antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2012 2 comments

Охид бүлэглэн дээрэм хийсэн байна

нийтлэсэн Admin

Ерөнхий боловсролын сургуулийн 15-18 насны эрэгтэй сурагчид бүлэглэн, бусдыг зодож, гэмтээгээд эд зүйлийн нь дээрэмдсэн хэрэг манай аймагт гарчээ. Эдгээр сурагчид 1-16-р байранд ажилладаг Мэдээлэл нэртэй интернет кафе, комьпютер тоглоомын газар орогнож, шөнийн цагаар тэндээсээ гарч ганц нэгээрээ яваа хүмүүсийг зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг байсан байна.

Бусдыг бүлэглэн зодож, дээрмийн хэрэг хийдэг байсан сурагчдийг үйлдэл дээр нь   Цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн дэд ахлагч Мөнхбаатар, ахлагч Зоригтбаатар нар барьж шалгахад 5 удаагийн давтан үйлдэлтэй болох нь тогтоогдсон байна. Нийт 15-18 насны 9 сурагч энэ хэрэгт холбогдсон бөгөөд цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Болбаатар хэргийг шалгаж ажиллаж байгаа юм байна. Сурагчдийг орогнуулж гэмт хэрэг үйлдэх боломжийг бүрдүүлдэг байсан уг интернет кафегийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоолгохоор холбогдох байгууллагад нь мэдэгдэл хүргүүлсэн байна. Ид сурч боловсрох насандаа яваа сургуулийн сурагчид дээрх дээрмийн гэмт хэрэгийг үйлдсэн нь эрүүгийн хуульд заасанчлан хүнд гэмт хэрэгтээ тооцогдох бөгөөд шүүхээс 5-8 жил хорхих ял оногдуулдаг юм байна.

Хэрэгт холбогдсон сурагчдийн хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд цаашид ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна. Учир нь удахгүй цагаан сар болох гэж байгаатай холбоотой, иргэд худалдаа үйлчилгээний газаруудаар явахдаа эд зүйлсээ хулгайд алдах, их хэмжээний мөнгө биедээ авч явж байгаад бусдад дээрэмдүүлэх явдал цөөнгүй гардаг байна. Тиймээс баярын хөл хөдөлгөөн орж байгаа энэ өдрүүдэд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд анхааруулж байна. Гэмт хэрэг үйлдэгчид баярын өдрүүдэд хулгай дээрмээ хийхээр ичээнээсээ гарч эхэлдэг болохоор иргэдийг аль болох орой үдшийн цагаар ганц нэгээрээ явахгүй байх, дэлгүүр, зах, худалдаа үйлчилгээний газруудаар явахдаа бичиг баримтаа гэртээ үлдээх эсвэл цүнх саваа хулгайчид ухуулахаас байнга сэрэмжилж явахыг аймгийн цагдаагийн газраас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 05, 2012 12:07:09 pm )

    Zambaraagui hognuudiig huuliin daguu shiidwel taarna

  • Anonymous (February 05, 2012 1:10:54 pm )

    Ene ali aimagt ym be

antalya rent a car