 04, 2017 4:23:27 pm )

    Эрх мэдэлд хүрэхийн тулд хэнтэй ч нөхцөж мэдэх нөхөр шиг байгаа юм даа. Энэ АН-ын дарга болох юм бол бүрмөсөн мөхөхийн дохио болно шүү АН.

  • зочин (January 04, 2017 6:38:53 pm )

    энэ бол Эрдэнэ даргын сэтгүүлчдийн бичлэг байна ккк

  • Anonymous (January 04, 2017 9:53:53 pm )

    Мүүний төлөөлөгч Гантөмөр Дамбын Хишгээтэй шоронгтийн секс хийдэг.

  • Irgen (January 05, 2017 12:28:01 am )

    Muu hunees ug garah muhar nohoinoos toos garah dotor (hytad) hunii muu sanaa ih doglon nohoinii toos ih gej an-iin hunii adguud biy biynee muu muuhaigaar heleh ym

  • IIG (January 05, 2017 10:37:57 am )

    энэ бол эрдэнэ нөхрийн бичүүлэж байгаа юм байхгүй юу эрдэнэ бол энэ байтугайг хийнээ араас байтугай өврөөс шаана шүү болгоомжтой байгаарай өрсөлдгч нараа

  • зочин цочин (January 05, 2017 12:58:26 pm )

    энэ залуу лидрүүдыг бид сонгноо энэ дээр юм бичдэг хүмүүс бол дандаа хүн муу хэлэж таашаал авч беэн э амарч байдаг хүмүүс байдаг

  • бага Цогоо (January 05, 2017 2:26:09 pm )

    Хогын гар Тэмбүүчингийн найз авилгач хоосон толгой хувцасны гол Увсын нэрийг баасдагч эцэг нь УВС хүн биш хүн эцэгээрээ явдаг эхийн эрхэт ёсыг дээдэлсэн новш

  • zochin (January 05, 2017 4:38:36 pm )

    ymarch hamaagui man yun msc ene ym bichij bga setguulch neieen ymtai baagi bn

antalya rent a car