antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2017 6 comments

Д.Дамба-Очир гишүүн та, дампуурсан “Анод” банкинд учруулсан хохирлоо барагдуулсан уу?

нийтлэсэн Admin

damb0209

Хууль тогтоох дээд байгууллагад суугаа нөхдүүд дунд нэр сүр цэвэр биш хүмүүс цөөнгүй бий. Тухайлбал, Д.Дамба-Очир гишүүний тухайд цагтаа хэвлэлийн хуудаснаас буудаггүй байсан нэгэн. Гэхдээ бараан мэдээлэлтэй холбогдож шүү дээ. Түүнд бүр МОНГОЛ ТӨРИЙН Молиго-Очир нэрийг нэгэн мэдээллийн сайтаас оноочихсон байсан юмдаг. Учир жанцан нь явж явж түүний өөрийнх нь үйлдэлтэй холбоотой л доо. Төв аймгийн Эрдэнэсант, Лүнгийн чиглэлийн замыг тавина гэж тендер авчаад, замаа тавихгүй баахан алга болсон. Сүүлд нь нэг зам тавьсан нэртэй ч, жолооч нарын үйлийг үзсэн тамын юм  барьсныг нь олон хүн хэлдэг. Гол нь тэр зам тавих мөнгөө Анод банкнаас гаргуулж авч байсан гэх мэдээлэл байдаг.

Замыг там болгож болдгийг утгаар нь харуулсан гэгддэг Д.Дамба-Очир гишүүний “Очир төв” компани нь Анод банкнаас зээл аваад, муу зээлийн ангилалд оруулсан компаниудын жагсаалтад байдаг байсныг эргэн сануулъя.

Д.Дамба-Очир гэж хүн  Анод  банкийг үүсгэн байгуулах гэрээг    1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр   үзэглэсэн гэдэг. Тэрбээр тус банкны удирдлагуудтай нийлж Анод банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж байжээ. Түүнийгээ дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээр тайлбарладаг. Гэхдээ хэдэн жилийн өмнө түүнийг  Анод банк дампуурсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 156.2-оор  буюу банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай  хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн сэжигтнээр татан мэдүүлэг авч эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж байв.  Зарим эх сурвалж түүнийг “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан ч төд удалгүй хөрөнгөө татсан гэсэн мэдээлэл ч бий. Тэрбээр  Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьж шинэчлэх нэрээр санхүү нь хүндэрч дампуурах нь нэгэнт тодорхой болсон тус банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг.

Тиймээс ч банк дампуурсан хэрэгт түүний оролцоо бий эсэхийг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Анод банкинд өртэй газруудын жагсаалтыг тэргүүлэгчдийн зээлийн хэмжээг доорхи  хүснэгтээс харна уу.Эндээс харахад Д.Дамба-Очир гишүүний компанийн  нэр байж байна. Чухам харин энэ зээлийн хохирлоо барагдуулсан эсэх дээр өөрөө хариулт өгнө биз ээ.

Зээлдэгчийн нэр Зээлийн үлдэгдэл Зээлийн ангилал
“Очиртөв”ХХК 4.199.899.509.71 Муу
“Улбаа” ХХК 3.858.290.000.00 Муу
“Шарихэрд”ХХК 3.499.797.001.04 Муу
Муу
“Дээж-Овоо”ХХК 3.011.731.638.31 Муу
“Ар Пи Эм”ХХК 1.349.701.233.75 Муу
“Тас петролиум”ХХК 1.324.934.734.35 Муу
“Дээд цэг” ХХК 1.200.000.000.00 Муу
“Мон форте”ХХК 1.162.866.139.51 Муу
“Улбаа” ХХК 997.000.000.000.00 Муу
“Дээд цэг” ХХК 766.487.827.00 Муу
“Улбаа” ХХК 560.000.000.000 Муу
“ЭХБУ трест” ХК 533.906.292.00 Муу

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Gxd (January 04, 2017 10:32:53 am )

    Энэ төрсөн овогоо хүртэл сольж Там- Очир болгосон хүн бусдаас хуссан мөнгөө төлөх болов уу?

  • Anonymous (January 04, 2017 11:50:33 am )

    yaj ulsaas mungu idej butsaaj uguh wel geed bodoj suugaa biz

  • Dondog (January 04, 2017 11:59:15 am )

    Iimerghuu hulgaich nar turiii erhend baihaar yaj niigem tsewejshhiin be Mongol hezee ch hugjihguin eee Zailuuluul taarna

  • Anonymous (January 04, 2017 2:09:30 pm )

    Ajil hiigeed orj irsen munguu Anglidbaidag huuhduud ruugee gargadag hun muutai hun

  • Anonymous (January 04, 2017 2:58:04 pm )

    Анодын жижиг хувьцаа эзэмшигчдыг хохироосон луйварчин Дамбаочир чи мөнгө өгөөрэй. Өгөхгүй бол өөдлөхгүй шүү. Бас анодын Энхтөр хулгайч өглөө эрт зайсан хавиар жаргасан амьтан гүйж явдаг юм гэсэн. .

  • Данзка (January 04, 2017 6:57:51 pm )

    Энэ нэг хувийн эрх ашгаас øøр бодож санах юмгvй хогийн хулгайч энэ Их хурал дахь МАН-ын “шар халзангуудын” нэг шvv дээ. Их хуралд нэр дэвших эрхээ намаасаа мøнгøøр л худалдаж авдаг юм. Тvvнээс бус намынхан нь ч тоодоггvй нэр хvндгvй амьтан. 2008-2012 онд их хуралд байхдаа ч тэр, одоо ч тэр эх орон ард тvмнийхээ тøлøø ам ангайж байсан тvvx тvvнд байхгvй. Эсгий хийх газар нохой хэрэггvй гэж энэ мэт “амьгvй” хvvxэлдэйнvvд одоогийн Их хуралд цøøн биш байна. Цагтаа Н.Энхбаярын бøгсийг долоож явсан Молиго-очирын одооны Их хурлын танхимд хийдэг “ажил” бол адилхан Эрдэнэтийн тойргоос гарсан МАХН-ын Баасанхvv гишvvнийг vг хэлэхэд дорсгор шvднvvдээ ярзайлган хятад угшлаа тодотгох мэт дарвайтлаа инээд алдаж л суудаг юм. Гутааж байгаа санаа нь тэр л дээ зайлуул. Иймэрхvv Молиго-очирууд Их хуралд олон гарвал ч Монгол Тøрийн ажил хэцvvднэ дээ.

antalya rent a car