antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2017 13 comments

Хөгжлийн банк “Төслийн нэгж” гэх нэрээр халхавч хийсэн нөхдүүдэд 17 тэрбумыг зориулжээ

нийтлэсэн Admin

1480345611583c480b121ef1

Хөгжлийн банк хэмээх их л сайхан нэртэй газар хэрэг дээрээ улстөрчдийн халаасны газар болсныг өнгөрсөн хугацаанд илэрсэн баримт мэдээллүүдээс эрхбиш харж болохоор байгаа. Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр экс удирдлага Н.Мөнхбат нарыг шалгаад тодорхой хугацаа өнгөрч байгаа. Түүнчлэн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг  Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын хэргийг нэгтгэн шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл шалгалтын явцад нүд чих сортойлгом олон асуудал илэрч байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тухайлбал, оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүргэнэ гэх том уриатай төсөл боловсруулж 2 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авсан аж ахуй нэгж, бодит байдал дээр 7 ширхэг оёдлын машинаас өөр юмгүй, хийж гавьсан юмгүй газар байжээ. Тэгэхээр том том төсөл цаасан дээр бичиж, хэдэн тэрбумаар нь мөнгө авсан хэд хэчнээн газар байгааг энэ мэтээр тооцвол том тоо үр дүнд нь гарах байх.

Мөн мэдээллээс харахад Хөгжлийн банк нь “Төслийн нэгж” нэртэй төсвийн хөрөнгийг үргүй зарцуулагч нарт өчнөөн тэрбум төгрөг олгожээ. Тодруулбал,  “Гудамж” төслийн нэгж, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгж, “Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, “Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардал (үндсэн хөрөнгө, машин худалдан авах, ажилтнуудын цалин (Гудамж төсөл гэхэд 70 гаруй ажилтантай), бичиг хэргийн зардал г.м) нийт 17.0 тэрбум төгрөг олгосон байна.

Чуулганаар Хөгжлийн банкны асуудал хэлэлцэгдэх үед гишүүд анхаарал татсан байр сууриудыг илэрхийлж байсан билээ. Л.Оюун-Эрдэнэ гишүүн  “Эхний ээлжинд төлөх 580 сая ам.доллараа яах гэж байна вэ. Дефолт гэдэг чинь 2-3 сарын дотор болохоор болчихоод байна. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Ямар ч шийдэл гарахгүй байна. Дефолт болвол 50 жил, цаашлаад 70 жил эдийн засаг саарна. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад эдийн засгийн хямрал биш эрх дархтнуудын хямрал болсон байна. Чуулган анх эхэлж байхад бидэнд боломж байсан. Цаг хугацаа байсан. Одоо цаг хугацаа ч байхгүй болж байна. Улсын төсөв орлого талдаа 5 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна. Дор бүрнээ жижиг асуудал ярьсаар яст мэлхийн хурдаар ажиллаж байна” гэсэн бол Ө.Энхтүвшин гишүүний тухайд, Хөгжлийн банкийг эргээд харахад үр могой төрүүлсэн байна. Бүтэн нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө үрэн таран хийсэн байна. Үүнийг нь ярих гэхээр зээлжих зэрэглэл буурна, адилхан хувааж идсэн уусан гэдэг зүйл ярьдаг. Хариуцлага гэдэг зүйлийг 65 суудалтай манай нам ярихгүй байгаа шүү. Хариуцлага гэдэг үгийг хэлж байгаа ч үйлдэл болохгүй байгаа шүү.” гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Mendee (January 03, 2017 3:25:36 pm )

    Buudaj alaachee ene malnuudiig ene pizdaa naraas boloj mongoliin ireedui vr hvvhediin amiral bvrheg bna!!!!

  • Zochin (January 03, 2017 4:24:04 pm )

    M Enhboldiig solihguigeer hyamralaas garahgui gedeg ni todorhoi baihad ogt arga hemjee avahgui yum. Bolohgui bol U I Hurliig taraaj, tseverlegee hiih baidal ruu tulhej baigaagaa M A N oilgohgui l baigaa yum baih daa.

  • Иргэн (January 03, 2017 4:59:17 pm )

    Хулгайчууд.

  • хүн хүн (January 03, 2017 7:30:36 pm )

    Бариж хорихгүй юм уу хууль гууль уу

  • зочин (January 03, 2017 8:26:04 pm )

    буудаач буудаач буудаач

  • бб (January 03, 2017 8:28:15 pm )

    овоо муу шааруудын хулгайлсан мөнгийг буцааж татах талаар дорвитой арга хэмжээг зоригтой авч чадвал ядарсан ард олон чинь баярлана даа баярлана даа
    яг үнэнийг хэлэхэд монголд хур хөрөнгөтэй, үе дамжсан тэрбумтангууд байхгүй шүү дээ
    зоо жил тэжээх таван толгойд шуналтаж байгаа захиалагч, гүйцэтгэгч нарыг тэнгэр ниргээсэй

  • irgen (January 04, 2017 1:27:00 am )

    Tegeed ene zeelee tuluhgui baigaa humuuseesee oligtoihon arga hemjee avaad toluuleechee. Buhimdaj bna. Barij horiod ed hurungu bgaa bugdiig ni huraagaachee.

  • Зочин (January 04, 2017 2:46:45 am )

    Тэр шударга еронхийлогч яагаад атг газраа ходолгохгуй бна вэ тэр томор замын женкогийн хэрэг юу болсон бэ батзаяа зугээр л явж бна

  • Дарханаас (January 04, 2017 9:07:40 am )

    ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭГЭЭЧ

  • Anonymous (January 04, 2017 9:47:13 am )

    Шийдхэнд юун болохгүй байгаа юм бэ. тухайн үеийн шийдвэр гаргагч нар бүгд амьд байна шүү дээ. Өөд болохоос нь өмнө хурдан шиид л дээ. Нэг нь өөд болбол тэр бүгдийг шийддэг байсийм одоо бидэнд мэдэх хүнгүй боллоо хөөрхий гээд сууна.

  • иргэн (January 04, 2017 10:54:46 am )

    Энэ төр мөнгө идсэн хулгайч нарт хариуцлага тооцох чадамжгүй тул 1000 хашгараад нэмэргүй

  • irgen (January 04, 2017 11:34:38 am )

    buudaj alaad yahab. bvh horohgiig ni huraaj oroo tolohgvi yu

  • хябитэы (March 27, 2017 7:57:06 pm )

    хөгжлийн банк

antalya rent a car