antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2017 35 comments

Чөлөөт эдийн засагт чөдөрлүүлсэн МОНГОЛ

нийтлэсэн Admin

583csnjv7nubgk1khoe50q56u2Өнөөдөр ДЭЛХИЙД хөгжлөөрөө манлайлж буй улс орнуудын төр нь эдийн засгаа удирддаг болсон гэдгийг судлаачид хэлж  байна. Өөрөөр хэлбэл, дангаараа зах зээл оршин тогтнохгүй гэдгийг дэлхий улс орнууд хүлээн зөвшөөрөх болжээ. Учир нь, 2009 оноос өмнө АНУ-аас дзлхийн улс орнуудад гол тулган хүлээлгэж байсан эдийн засгийн онолын гол үзэл баримтлал бол Неолибераль үзэл юм. Гэвч энэ үзэл буруу байсан гздэг нь нотлогдож, 2009 онд дэлхийн мөнгө, санхүүгийн хямрал гарсан. Ингээд Неолибераль үзэл баримтлал онол болоод пракгикт нийцэхгүй болохыг нийтээр хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. 2008 оны сүүлээр Вашингтонд болсон “Их 20”-ын уулзалтын үеэр Неолибераль үзлийг баримтлахгүй байж, түүний оронд ‘Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн үзэл баримтлах нь зүйтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дараа нь ОУВС, Дэдхийн банкны бүлгийн сайд нарын 2011 оны
бага хурлаас, 2009 оны длпхийн мөнгө, санхүүгийн харилцааг “үл үзэгдэх гарын тусламжтай”-гаар авч явах бололцоогүй гздгийг дахин хүлээн зөвшөөрсөн гэдэг.

Ийнхүү өнөөдөр дэлхий дээр “Төрийн удирдлагатай зах зэзлийн эдийн засаг”-ийн хөгжлийн үндсэн загвар хэрэгжиж эхэлжээ. Төрийн зүгээс эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ажиллагаа Ази, Европын орнуудад илүү идэвхтэй хэрэгждэг байна.

Өнөөдөр дэлхий даяаршиж хүчний туйлууд хөлдөөд эхэлсэн. Хойт Америк, Баруун Европ дэлхийн бодлого болоод эдийн засгийн төв болж байсан бол өдгөө Еврази руу аажмаар шилжиж байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай арван орны ихэнх нь өнөөгийн эрчимтэй хөгжиж буй орнууд болох аж. Энэ үед Хятадын ДНБ-ий хэмжээ АНУ-ын эдийн засгийн боломжоос гурав дахин том, Энэтхэг хоёр дахин том байх төлөвтэй байгаа гэнэ. АНУ-ын дэлхий дээр ноёлж байсан тэр байр суурь аажмаар алдагдаж, суларч байгааг судлаачид хэлж буй.

ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ

Харин Монгол Улсын хувьд дэлхий даяар хүлээн зөвшөөрөөд байгаа ‘Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийг харилцааг хэрэгжүүлж эхлээгүй байна. Манайхаас өөр “Зах зээл бүгдийг шийднэ” гэж хэлээд сууж байгаа улс орон нэг ч байхгүй гэдгийг судлаач хэлж байна. Төрийн зүгээс эдийн засгийн удирдлагад идэвхтэй оролцох онолын үзэл баримтлалыг анх XVI-XVII зуунд мерканталистууд үндэслэж байжээ. Дараа нь XVI зууны сүүлээр Францын эрдэмтэн Антуан де Монкрестьян эдийн засгийг улс төрийн зорилгоор удирдах номлол болох “Улс төрийн эдийн засгийн ухаан”-ыг үндэслэсэн байна. Мөн Английн эдийн засагч Д.Рикардо худалдааны харьцангуй давуу талын онолыг үндэслэсэн бол, Рой Харрод ‘Төрөөс хөгжлийг төлөвлөхдөө урт хугацаанд бодож, салбаруудын тэнцвэрийг хангаж байх” тухай онолыг үндэслзжээ. Харин нэлээн сүүлд “Өрсөлдөх чадварын онсш”-ыг АНУ-ын эрдэмтэн Фортер гаргасан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн зуун жилийн турш ‘Төрөөс эдийн засгаа хэрхэн удирдах вэ” гэдэг онолыг боловсруулж, улам бүр боловсронгуй болгосоор ирсэн байна. Одоо эдгээр онолууд нь хүчин төгөлдөр болж, улс орнууд тэдгээрт түшиглэн эдийн засгаа удирдаж байгаа юм.

ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ОНОЛЫГ АНУ БУСАД ОРНООС ӨРӨӨ АВАХЫН ТУЛД ГАРГАЖЭЭ

Манай улсад хэрэгжиж байгаа чөлөөт зах зээл бол Неолибераль онол юм. Энэхүү онолыг АНУ-ын тухайн үеийн удирдлагууд Латин Америкийн орнуудаас өрөө авахын тулд сэтгэж гаргажээ. Өөрөөр хэлбэл, Америкийн үндэстэн дамнасан корпорацууд тэдгээр орнуудад байгаа баялгийг хувьчилж авах зорилгоор анх бий болгосон байна. Неолибераль үзэл нь ‘Төсвийн алдагдлыг багасга, төрийн өмчөө хувьчил, томоохон үндэстэн дамнасан корпорацуудад эрх чөлөөг нь өг, байгалийн баялгаа тэдний эрх мэдэлд өг” гэсэн үзэл санааг илэрхийлдэг байна. Харин энэ бүгд манай улсад одоо жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Улсынхаа эд баялгийг дээгүүрээ хувааж идэж байгаа хэдэн нөхдүүд энэ зарчмаар явахыг илүүд үздэг гэх. Тодруулбал, олигархууд гэж нийгэмд нэрлэгддэг бэл бэнчинтэй нөхдийн түрийвчээ зузаалах талбар нь энэ. Тэд чөлөөт здийн засгийн зарчмаас татгалзахыг хүсдэгтүй байна. Тиймээс чөлөөт зах зээл манайд жинхэнэ уггаараа хэрэгжиж байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз ээ. Жишээлбэл, дэлхийн улс орнуудад ард түмнийхээ өргөн хэрэглэдэг барааны үнийг төрөөс бодож зохицуулдаг. Тэр үнээс нь илүүдэх юм уу, дутуудуулах ёсгүй. Хэрэв зөрчвөл торгууль, шийтгэлтэй. Харин манайд хэн дуртай нь хүссэн үнээ хэлж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тэр нь эргээд ард түмэндээ хүнд туссаар ирсэн түүхтэй. Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш үнэгүйдэхэд л Монгол Улс эдийн засгийн хямралд өртчих жишээтэй. Бараа бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдээд байдаг. Гэвч ард иргэдийн орлого нь суларсаар байна. Энэ нөгөө л чөлөөт зах зээлтэй холбоотой. Чөлөөт зах зээлээс болж 2009 онд дэлхий даяараа мөнгө, санхүүгийн хямралд орж байсныг түүх гэрчилнэ. Тиймээс улс орнууд “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн харилцааг сонгох болсон гэдгийг дээр хэлсэн.

Манайд буруу бодлого явагдсаар байгаагийн нэг жишээ хэлэхэд, төрийн өмчийн томоохон обьектуудаа хувьчлах асуудлыг сүүлийн үед хүчтэй ярих болсон. Харин төрийн өмчийг хувьчлах нь буруу гэдгийг судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Европын орнуудын эдийн засгийн гол өндөрлөгүүд нь төрийн өмчид компаниуд байдаг байна. Ганцхан түүний “менежментийг нь хэрхэн хийх, яаж зөв зохицуулах вэ” гэдэг дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэнэ. Наад захын жишээ хэлэхэд хятадууд үйлдвэрийнхээ гуравны нэг хувьцааг зарчихаад, зарсан талдаа менежментийг нь өгчихдөг байна. Хэрэв гуравны нэгийг нь хувьчилж авсан компани буруу менежмент явуулаад эхэлбэл, нөгөе гуравны хоёртой байгаа төрд менежментийн багийг өөрчлөх эрх нь байдаг аж. Гол нь менежментээ сайжруулах хэрэгтэйг судлаачид хэлдэг. Энэ мэт зохицуулалтыг хийхэд улс төрийн зориг, зөв шийдюр хэрэгтэй байна.

ОЙРОЛЦОО ТӨВШНИЙ УЛС ОРНУУДТАЙ НЭГДВЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ ИЛҮҮ ГАРДАГ ГЭДГИЙГ КАЗАХТАН ХАРУУЛАВ

АНУ-ын эрдэмтэд эдийн засгий бодлогыг боловсруулахдаа анхаарах ёстой “Шинэ өсөлтийн хөгжлийн бодлого” гэдэг онол гаргасан байна. Тодруулбал, “улс орон болгон хөгжье гэж бодож байвал бусдын хөгжлийн загварыг хуулбарлаж болохгүй. Эхлээд өөрийн онцлогийг судал. Тэгээ асуудлуудаа тодорхойл. Гарцаа өөрсдөө боловсруул” гэсэн санаа гэнэ. Тэгвэл манай хөгжлийнхөө загварыг, гарцыг гаднаас бус дотроосоо олж боловсруулаад түүн дээрээ тулгуурлаж хөгжвөл илүү үр дүнтэй гэдгийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа хөгжүүлэхдээ гадаад зах зээлээ нээж, дотоодынхоо үйлдвэрүүдийг ажиллуулж бүтээгдэхүүнээ экспортлох, бүтцийн өөрчлөлт хийж илүү тэнцвэржсэн, солонгорсон бүтцийг бий болгох хэрэгтэйг сануулж буй юм. Mөн ойролцоо төвшний улсууд хоорондоо хамтарч ажиллавал илүү ашигтай гэдэг онолыг Шведийн эрдэмтэн Линдр гаргажээ. Энэ онолыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа улс бол Казахстан юм. Казахстан эхлээд ойролцоо төвшний улсуудтайгаа харилцаж, өрсөлдөх чадвараа сайжруулсныхаа дараа Дэлхийн худалдааны байгууллагад элссэн байна.

Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаен 2009 онд Евразийн гаалийн холбоонд нэгдэх шийдвэр гаргаж, эл шийдвэрийнхээ үндэслэлийг дараахь байдлаар тайлбарлажээ. Тэрбээр “Нэгдүгээрт, Казахстанаас Евразийн гаалийн холбоонд нэгдэхэд зах зээл томорч гадаадын хөрөнгө оруулалтыг татах бололцоо нэмэгдэх болно. Казахстан 16 сая хүн амтай бол Гаалийн холбоо 170 сая хэрэглэгчтэй болж байна. Хоёрдугаарт, Казахстаны үйлдвэрлэгчид Орос, Беларусийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой байна. Европын холбоо, Хятадын зах зээлд Казахстан харьцангуй өрсөлдөх чадвартай байж чадахгүй. Гуравдугаарт, Казахстаны үйлдвэрлэгчид ойролцоо төвшний Орос, Беларусийн үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх нь дампуурахгүйгээр өрсөлдөөн, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах бололцоо олгоно” гэж хэлж байжээ.

Хөгжиж буй орон өндөр хөгжсөн эдийн засагтай улс орнуудтай зах зээлээрээ холбогдох нь ашиггүй гэдгийг Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев олж мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжсөн улс орнууд илүү ашиг хүртэх нь тодорхой билээ. Энэ тохиолдодд хөгжиж буй оронд өндөр хөгжсөн орны шаардлага, стандартад нийцсэн бүтээгдэхүүн ховор байдаг. Харин өндөр хөгжсөн орон бүтээгдэхүүнээ хөгжиж буй орны зах зээлд гаргахад нээлттэй байдаг байна. Тэгвэл манай улс энэ туршлагыг судалж ойролцоо төвшний улс орнуудтай харилцаагаа зузаатгахад илүүдэх зүйл байхгүй биз ээ.

У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

35 Comments

  • Anonymous (January 04, 2017 3:04:30 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Anonymous (January 04, 2017 3:04:47 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (January 04, 2017 3:05:05 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (January 04, 2017 3:05:22 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (January 04, 2017 3:05:48 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Anonymous (January 04, 2017 3:06:12 pm )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Anonymous (January 04, 2017 3:06:28 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, айдас, хүчирхийлэл, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Anonymous (January 04, 2017 3:06:47 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (January 04, 2017 3:07:04 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (January 04, 2017 3:07:34 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр).

  • Anonymous (January 04, 2017 3:07:53 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (January 04, 2017 3:08:26 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Anonymous (January 04, 2017 3:08:58 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман).

  • Anonymous (January 04, 2017 3:09:15 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (January 04, 2017 3:09:31 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)

  • Anonymous (January 04, 2017 3:09:46 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (January 04, 2017 3:10:38 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм..

  • Anonymous (January 04, 2017 3:10:55 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (January 04, 2017 3:11:11 pm )

    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

  • Anonymous (January 04, 2017 3:11:29 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (January 04, 2017 3:11:46 pm )

    Монгол төгрөгийн ханш яагаад навс унаж байна вэ гэхээр Нэгдүгээрт, монголчууд ямарч материаллаг баялаг үйлдвэрлэхгүй байна. Жишээлбэл, нийслэл Улаанбаатарт материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 1.5 сая хүн байна. Тэд зөвхөн материаллаг бус үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Мөн хөдөө орон нутагт, аймгийн төв, сумын төвүүдэд материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 0.5 сая хүн байна. Тэд мөн л үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Харин үлдсэн нь буюу 1,0 сая орчим малчид, тариаланчид, ажилчид (уурхайчид, эрчим хүчний ажилчид, барилгачид, тээвэрчид гэх мэт) үгэн бус жинхэнэ материаллаг баялаг үйлдвэрлэдэг. Ийм материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй орны төгрөгийг (валютыг) хэн тоох юм вэ? Тэгээд л ханш нь навс уначихаад байгаа юм. Хоёрдугаарт, стратегийн нэн чухал бүтээгдэхүүн болох алтны олборлолт, цэвэршүүлэлтээ Монгол төр гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад бүрэн хэмжээгээр алдчихсан. Ийм л байна даа. Манай улс төрчид өөрийн өчүүрэн амин хувийн эд хөрөнгө, мөнгө, эрх мэдэл, албан тушаалынхаа хэмжээлшгүй шуналд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурч улс орноо удирдах чадваргүй болсон .

  • Anonymous (January 04, 2017 3:12:14 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Anonymous (January 04, 2017 3:12:31 pm )

    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

  • Anonymous (January 04, 2017 3:12:51 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • Anonymous (January 04, 2017 3:13:09 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Anonymous (January 04, 2017 3:13:24 pm )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Anonymous (January 04, 2017 3:13:43 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 04, 2017 3:14:07 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Anonymous (January 04, 2017 3:14:29 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Anonymous (January 04, 2017 3:14:52 pm )

    Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 04, 2017 3:15:09 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 04, 2017 3:15:28 pm )

    Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 04, 2017 3:15:55 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Anonymous (January 04, 2017 3:16:13 pm )

    Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/

  • Anonymous (January 18, 2017 2:00:29 pm )

    төрийг бизнесээс холдуул гэж солиорогчидл ул сыг нураасан шүү дээ. бүх орнууд төлөвлөсөн бодлогот зах зээлтэй явж бна шүү дээ. ялангуяа хоёр хөрш ийм байхад бид тэдэнтэй юун дээр ч хоршиж чадахгүй.шивээ овоогийн том хамтарсан стэнц барих ажил үүнээс болж 10 жил хойшлоод явж байна. улсын үйлдвэржилтийн бодлогыг соц үед эрдэнэт дархан чойбалсан хотууд байгуулсан шиг дахин хийж нийслэлээс хүмүүсийг гаргах хэрэгтэй.

antalya rent a car