Монгол Улсын түүхэнд үлдэх томоохон бүтээн байгуулалт Хөшигийн хөндийн нисэх буудлын байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс шинэ оны ажлын анхны өдрөөс ажилдаа оржээ.
Үүнээс өмнө ИНЕГ-ын даргын тушаалаар 104 хүнтэй Техникийн комисс томилогдон өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд ажиллаж, Засгийн газар хоорондын гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээн авсан юм байна. Техникийн комиссын ажил дууссантай холбогдуулан энэ удаад Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс өчигдрөөс тийнхүү ажилдаа орж, техникийн комиссийн дүгнэлтийг хэлэлцэн төслийн явц, үйл ажиллагаа, тулгамдаад байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдсөн байна. Түүнчлэн энэхүү зөвлөлгөөн дээр яригдсан мэдээлэлтэй холбогдуулан дэд сайд Б.Цоггэрэл өөрийн твитер хуудаснаа өчигдөр жиргэхдээ “924 зөрчил илэрсэн тухай Техникийн комисс мэдээллээ” хэмээсэн нь онцгой анхаарал татав.
Япончуудын концепциэр солонгосчууд голлон гүйцэтгэл дээр нь ажилласан томоохон бүтээн байгуулалтын төслийн чанар үнэхээр тийм олон “но”-той байв уу, эсвэл Монгол Улсын мөрддөг стандарт, хяналт тийм сайн болчихоо юу гэсэн эргэлзээ бий болов. Техникийн комиссын хэвлүүлсэн дүгнэлтэд зөрчлийн тоо 924 гэж байгаа ч анх илрүүлсэн нь бүр мянгаар тоологдох юм байна.
Мөн өдрөө Б.Цоггэрэлээр ахуулсан ажлын хэсэг нийсэх буудлын объект дээр ажилласан бөгөөд энэ үеэрээ тэрбээр “Улсын комисс ажиллахаас өмнө 8 ажлын хэсгээс бүрдсэн техникийн комисс чиглэл бүрээр ажиллаж, нийт 1,164 зөрчил дутагдал илрүүлсэн байна. Энэ хүрээнд гүйцэтгэгч компаниас 240 зөрчил дутагдлыг арилгасан бөгөөд одоогоор 920 орчим зөрчил үлдээд байгаа” гэжээ. Түүний ярьж буйгаар Япон болон Солонгосын тал ч төслийн ажлыг 100 хувь гэж хэлэхэд учир дутагдалтай, цаашид үүнийг нэг жилийн дотор засаж, сайжруулах шаардлага бий” гэдгийг манай албаныханд хэлж байгаа ажээ. Дэд сайд Б.Цоггэрэлийн ахалсан мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комисс энэ сарын 11-ны өдөр хүртэл ажиллаж, санал, дүгнэлтээ боловсруулснаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Улсын комиссын дүгнэлт гарсны дараагаар холбогдох газрууд шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах хугацаа тодорхой болно гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 03, 2017 1:52:29 pm )
SOLONGOSUUD 100 ailiin ”Bi chadna” hamtlaguudiig golduu xyamd avch ajilluulsan yum. Chanartai ajil hiideg Kompaniudiig unetei bn geed avaagui. Uursduu mash ix mungu unagaasan daa.
-
бат (January 03, 2017 3:26:46 pm )
ЭНэ МАНыхан өөрсдөө юу ч хийхгүй байж бусдаас дутагдал эрэх нь арай дэндэж байна Ямарч сэтгэлгүй чадваргүй хүмүүс ийм л байдаг юм байна
-
Монгол. (January 03, 2017 3:55:55 pm )
Солонгосууд их хулхидана Өмнөговийн ДЦстанцийн байгууламжийг ёстой оромдсон. Сайн шалгах хэрэгтэй. Хэрвээ АНуусынхан бол хахууль аваад л 100 хувь сайхан болжээ гээд л хүлээгээд авах байлаа. Сайн шалгах хэрэгтэй шүү.
-
baatar (January 03, 2017 4:44:06 pm )
NAAD TENEG GAR YU MEDEH VE DEE SHILEN DANSAA HIIVEL DEER BAISAN DAA
-
Ард (January 03, 2017 6:37:39 pm )
Соонууд хулхидана, япончууд хамт мани цохиж, Монголд хогын буудал барьлаа шдэ….
-
sana (January 03, 2017 8:18:02 pm )
олон хүнии амиар тоглож байгаагаас ялгаагүй шү дэ онгоцны буудал гээ биз дэ
-
158 (January 03, 2017 9:58:41 pm )
Энэ ман гарууд гэнэт огцом солиотой дүгнэлтүүдийг хийх юмаа,одоо наад буудалд чинь гадаадын онгоц зорчигсод ирэхээгүй боловоо хөөрхий,тийм чанар муутай барьсан юм бол аминаасаа уйдсан биш наана чинь бууж амиа алдах хүн хэн бх вэ дээ,ер нь намынхаа удирдах зөвлөлөөс асуулгүйгээр дур мэдэн мэдэгдэл хийгээд түрүүчээсээ баларч бгаагаа анзаардаггүй юм бхдаа,шилэн цогоог ямар мэдэхгүй биш дээ,хэн бсан тэр л хэвээрээ бгаа юм бна
-
зочин (January 04, 2017 2:29:52 pm )
МОНГОЛЧУУДЫГ ЮУ МЭДЭХГҮЙ МАНГУУНУУД ГЭЖ БОДОЖ ДЭЭ САЙН ШАЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ МУУ НЭР НЬ МОНГОЛ БОЛДОГ БИЗ ДЭЭ
8 Comments